17 episodes

Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.

Pause and Reflect Pause and Reflect (Түр Зогсъё)

    • Education
    • 5.0 • 2 Ratings

Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.

    Дүгнэх нь төлөвлөхтэй адил үр дүнтэй байх нь.

    Дүгнэх нь төлөвлөхтэй адил үр дүнтэй байх нь.

    Бид үр дүнтэй төлөвлөхөд их анхаарч, өдөр бүр хийх ажлынхаа жагсаалтыг гаргадаг. Ялангуяа сүүлийн үед төлөвлөгч дэвтрийн хэрэглээ ихээхэн дэлгэрч, хүмүүс ажлаа төлөвлөх, цагаа үр дүнтэй зохицуулахад их анхаардаг болсон. 

    Гэтэл зөв төлөвлөхтэй эн тэнцүү үр ашигтай нэг зүйлийг бид орхигдуулаад байсан бололтой. Тэр нь орой бүр тухайн өдрөө, 7 хоногийн эцэст тухайн 7 хоногоо, сар бүрийн эцэст тухайн сараа дүгнэх байдлаар өөрийн гүйцэтгэлээ хянаж, дүгнэлт өгөх арга юм. 

    Өнөөдрийн дугаараар өдрөө дүгнэх, ийнхүү дүгнэхдээ "идэвхтэй асуулт"-ыг ашиглан өөрийгөө идэвхжүүлэх тухай товчхон ярьлаа. 

    Та бүхэнд хэрэгтэй байна гэж найдаж байна.

    • 12 min
    2021 оноо үр ашигтай төлөвлөхөд нь зориулсан бяцхан зөвлөмж

    2021 оноо үр ашигтай төлөвлөхөд нь зориулсан бяцхан зөвлөмж

    Он солигдох мөч яагаад ч юм нэг л ид шидийн, гайхалтай мэт. Ирэх ондоо би "Цоо шинэ би" болно гэсэн хүсэл хүн бүрт л төрдөг байх. Гэтэл бид сэтгэл хөдлөлөөрөө амжихгүй их зүйл төлөвлөх, чухал хэрэгтэй зүйлсээ төлөвлөхгүй орхидог юм биш байгаа?

    Магадгүй юу төлөвлөхөө огт мэдэхгүй нэгэн ч байж болох юм. Яг л ийм асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах зорилгоор саяхан уншсан номноосоо олж мэдсэн бяцхан зөвлөгөөнүүдийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. 

    Хэрэгтэй байж, таалагдана гэж найдаж байна. 

    • 36 min
    Өөрсдийгөө эрхлүүлцгээе *Tuesdays with Morri*

    Өөрсдийгөө эрхлүүлцгээе *Tuesdays with Morri*

    Эрхлэх гэдгийг бид сөргөөр ойлгох  нь түгээмэл байдаг. Гэвч та өөрийгөө хайрлахгүй, халамжлахгүй бол бусдыг хайрлаж чадна гэж үү? 

    Өөртөө зөөлөн хандах хичнээн их давуу талтай болохыг бид нарт Морри ярьж өглөө. Сонихолтой зүйл ярьж өгсөнд маш их баярлалаа!

    • 38 min
    Өнгөрсний хүлээсээс ангижрах тухай

    Өнгөрсний хүлээсээс ангижрах тухай

    Хүүхэд байхад сайхан байж дээ...
    Арван жилийн өмнө тэр ажлын саналыг хүлээж авах ёстой л байсан юм... 
    Тэр үед намайг ятгаж энэ мэргэжлийг сонгоход хүргээгүй бол өдийд би будаа болгоод өгсөн байхгүй юу...
    Тэр үед тийм тэнэг үйлдэл гаргаж байдаг би ёстой нээрээ... 
    Эдгээр бодлууд танд орж ирдэг бол, эсвэл өнгөрсөн дэх ямар нэг бараан дурсамжийг эргээд санах үед тухайн үеийн таагүй мэдрэмж танд ирж байгаа бол та өнгөрсний хүлээсэнд хүлэгдсэн, харуусал, харамсал дүүрэн амьдарч байгаа нэгэн байж болох юм. 
    Энэ удаагийн дугаараараа өнгөрснөө тавьж явуулж чадахгүй байх нь хэрхэн яаж илэрдэг, ямар хор уршигтай болох талаар ярилцлаа.
     

    • 46 min
    Амьдарч чадахгүй болтлоо санаа зовсоор байх уу?

    Амьдарч чадахгүй болтлоо санаа зовсоор байх уу?

    Өнгөрсөн, одоо, ирээдүй гэх цаг хугацааны хэмжээс хором бүр нэгээс нөгөөд шилжин, урсаж байдаг. Одоо байсан мөч өнгөрсөн, ирээдүй байсан мөч одоо болдог нь гайхалтай, хачирхалтай бүр гайхамшигтай ч юм шиг... Гэтэл бид цаг хугацааны энэхүү шилжилтийг зөв удирдаж амьдарч чаддаг уу? эсвэл цаг хугацаанд дарлуулж, удирдуулж амьдардаг уу? Цаг хугацааг удирдах нь бидний сонголтын асуудал мөн үү? эсвэл бид Цаг хугацааны өмнө ямар ч хүч чадалгүй юм болов уу? 

    Өнгөрсөндөө амьдарч байгаа нэгэн харамсал, харууслаар дүүрэн, ирээдүйдээ амьдарч байгаа нэгэн айдас, зовнилоор дүүрэн амьдардаг бөгөөд гагцхүү одоодоо амьдардаг хүн л туйлын аз жаргалтай байдгийг аз жаргалтай хүн бүхэн сануулдаг. 

    Аз жаргал эрэлхийлж, бүрэн дүүрэн амьдрах зорилгод хөтлөгдсөн хүмүүсийн хувьд бид 2 энэ талаар ярилцаж, цаг хугацааг хэрхэн удирдах талаар хэд хэдэн цуврал хийхээр шийдсэн юм. 

    Энэ удаагийн дугаараар ирээдүйдээ санаа зовж, айдастай амьдрах талаар ярилцлаа.

    Enjoy! 

    • 47 min
    Яаж карантинаар галзуурахгүй үлдэх вэ?

    Яаж карантинаар галзуурахгүй үлдэх вэ?

    Бүгд хөл хорионд орж, өвчний аюул хаалганы гадаа байгаа мэт санагдаж байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй, тодорхой бус байдал маш их байгаа нь айдас, түгшүүр, стресс үүсгэхээс өөр аргагүй. Гэхдээ бид нарт маш том давуу тал байна: дэлхийн өнцөг булан бүрт хөл хорионд ороод 9, 10 сар болж байгаа хүмүүс шинэ нөхцөлдөө дасч, хөл хориог амьдралын хэв маяг хэмээн хүлээж авах хүртлээ туулсан туршлагаас суралцах боломж байна.
    Энэ удаагийн дугаараараа Цээгий, Надя 2 дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хөл хорионы үеэр хэрхэн өөрийгөө тайван байлгах, тэр ч бүү хэл хөл хориог хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөж болох талаар ярилцлаа. 

    • 40 min

Customer Reviews

5.0 out of 5
2 Ratings

2 Ratings

Top Podcasts In Education

The Mel Robbins Podcast
Mel Robbins
The Jordan B. Peterson Podcast
Dr. Jordan B. Peterson
Mick Unplugged
Mick Hunt
TED Talks Daily
TED
The Rich Roll Podcast
Rich Roll
Do The Work
Do The Work