#13. Venerable Jhado Tulku Renpoche
Listen now
Description
Би 1953 онд Түвэдийн Лхас хотоос хойш 250 км зайтай орших Намцо хэмээн газар монгол хэлээр орчуулбал Тэнгэр нуур хэмээх үзэсгэлэнтэй сайхан нуурын орших газар төрсөн. Монголчууд дотор Тэнгэр нуурыг үзсэн хүмүүс ч байгаа байх. Тэр нуурын ойролцоох “эргийн долоон зовхис”  хэмээхийн нэг болох Г обу гэдэг нүүдэлчдын нутагт өөрийн аав Үржиннорву,  ээж Дэчинцому хоёрын олон хүүхдүүдийн отгон хүү нь болж төрсөн. Намайг гурван настай байх үед Жадо хувилгааны 6-р дүрийн хувилгааны хойд дүр  хэмээн Жадо хийдэд аваачсан гэдэг. Багадаа хоёр эгч,  хоёр ахтайгаа ээж аавын хамт олон нуруутай Банаг гэдэг тухайн үеийн малчдын орц болох том  гэр майханд амьдарч байсныг санадаг юм.
More Episodes
Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэхийн студид зочлов.   Ертөнцийн хууль, хөгжим, шашин, шүтлэг, нийгэм, бурхад, ирээдүй хүүхдүүдийн талаарх түүний өргөн хүрээтэй, хурц бас хөгжилтэй асуултуудад  хариулан харилцан ярилцав.  Үзэгч таны мэдлэгт дусал болох болтугай хэмээжихүй.  Олонд...
Published 11/17/23
Published 11/17/23
''Төвөдөөр жишээлэх юм бол дээд Далай лам нар нь бүхнийг болгоогч билгийн мэлмийтэй билээ.  Гэсэн хэдий ч чойжинг урин залж харилцаж зөвшилдөг. Түүнтэй адилхан Халх Жавзундамба нар ч эгэлийн санаанд багташгүй дээдсүүд юм. Тэд бас л дэргэдээ чойжин буулгаж л байж.  Ерөнхийдээ аливаа ажил үйлсэд...
Published 04/20/23