Episodes
Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэхийн студид зочлов.   Ертөнцийн хууль, хөгжим, шашин, шүтлэг, нийгэм, бурхад, ирээдүй хүүхдүүдийн талаарх түүний өргөн хүрээтэй, хурц бас хөгжилтэй асуултуудад  хариулан харилцан ярилцав.  Үзэгч таны мэдлэгт дусал болох болтугай хэмээжихүй.  Олонд төдийлэн дуулгаагүй Монголын буддын соёлын төвийнхөө талаар нэгэнт ярьсаных ялангуяа Америкт байгаа монголчууд , хамтран ажиллахыг хүссэн найз нөхөд [email protected] -р холбогдоорой. Support the show
Published 11/17/23
Published 11/17/23
''Төвөдөөр жишээлэх юм бол дээд Далай лам нар нь бүхнийг болгоогч билгийн мэлмийтэй билээ.  Гэсэн хэдий ч чойжинг урин залж харилцаж зөвшилдөг. Түүнтэй адилхан Халх Жавзундамба нар ч эгэлийн санаанд багташгүй дээдсүүд юм. Тэд бас л дэргэдээ чойжин буулгаж л байж.  Ерөнхийдээ аливаа ажил үйлсэд ‘’амирлангуй замаар бүтээх үйл”, “хатуу ширүүн арга замаар бүтээх үйл “ гэж хоёр байна. Амирлангуй замаар бүтээх үйлсийг жишээ нь монголд бол Халх Жавзүндамба нар бүтээх , төвөд бол Дээрхийн Гэгээн...
Published 04/20/23
"Ямарч хүн болов жаргая хэмээн боддог. Энэ бол сайн сэтгэл, би зовох хэрэгтэй гэж хэн ч бодохгүй. Харин өөрийн жаргах жаргалыг бусдын зовлон дээр үүрүүлж болохгүй. Өөрийн хүссэн жаргалыг бусдын зовлонгоор даалгаж болохгүй гэсэн багшийн сургаалийг даган би мах иддэггүй юм".  "Энэрэл нигүүсэл оюун билэг" төвийн тэргүүн Ажиа Гэгээнтэн.
Published 09/04/22
Бурхан багшийн их дүйчэн өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн тусгай дугаараар Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв асан, гүн ухааны багш, гавьж С.Гантөмөр оролцлоо.  " Багш нь шавьдаа үнэн сэтгэлээр үнэн зөв номыг заахын цагт  арван зүгийн бүх бурхад тэрхүү багшийг адислаж, түүний биед оршино.Шавь нь багшдаа мөргөх цагт арван зүгийн бүх бурхадад мөргөсөн лугаа адилхан болно гэсэн энэ сургаальд би итгэж, биширч багш нараа бүх бурхадын төлөөлөл...
Published 06/17/22
"Дотоод ертөнцөө гоо үзэсгэлэнтэй  болгох нь гадаад ертөнцөө урт удаан хугацаанд ч гоо үзэсгэлэнтэй болгох боломж юм. Ухаан ямар үед илүү үнэ цэнэтэйгээр гарах вэ гэхээр сэтгэлтэй нийлсэн үедээ гэж би боддог"  АНДРА брэндийг үүсгэн байгуулагч, эрч хүчтэй ажилсаг бүсгүй, мисс, топ модел Х.Бадамгэрэлтэй хийсэн ярилцлагыг эндээс... Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750 Таны билиг ухаан хурц байг ээ. Манай сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой  ярилцлага,...
Published 05/10/22
Буддын гүн ухаан, майндфүлнесс бясалгал, өнөөгийн бидний сэтгэл зүйн төлөв байдал, нийгэмд нүүрлээд буй ёс зүйн хямралаас гарах арга замын талаар Жавзандамба Хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай хийсэн ярилцлагыг эндээс сонсоорой. Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750 Таны билиг ухаан хурц байг ээ. Манай сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой  ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй. #Bodicast #LUGAVJ #SamsaraMongolia Энэхүү аудио бичлэгийг...
Published 05/05/22
" Хийж байгаа зүйлсээ нэг талбар дээр харахыг оролддог. Ирээдүйд намайг өөрчилж чадах зүйлс дээрээ би илүү төвлөрдөг".  Үр минь брендийг үүсгэн байгуулагч А.Уянгатай хийсэн сонирхолтой ярилцлагыг эндээ сонсоорой. Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750 Таны билиг ухаан хурц байг ээ. Манай сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой  ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй. #Bodicast #LUGAVJ #SamsaraMongolia Энэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах,...
