Episodes
Сайн сууцгааж байна уу, манайхаан? Хүлээлгийн Өрөөний хамгийн сүүлийн дугаартаа "хэрвээ бидэнд боломж олддог бол Cocktail and Crime Подкастын хоёртойгоо ахин нэгэн дугаар хийж өмнө гаргасан техникийн алдаагаа засна" гэж амласан амлалтандаа хүрэхээр энэ тусгай дугаараа бэлтгэлээ. Бид энэ удаад Toxic харилцааны тухай ярилцлаа. Зөндөө их санаж байгаа шүү та нарыгаа. Үнжий. Enjoy!
Published 12/12/21
Хайртай сонсогч та нартаа Хүлээлгийн Өрөөний сүүлийн дугаар хүртэл хамтдаа байсанд гүнээ талархаж байна. Заяа, Ариунаа хоёрынхоо амьдралын нэгээхэн хэсэг байсанд ахин дахин баярлалаа. Энд хүрээд Хүлээлгийн Өрөө дуусч байгаа хэдий ч сүүлийн дугаартайгаа хамт байгаарай Enjoy!
Published 10/31/21
"Хөгжлийн бэрхшээл", "Тусгай хэрэгцээт" гэх зэрэг үгсийг сонсоод аль болох холуур тойрч явах хүсэлтэй хүмүүст энэхүү дугаар маань их өөр өнцгийг харуулах болов уу гэж найдаж байна. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хоёр хүүхдээ мөр бүтэн өсгөхийн тулд бүхнээ зориулж яваа хостой бид Хүлээлгийн Өрөөндөө ярилцлаа. Өмнө нь харааны бэрхшээлтэй залуутай ярилцаж байхдаа энэ сэдвээр заавал ахиж нэг дугаар хос хоёртой хамтарч бэлтгэнээ гэж та нартаа амлаж байснаа ёсоор болгож байна. Enjoy!
Published 10/24/21
Пээ, та нар минь бүр засаад оруулахын хооронд мессэжээр бөмбөгдөж алах нь ээ 😅😅 Ингэж удаан хүлээсэн сонсогчиддоо баярлалаа. Та нарынхаа хүсэлтээр Cocktail and Crime- ын хоёр сайхан бүсгүйтэйгээ хамтарч нэг дугаар бэлтгэн хүргэж байна. Гэмт хэрэг, секс хоёрын огтлолцол дээр маш сонирхолтой яриа бидний дунд өрнөсөн байгаа. Хэт эмзэг болон зүрх судасны өвчтэй хүмүүст энэ дугаарыг алгасаарай гэж зөвлөе. Enjoy!
Published 10/19/21
Маш олон сонсогчоос маань ​Cocktail and Crime Подкасттай хамтраад нэг дугаар хийгээчээ гэсэн санал ирсний дагуу, та нарынхаа хүсэлтийг бид биелүүллээ. Гэмт хэрэг болоод бэлгийн амьдралын огтлолцол дээр гарч ирж байгаа гол цэг буюу асуудлыг бид өөрсдийн хэмжээнд чадан ядан ярилцаж, аль аль талдаа сургамж болохуйц санааг багтаасан энэхүү дугаараа өргөн барьж байна. Enjoy!
Published 10/18/21
Бидний бодлогогүй хэлсэн ганцхан үг хүний амьдралыг яаж орвонгоор нь эргүүлж болдог тухай яриа энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд өрнөлөө. Магадгүй хэн нэгнийг хүүхэдтэй болоочээ гэж ад үзэхээсээ өмнө сонсоод үзвэл таны бодлыг 180 градус эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
Published 10/10/21
Сүүлийн үед Youtube дээрх монгол контентуудыг үздэг хүмүүсийн дунд бөмбөг тэслээд байгаа Eden энэ удаагийн дугаарт маань зочноор оролцлоо. Түүнийг хүмүүс трансжендер залуу гэдгээр нь хэдийнээ таньдаг болоод байгаа билээ. Бид түүний эр даавар тариулсны дараах амьдрал, цээжний мэс засал, цаашдын зорилгын тухай маш ихээр сонирхож асуусан нэгэн дугаарыг та нартаа хүргэж байна. Enjoy!
Published 10/03/21
Мюнхен хотод сэрүүн ороод ойрын хэдэн өдөр Заяа, Ариунаа хоёр эморч байгаагүйгээрээ эморсон өдрүүд өнгөрөв. Энэ магадгүй намар цагтай холбоотой байж болох ч бас сэтгэлд хөндүүр оргиулж буй асуудлууд илүүтэй нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Хэрвээ та нарт яг өдийд эморсон мэдрэмж төрж суугаа бол чихэвчээ зүүгээд наашаа суугаарай. Enjoy!
