Episodes
🏳️🌈🏳️⚧️ Mongolian Queer Podcast-ын 8-р улирлын 2-р дугаараар "Miss Beauty 2022" тэмцээний 1-р байр болон 4-р байрт шагналт охид болох Далай, Микайла нар өөрсдийн түүхийг бидэнд хуваалцлаа. Эдгээр охид маань трансжендэр эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд хэрхэн өөрсдийгөө олж мэдсэн, яаж найзалсан тухайгаа, мөн хувь хүнийхээ зүгээс сонирхолтой үзэл бодлуудаа дэлгэлээ. 😍🥰Хөтлөгч: ӨүлэнЗочин: Далай, Микайла#LGBTQI #ЛГБТИК #Күийр #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia...
Published 04/16/23
Mongolian Queer Podcast-ын 2023 оны анхны дугаараар өөртэйгөө нүүр тулж, хүлээн зөвшөөрсний эцэст өөртөө зориулсан зоригтой алхам хийж эхэлсэн транс* залуучуудын нэг болох Кизогийн түүхийг та бүхэндээ хуваалцахаар бэлдлээ.Хөтлөгч: ӨүлэнЗочин: Кизо#LGBTQI #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia #Thelgbtcentremongolia
Published 03/19/23
🏳️🌈 Аудио подкастууд маань ороогүй их уджээ. "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн үеэр орох байсан ч хойшилсоор өнөөдөр та бүхэндээ ЛГБТИК+ сэдэвтэй хөгжилтэй мийм хийдэг GMO хуудсын админы орсон дугаарыг хүргэж байна.Энэ дугаараар админы маань хувийн амьдралыг ярихгүй гэж тойруулах гэж ихэд хичээсэн. Гэхдээ кам аут түүх нь бий 🤭Зочин: GMO хуудсын админ
Published 12/19/22
🏳️🌈 Эми, Тэмүүлэн хоёрын анх танилцсан түүх, хэрхэн харилцааны асуудлаа шийдвэрлэдэг гэх мэт талаар ярилцсан подкастыг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү подкастад оролцсон зочид маань тус тусдаа ярилцлага өгсөн шүү.Зочид: Эми, Тэмүүлэн
Published 03/11/22
Та бүхэнд күийр хүмүүсийн санаачлан, өөрсдөө бүтээсэн анхны монгол дууг хүргэж байна. ЛГБТ Төвийн "Күийр артист" төслийн хүрээнд оролцогчид баг болж, урлагийн төсөл санаачлан хэрэгжүүлсэн билээ. Нийт 12 уран бүтээлчид 3 багт хуваагдан күийр дуу, күийр видео арт болон күийр хүүхдийн ном гаргаж байна. Та бүхэн хүлээн авна уу.QZ багийн гишүүд:С.ХуланГ.ДэлгэрдалайХаргилNymtvnҮг, дууг: ZyaПродюсер: SoyoВидео: NymtvnДууны үг:сэтгэлд чинь хүрэх тэр газарт би өөрийгөө бага багаар алддагөө яанааөө...
Published 03/01/22
🏳️🌈Дөлөө, Сайнаа хоёр маань үерхээд салсан ч найзууд хэвээр үлдэж чадсан түүхээсээ хуваалцаж байна. Энэхүү подкастад оролцсон зочид маань тус тусдаа ярилцлага өгсөн байгаа.Тэд анх яаж танилцаж байсан юм бол? Бас хэрхэн харилцаагаа найзууд болгон үлдэж чадсан бэ? Юу туулсанг нь хамтдаа сонсоцгооё.Зочид: Дөлөө, Сайнаа
Published 02/14/22
Олон Улсын Хүний эрхийн өдрийн мэндийг тохиолдуулан Жаакыг подкастандаа урилаа. Тэрээр өөрийгөө ЛГБТИК+ хүн гэдгээ нээлттэй илэрхийлдэг бөгөөд хүний эрхийн активист, судлаач хүн юм.Түүний кам аут түүх, үзэл бодол, ЛГБТ Төвд ажиллаж байсан тухай сонсоорой.Жаак-ийн судалгаа унших бол:https://www.tandfonline.com/doi/full/10.1080/13691058.2021.1998631Камин аутын тухай хуулийн подкаст:https://www.youtube.com/watch?v=ULgybZdGaVk&t=0sЗочин: ЖаакХөтлөгч:Кенна