Published 04/27/22
"Сэтгэл сайхан байж сайхан зураг зурна. Дотоод сэтгэл зовлонтой бол сайхан зураг гарахгүй. Эмчилгээ хийлгэсний дараа зургийн өнгө хүртэл өөр болж зураас тэгш сайхан татагдаж байгаагаар шинжигдэнэ. Зураг бол харах яруу найраг". "Урлаг өөрөө бурхан гэж боддог. Хүн урлагийн бүтээл туурвиж хийж суухад өөрийн дотоод сэтгэлийг  бясалгалгаж, ертөнц дээр юу ч болж бай хамаагүй бодлоос хамаг муу муухай бүхэн гарад явчихдаг. Тэр үед аливааг бурханы сэтгэлээр харж, бурханд их ойрхон байдаг байхаа гэж...
Published 04/07/22
"Хэл гэдэг бол зөвхөн ярилцдаг зүйл биш юм. Хэлний ард соёл, түүх, шашин шүтлэг нь явдаг. Тэр олон зүйлийг агуулж байдаг тул хэл нь тухайн улс үндэстэний тусгаар тогтнолын нэг баталгаа гэдэг нь үнэхээр үнэн. Хүн хэлээ алдана гэдэг бол бүх юмаа алдаж байна гэсэн үг." АНУ-ын Пенсилванийн Их Сургуулийн Зүүн Азийн хэл иргэншилийн тэнхимийн багш хатагтай Ц.Наранцэцэгийн яриаг эндээс сонсоорой. 
Published 03/22/22
Хөтлөгч: Сэтгэлийн хэдэн хувь нь дараа төрөл рүү явдаг гэж та бодож байна?  Элизабет Турк : Энд би мэргэжлийн үүднээс хариулж чадахгүйнэ. Гэхдээ миний бодлоор миний өчигдөрийн үйлдэл өнөөдрийн нөхцөл байдалд нөлөөлнө. Өнөөдрийн бодол санаа маргаашийн үйлдэлд нөлөөлнө. Тиймээс миний сэтгэл бодлын нилээд хувь нь дараагийн төрөл рүү шилжинэ байх. Тиймээс хүн бүр өөрийн бодит туршлагаас үүний хариултыг хайж болно.  Миний бодлоор амьдрал бол бидний хамгийн сайн багш...  Кембрижийн их сургуулийн...
Published 03/08/22
"Залуусаа! та нар миний амьдралыг аз жаргалтай, утга учиртай болгодог шүү. Та нар зүгээр нэг ажил хийж яваа улс биш. Нийгэмд манлайлал үүсгэж байна. Зөв сэтгэл, энэрэл нигүүслийг ч бас хамт авч яваа. Энэ чинь миний амьдралд баяр баясгалан авч ирдэг дээ" гэж би Лантуун дохиог авч яваа гол түлхүүр залуусдаа хэлдэг. АНУ-ын Вашингтон Ди Си орчмын Монголчуудын холбооны тэргүүн, Лантуун дохио ТББ-ын Америк дахь салбар, АRS Сангийн у/з-ын дарга М. Дэлгэрцогт.   Америкийн амьдрал, хүмүүнлэг үйлс,...
Published 01/25/22
" Тусгаар тогтнол бол үнэлж баршгүй үнэтэй зүйл. Бидэнд эрх чөлөө тусгаар тогтнол үгүй бол энд монгол хүн байхгүй. Харин улс орондоо эзэн шиг эзэн байж, улсаа улс шиг авч явах сонголт нь бидний гарт буй". - Монгол Улсын их сургуулийн профессор, түүхийн шинжлэх ухаан доктор Шинжлэх Ухааны  гавьяат зүтгэлтэн Хэрээд Жамсрангийн Урангуа.
Published 01/03/22
Манай залуу үе өөр болсон. Сайн талаараа өөр. Дэлхий ертөнц тэдэнд тун ойрхон болсон. Тэд хүссэн зүйлээ интернетийн тусламжтай хялбархан сурах боломжтой. Ямар нэг зүйл худалдаж авахыг хүсвэл хэдэн товч дарахад л хангалттай. Хэдэн өдрийн дараа өөрөө хаалган дээр чинь хүрээд ирнэ. Буддизмын талаар илүү их зүйл олж мэдмээр байвал бүх зүйл гарын доор байгаа. Гэхдээ бид ихэнх эрч хүч, хүчин чармайлтаа гадна харагддаг зүйлсээ сайжруулахад үрдэг. Мөнгө олж, байшин барьж, карьераа бүтээж, машин...
Published 01/03/22
" Хоосон чанарт нэвтэх тэр үед цаг хугацаа, орон зай байхгүй болдог" гэдэг  Өмнөд Энэтхэгийн Брайвун Гоман дацанд 25 жил буддын гүн ухааныг судалж 38 насандаа буддын шашны судрын ёсны номын эрдмийн дээд цол болох гэвш лхаарамба цолыг хамгаалаад АНУ-ын Эмори Их сургуулийн 4н жилийн хөтөлбөрийг 2 жилд дуусгасан дараагаар Швейцарид шинжлэх ухааны томоохон сургалтын дүүргээд байгаа залуу хувраг Цэдэндамбын Бат- Итгэлийн ярилцлага.