Published 09/26/21
За ёстой өнөө юм юм үзсэн сэдэв гэдэг шиг, драма ихтэй сэдвээр нэгэн залуутай ярилцлаа. Тэрээр хүүхэд байхдаа өөрөө хүүхэдтэй болж, өдгөө 22 насандаа 2 сайхан хүүгийн аав болон ар гэрээ авч яваа өрхийн тэргүүн, нэгэн бүсгүйн хань ижил залуу байгаа юм. Бид энэ сэдвээр ярилцахаар өсвөр насандаа хүүхэдтэй болсон 10 гаруй хүнтэй урьдчилж ярилцлага хийж үзсэн бөгөөд энэ залуугийн үг та бүхэнд амьдралын нэгэн сонирхолтой өнгийг харуулах болно гэдгийг амлах байна. Enjoy!
Published 09/19/21
Өсвөр насандаа төлөвлөсөн болоод төлөвлөөгүй ямар нэгэн байдлаар жирэмсэн болж, хүүхдээ тээн төрүүлсэн эхчүүд, мөн үүрэг хариуцлага хүлээсэн аав таны амьдралд тааралдаж л байсан байх. Тэднийг алдаа хийлээ гэж зүхэх хүн захын хүнээс эхлээд мундахгүй. Тэгвэл өсвөр насандаа буюу 15 насандаа хүүхдийн ээж болсон бүсгүй юу ярьсныг та нар маань энэ удаагийн дугаараас сонсоорой. Enjoy!
Published 09/13/21
Цэвэршилт гээч зүйлийг бид хаа байсан юм, надад ирэх болоогүй гэж хэтэрхий холын мэтээр төсөөлж, хайхрамжгүй хандсанаар нэг л мэдэхэд хажууд ирчихсэн зогсдог аж. Дөнгөж хорин хэдэн нас дуусав уу үгүй юу, гучин нас даваад анаад зогсож байх тохиолдол ч цөөнгүй. Энэ удаад бид Хүлээлгийн Өрөөнд энгийнээс хэтэрхий эрт цэвэршсэн эмэгтэйг зочноороо урьж ярилцсан байгаа. Түүний шалтгааныг сонсоод та нар лав үнэхээр гайхна. Enjoy!
Published 09/05/21
Шинэ долоо хоногийн мэнд. Амралтаасаа ирээд цаад хоёр чинь шинэ дугаараа шижигнэтэл бичээд шууд та нартаа хүргэж байна. Энэ удаагийн дугаараар бүгдээрээ OCD буюу ялихгүй зовлонт үйлийн эмгэг бидний сексийн амьдралд, цаашлаад харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Маш сонирхолтой өнцгийг манай зочин Зарчимаа Хүлээлгийн Өрөөнд гаргасан байгаа. Enjoy!
Published 08/29/21
Хамт Тэрэлж явлаа гэдэг нь, эсвэл нэг орон дээр хамт унтлаа гэдэг нь автоматаар "унтах"-д бэлэн гэсэн үг гэж ойлгогддог юм биш биз? Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний дугаарт хүмүүс ямар үйлдлийг секс хийхийг зөвшөөрч, өр мэт хүлээн авдаг тухай ярилцлаа. Ямар тохиолдолд чи түүнд секс хийж өгөх өртэй үлддэг вэ? гэсэн асуултад хамтдаа хариулт олцгооё. Enjoy!
Published 08/22/21
Нэг дор нэг биш нэлээн хэдэн залуу эсвэл бүсгүйтэй уулзаж, танилцах ямар мэдрэмж төрүүлдэг бол? Speed date эсвэл сохор болзооны туршлагагүй хүмүүст энэ дугаар маш сонин байх болно. Бид хоёр өнгөрсөн долоо хоногт speed date-д очиж яаж хөглөсөн тухайгаа энэ удаагийн дугаарт ярилаа. Ямар хүнтэй болзох гэж байгаагаа мэдэхгүй тас харанхуй очоод ямар мэдрэмж авсан бол? Enjoy!
Published 08/15/21
Секс хийх нь нүгэл юм, хүн өөрөө нүгэлээс төрсөн нүгэлт зүйл юм, олон удаа ороо гараатай эрхтэн ариун бус юм гэх мэтчилэн үнэн худал нь үл мэдэгдэх яриаг бид шашинтай холбон тайлбарладаг. Гэтэл яг шашны талаас нь бэлгийн амьдралыг юу гэж сургасан байдаг, ариун хайр, нандин гэр бүл гэсэн нэрт юуг багтаан ойлгодог тухай бид Пастор Заяатай энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Хоёр Заяатай, Ариунаатай, Ариун хайрын тухай яриаг Enjoy!SHOW LESS
Published 08/08/21
Кино задлан сувгаараа та бидэнд хэдийнээ танил болсон Г.Эрдэнэбаатартай бид өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. +18 насны ангилалтай кинонуудын жанр, бүтдэг түүх, энэ төрлийн кино үйлвэрлэлийг дагасан мөнгөний асуудлууд, жүжигчдийн амьдрал болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийн тухай бид сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Enjoy!