Published 12/17/21
Камин аут өдөртэй холбогдуулаад өмгөөлөгч Л.Отгондоржтой ярилцлаа. ЛГБТИК+ олон нийтэд тулгамддаг хувийн нууцыг дэлгэх, сүрдүүлэх болон заналхийлэх зэрэг асуудлын талаар хууль, эрх зүйн ойлголтыг та бүхэнд хүргэж байна.Мэдээлэл, тусламж авахыг хүсвэл ЛГБТ Төвд хандах боломжтой.Утас: 70110323Хөтлөгч: КеннаЗочин: Л.Отгондорж
Published 10/07/21
Mongolian Queer Podcast та бүхэндээ гурав дахь видео подкастаа хүргэж байна. Нээлттэй төлөөлөл Бама маань зочноор оролцлоо, хүлээн авна уу. Түүний ардчилсан болон социалист нийгмийн ялгаа, хайр дурлал болон камин аут түүхийг сонсоорой.Хөтлөгч: ЦэвээнээЗочин: БамаДэмжигч байгууллага: Азийн сан#PrideMongolia #Прайд2021 #LGBTQI #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia
Published 10/01/21
"Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд та бүхэндээ хоёр дахь видео подкастаа хүргэж байна. Нээлттэй бисексуал, жендэрфлүид, гэрэл зурагчин, уран бүтээлч Гонто зочноор оролцлоо, хүлээн авна уу.Хөтлөгч: КеннаЗочин: ГонтоMongolian Queer Podcast-ын бусад дугаарыг сонсох бол:https://www.youtube.com/playlist?list=PLAGYFTbRlgDYjSYWlevLaUR25MWsHJy3DГонтогийн Инстаграм:https://www.instagram.com/gontography/Дэмжигч байгууллага: Азийн сан#PrideMongolia #Прайд2021 #LGBTQI #queer #transgender...
Published 09/21/21
"Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд та бүхэндээ анхны видео подкастаа хүргэж байна. Нээлттэй трансжендэр эмэгтэй, 3 хүүхдийн ээж, кино уран бүтээлч Жои Очир зочноор оролцлоо. Та бүхэн Жоигийн өөрийгөө таньж мэдсэн, хүлээн зөвшөөрсөн болон гэр бүлийнхэндээ өөрийгөө илэрхийлсэн тухай түүхийг нь сонсоорой.Хөтлөгч: КеннаЗочин: Joy Ochir"Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн тухай мэдээлэл авах бол:https://www.facebook.com/events/57545...[%7B%22surface%22%3A%22page%22%7D]%7DMongolian Queer...
Published 09/08/21
5-р сарын анхны дугаараараа мэндчилж байна. Та бүхэндээ өнөөдөр лесбиян хосын хайрын түүхийг хүргэх гэж байна. Хүлээн авна уу.Хөтлөгч: КеннаЭвлүүлэгч: Зоро, Цэвээнээ
Published 05/04/21
Энэ удаагийн дугаарт сэтгэл судлаач Д.Лхамсүрэн зочноор орж, ээнэгшилт болон хосын харилцааны талаар ярилцлаа. Бидний амьдралыг маш том хэсгийг бүрдүүлдэг хайр дурлал, хосын амьдралаа аз жаргалтай, эрүүл байлгахын тулд юуг эхлэж мэдэх ёстой вэ гэдгийг олж мэдээрэй.Хөтлөгч: КеннаЗочин: Д.Лхамсүрэн
Published 04/14/21
Сора 16 настай, бисексуал эрэгтэй. Тэрээр ЛГБТ Төвөөс зохион байгуулсан Камин аут өдөрлөг дээр ирж, найзууд болсон хүнтэйгээ хамт энэ удаагийн дугаарт оролцлоо. Тэдний хөгжилтэй, гунигтай бас үнэн түүхийг хүлээн авч сонсоно уу.Хөтлөгч: Кенна
Published 04/08/21
Манай подкастын 7-р улира ийнхүү эхэлж байна. Анхны дугаараараа бид транс эрэгтэй төлөөллийг урьж оролцууллаа. Энхжин нээлттэй транс эрэгтэй бөгөөд Итгэгч хүний хувьд өөрийгөө таньж мэдсэн түүхээ хуваалцсан юм. Та бүхэн хүлээн авч сонсоорой.