Published 12/17/21
"Монголынхоо төгөлдөр хуурын урлагт чадахаараа хувь нэмрээ оруулах л миний энэ яваа насны минь эрхэм зорилго". Монгол Улсын соёлын элч, Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Консерваторийн дэд профессор төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг
Published 11/30/21
"Хязгааргүй орчлонг бүхэлд нь танин мэдэх ухаан философи сэтгэлгээнээс гарч ирдэг. Тиймээс хүн учир шалтгааныг сонирхоод ирэхээрээ бусад хязгааргүй төрлөхийтнийг онох ухааныг олж хардаг".  Шинжлэx ухааны Академийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор Магсаржавын Гантуяа оролцсон дугаарыг эндээс хүлээн авч сонсоорой.  
Published 11/17/21
"I always remind my students to learn new things, examples: technology, new methods, communication, etc. A person should devote themself or else they will fall behind others."  - Ophthalmologist Baasankhuu " Хүн ажилдаа цаг хугацаагаа  бүрэн зориулах хэрэгтэй. Өөрийгээ дайчилж байж амжилтанд хүрнэ. Өрөөл бусдыгаа ч хошуучилна. Бүх чөлөөгөөрөө ном уншиж үргэлж хөгжиж байхыг би шавь нартаа захидаг". - эмч Ж.Баасанхүү
Published 10/26/21
“Бүх зүйлээс суралцахыг хичээдэг. Бизнесийн явцад бүх хүнтэй ойлголцох, зарим тохиолдолд зорилгынхоо төлөө бусадтай хүсээгүй ч нийцэх тохиолдол гардаг. Үйл явцтай холбоотой шүүмжлэл байж болох ч хувь хүн рүү хандсан шүүмжлэл залуу хүнийг мохоодог гэж боддог”. 
Published 10/19/21
" Эх дэлхийдээ ойр байж ногоон талд, цэцэгт хөндийд, уулын бэлд, голын дэргэд, ой хөвчийн дунд очих дуртай. Зүгээр л дээшээ харж хэвтээд борооны дуслыг, салхины чимээг, тэнгэрийн өнгийг харах боломжийг өөртөө олгодог..." 
Published 09/24/21
" Шашин бол соёлын гүн гүнзгий үзэгдэл бөгөөд өмнөх үеийн үнэт зүйлсийг дамжуулагч юм. Улс үндэстэнээ хүндэтгэдэг, эцэг эхээ хайрладаг байя гэвэл тэдний амьдрал дундуур явж ирсэн соёл шашинд хүндэтгэлтэй хандах естой. Тэгвэл та гурван цагийг дэнслэн үздэг эрин цагийн хүн.  Та нарын муулаад байдаг буддын шашныхан эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амиа зольж, сүмээ шатаалгаж монгол хөвгүүдтэйгээ мөр зэрэгцэн тэмцэж, дараа нь социализм коммунизмд хэлмэгдээд мухар сүсэгтэн гэж ойлгогдож ирснийг...
Published 09/09/21
Бидний энэ удаагийн зочноор МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрч, хуульч,  хатагтай Тайванхүүгийн  Алтангэрэл оролцож байна.   Монгол Улс шашны байгуулагын хуультай юу?  Ийм хуулийн зохицуулалт шаардлагатай юу?   Гадаад орны жишээ дурдаж болохсон болов уу?   Төр сүм хийдийн харилцааны хууль нь 1993 онд батлагдсанаасаа хойш өөрчлөлт ороогүй, нийгмийн хөгжлийн үйл явдлаас хоцрогдсон, шашны олон асуудлыг шийдэж чадаагүй, төр шашны харилцаа ч мухардмал , шашны дотоод эмх цэгц...
Published 08/21/21
I was born in 1953 , 250km away from Lhasa, Tibet. My birthplace was by a beautiful lake named Namtso.
Published 07/03/21
Би 1953 онд Түвэдийн Лхас хотоос хойш 250 км зайтай орших Намцо хэмээн газар монгол хэлээр орчуулбал Тэнгэр нуур хэмээх үзэсгэлэнтэй сайхан нуурын орших газар төрсөн. Монголчууд дотор Тэнгэр нуурыг үзсэн хүмүүс ч байгаа байх. Тэр нуурын ойролцоох “эргийн долоон зовхис”  хэмээхийн нэг болох Г обу гэдэг нүүдэлчдын нутагт өөрийн аав Үржиннорву,  ээж Дэчинцому хоёрын олон хүүхдүүдийн отгон хүү нь болж төрсөн. Намайг гурван настай байх үед Жадо хувилгааны 6-р дүрийн хувилгааны хойд дүр  хэмээн...
Published 07/03/21
When I came to Mongolia, I visited a nomadic family. It was very interesting seeing the inside of a "ger". Since it was my first time, I had no idea where to stand or where to eat, but I quickly learned Mongolian traditions. For example, exchanging snuff bottles.
Published 05/27/21