Published 08/02/21
Амьдралынхаа нэгээхэн хэсгийг хамтдаа өнгөрүүлэхээр сонгосон, эсвэл насан туршдаа хамтдаа байна гэж амласан хүндээ хүртэл хэлээгүй нууц байгаа юу? Эсрэгээрээ тэр хүн чинь чамаас тийм нуух зүйлтэй байдаг бол гэж бодож байсан уу? Бид энэ долоо хоногийн дугаараараа тэр хүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой байдаг тухай, бас чиний тухай тэр бусдад аль хүртэл ярьж болох тухай хөөрөлдлөө. Нэгэн сонин өнцгийг бидний ярианаас олж авч магадгүй шүү. Enjoy!
Published 07/25/21
Хэзээ ч юм хэн нэгэнд хаягдаж үлдсэн, эсвэл хаяж орхисон дурсамжтай хэн бүхэнд зориулсан дугаар. Зарим нэгнийх нь хувьд бүх зүйл ямар ч асуудалгүй болоод байсан боловч гэнэт л нэг өдөр салъя, больё гэсэн үг сонсоод шалтгаанаа ч мэдэхгүйгээр тэр харилцаагаа дуусгасан тохиолдол байдаг байх. Яг энэ асуудлын тухай Хүлээлгийн Өрөөнд ярилцаж, гаргалгаа олохыг хичээлээ. Enjoy!
Published 07/18/21
Сексийн үеэр хүүхнүүд эрчүүдээс нууцаар юу хийдэг бол гэж бодож үзэж байсан уу? Нэг их зүйл байхгүй шдээ гэж та хариулж юуны магад. Гэхдээ бид хоёр энэ дугаартаа зориулж бүтэн лист дүүрэн нууц биччихсэн байсныгаа ний нуугүй ярилцлаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Published 07/11/21
Маш олон сонсогчийнхоо хүсэлтийг өнөөдөр биелүүлэх нь ээ бид хоёр. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт та нарын сайн мэдэж байгаачлан лесби хос болох Kaitlin, Noah хоёрыгоо урьж, сайхан яриа өрнүүллээ. Өөрсдийнхөө YouTube суваг дээрээ тэр бүр яриад байдаггүй нандин харилцааныхаа тухай бидэнтэй нээлттэй ярилцсан байгаа. Enjoy!
Published 07/05/21
Ээээээе хайртууд минь! За сайн сууцгааж байсан биз дээ? Хүлээлгийн Өрөөний хоёр нь та нарыгаа санан санан, бараг зүүдлэх нь холгүй л хэсэг хугацааг өнгөрөөлөө. Ийнхүү 5-р улирал буюу Хүлээлгийн Өрөө Подкастын хамгийн сүүлийн улирал эхэлж байна. Хамтдаа байсан, байгаа, байх бүх сонсогчдоо баярлалаа. Үнсье ENJOY!
Published 06/28/21
Хартай хүнийг хэрхэн таних тухай теорем байдаг бол түүнийг нь ягштал сайхан дагаж мөрдөж байгаад харилцаагаа гүнзгийрэхээс өмнө больчих юмсан гэж хааяа бодогддог уу? Нөгөө талаасаа хүн өөрийнхөө сонголтыг өөрчлөх ёстой ч байж болох юм. Дөрөвдүгээр улирлын сүүлийн дугаартаа бид Хардалт гэсэн сэдвийг сонгон ярилцлаа. Хамтдаа нэгэн теором батлах гэж үзье. Enjoy!
Published 05/31/21
Цусан төрлийн хайрилцаа гэдэг нь хайр, харилцаа хоёрын аль ч тодорхойлолтод бүрэн багтаах боломжгүй зүйлийг хэлж байгаа юм. Амьдралд маш олон төрлийн өнгө байдгийн нэгэн содон өнгийг өнөөдрийн яриагаараа та нартаа хуваалцахыг хүслээ. Үеэлүүд бие биедээ хайртай болж, бэлгийн харилцаанд орох тухай зүүдэлж ч байгаагүй хүмүүс маш олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
Published 05/24/21
Тэднийг хоёр нутагтан гэж нэрлэвэл бараг л буруудахгүй байх. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг нийтэд нь "Уурхайчид" гэсэн нэр дор багтаагаад, тэдний бэлгийн амьдралын тухай бид энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. 14 хоног гэрээсээ өөр газар ажиллаад, 7 хоног гэртээ ирдэг амьдралд юу тохиолддог вэ? Enjoy!
Published 05/16/21