Published 03/30/21
🏳️🌈Энэ удаагийн дугаарт орсон 2 зочид маань үерхээд 9 сар👩❤️💋👩 болж байна. Энэ жил анх удаа хамтдаа Валенитины баярыг тэмдэглэж буй. ❤Бид энэхүү хос хоёроос тус тусад нь ярилцлага аван та бүхэнд нэгтгэн хүргэж байна.👇 Тэд бие биенийхээ тухай, хайрынхаа тухай юу боддог бол?🤗 Хамгийн нандин дурсамж нь юу болоо?🌈@test4ub Инстаграмаар дагаарай
Published 02/13/21
🏳️🌈Рэб Мишээл хоёр үерхээд хагас жил 👩❤️💋👩 болох гэж байна. Бас аль хэдийн Рэб гэрлэх санал тавьчихсан. ❤Бид энэхүү хос хоёроос тус тусад нь ярилцлага аван та бүхэнд нэгтгэн хүргэж байна.👇 Тэд бие биенийхээ тухай, хайрынхаа тухай юу боддог бол?🤗 Хамгийн нандин дурсамж нь юу болоо?🌈Зочид: Рэб, Мишээл
Published 02/12/21
Хааний Арнур хоёр үерхээд жил болох гэж байна. Энэ жил анх удаа хамтдаа Валенитины баярыг тэмдэглэж буй. Бид энэхүү хос хоёроос тус тусад нь ярилцлага аван та бүхэнд нь нэгтгэн хүргэж байна. Тэд бие биенийхээ тухай, хайрынхаа тухай юу боддог бол? Хамгийн нандин дурсамж нь юу болоо?Зочид: Арнур, Хааний
Published 02/11/21
Тун удахгүй та бүхэндээ 3 ЛГБТИК+ хосын түүхийг подкастаараа дамжуулан хүргэх гэж байна! Та бүхэн Mongolian Queer Podcast-ыг сонсох бол:**YouTube**Castbox**SoundCloud**Apple Podcast**M+
Published 02/09/21
Шинэ оны анхны дугаараа хүлээн авна уу. ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан Мөөгий Цацаа хоёр "Homo Liber" номыг хамтдаа унших болно. Та бүхэнд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.ЛГБТ Төвтэй холбогдон энэхүү номыг худалдан авах боломжтой.Хөтлөгч: Мөөгий, ЦацааПостер бүтээсэн: @g.5urenkhor
Published 01/22/21
Шинэ жилд зориулан ЛГБТИК+ олон нийт өөрсдийн түүхээ хуваалцаж байна. Подкаст сонсогчиддоо бүгдэд нь баярын мэнд хүргэе!
Published 12/29/20
Дуутай, хууртай дугаар бэлтгэлээ! Өнөөдрийн зочин маань өөрийн дурлалын түүхээ нээлттэй хуваалцан, өөрийн зохиосон дууг та бүхэнд зориулж байна. Та бүхэн сэтгэгдлээ хуваалцаарай!Зочин: ХуланХөтлөгч КеннаШинэ жилийн подкаст авах имэйл:
[email protected]
Published 12/17/20
Хүний эрхийн Олон улсын өдөр 12-р сарын 10-нд тохиодог билээ. Энэхүү тэмдэглэлт, чухал өдөрт зориулан бид Эрүүгийн хуулийн "Ялгаварлан гадуурхах" 14.1 заалтын тухай өмгөөлөгч Л.Отгондоржтой ярилцлаа! Та бүхэн заавал сонсоорой!Зочин: өмгөөлөгч Л.ОтгондоржХөтлөгч: КеннаПодкастын үеэр дурдсан мэдээллүүд:https://www.legalinfo.mn/Хүний эрхийн үндэсний комисс 7000 0222ЛГБТ Төв ТББ 7011 0323Монголын хуульчдын холбоо 7011 6008
Published 12/09/20
Өнөөдрийн дугаарт таагүй мэдрэмж, түгшүүрийн тухай ярилцаж, хэрхэн даван туулах талаар Хөөрхөн зүрх ТББ-ын сэтгэл зүйч Ц.Даваасүрэн зөвлөгөө өглөө. Мөн хол байгаа хосууд, салчихсан байгаа хүмүүст зөвлөгөө өгсөн байгаа шүү.Зочин: сэтгэл зүйч Ц.ДаваасүрэнХөтлөгч: Кенна
Published 12/08/20