Episodes
Хайртай хүнтэйгээ салж, муудахыг алийг тэр гэх вэ. Эргэж очоод уурлах үедээ уурлаад, хүсвэл уучлал эрээд уулзаж болно. Харин хайртай хүн нь энэ ертөнц дээр байхгүй болсны дараа үлдэж байгаа нэгнийх нь амьдрал яаж өөрчлөгддөг вэ? Бусдыг шүүмжлэхээ түр азнаад нэг сонсоод үзээрэй
Published 05/10/21
Хэдийн тоог сонсох гэж хүмүүс энэ асуултыг асуудаг вэ? Эсвэл яг тэд байх ёстой гэсэн тогтсон хэмжээ байдаг болоод хүмүүс бусдын биеэрээ үйлдсэн үйлдэл, таашаалыг гэм мэтээр ойлгуулах, буруутгах гэж үздэг үү? Энэ сэдэв хамгийн эхний улиралд л багтсан байсан мөртлөө бид хоёрын зориг хүрэхгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Та ч гэсэн өөрийнхөө бодлыг хуваалцаарай Enjoy!
Published 05/02/21
Хүн биеэ үнэлэх шийдвэр гаргахдаа чухам юунаас болдог бол гэж бодож үзэж байсан уу? Бас тэр замаасаа гарах сонирхол байдаг болов уу? Өмнө нь бид энэ сэдвээр тогоон дээрээс харж байгаа өнцгөөс сонирхолтой яриа өрнүүлж байсан бол энэ удаад тогоон дотроос хамтдаа бас нэгэн сонин яриаг та нартаа сонсгоход бэлэн боллоо.
Published 04/26/21
Ааваа, битгий л дээ гэж гуйсан хүн бүрийн төлөө, цаашид бас хэн ч ингэж гуйхгүй байхын төлөө энэ дугаарыг бэлтгэлээ
Published 04/19/21
Найзынхаа гэмт хэргийн сэдэлтэй болсон явдлыг онигоо мэтээр ярьж, олон нийтийн сүлжээнд тавьсан олны танил эрхмийн үйлдэл нийгмийг тэр аяар нь эгдүүцүүлж, нэг үеэ бодвол шинэ үеийн Монгол залуус хүний эрхийн мэдлэгтэй, мэдрэмжтэй болж байгааг харуулсан. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт бид хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой асуултуудад хуульч, өмгөөлөгч С.Үлэмжээс зөвлөгөө авснаа та нартаа хүргэж байна. Мэдсэн ч мэдээлээгүй тохиолдолд яах вэ? Мэдлэгт дусал нэмэр
Published 04/11/21
Хүлээлгийн Өрөөний энэ долоо хоногийн дугаарыг бид АНУ-ын Los Angeles хотод ажиллаж амьдардаг Од болон Ивээл хоёр найзтайгаа бэлтгэлээ. Та бүхэнтэй өмнө нь тус тусын уран бүтээлээрээ уулзаж байсан эдгээр залуус бидэнтэй Танилцах апп-аас эрчүүд юу хүлээж нэгддэг тухай нээлттэй ярилцсан байгаа. Шинэ дугаараа таалан сонсоорой Enjoy! Шинэ контентын линк https://www.youtube.com/channel/UCEfJ...​
Published 04/05/21
За, ойрд хэдүүлээ бага зэрэг хүнд хэд хэдэн сэдвээр дагнаад ярьчихсан. Энэ долоо хоногт хөнгөн, бас хөгтэй, халуухан сэдвээр сэвнээ. Инээдмийн баярт зориулан бэлтгэсэн, та нартайгаа хамтран бэлтгэсэн тусгай дугаараа хүлээн авна уу, Enjoy!
Published 03/29/21
ДОХ, ХДХВ гэсэн үг харахаараа эсвэл сонсохоороо л шууд нүдээ аниад, чихээ дараад явдаг нь бидний үнэн төрх. Гэтэл орчин үед вирус гээч зүйлтэй дасан зохицож амьдрах шаардлагатай гэдгийг алхам тутамдаа шахуу мэдэрч эхэлж байна. ХДХВ тээгч залуутай бид түүний тухай болон бэлгийн амьдралынх нь тухай нээлттэй ярилцлаа. Энэ яриаг сонссоны дараа таны бодол багахан ч гэсэн өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна Enjoy!
Published 03/22/21
Хүлээлгийн Өрөөний энэ 7 хоногийн дугаарт өмнө нь олон нийтийн сувгаар тэр бүр хөндөгдөж байгаагүй сэдвийг хөндсөн байгаа. Цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид удаан хугацааны алба хаахад тэдний бэлгийн амьдралд тулгардаг асуудлыг хэрхэн шийддэг тухай бид ярилцлаа. Зарим яриа маань "нууц" учраас зочныхоо нэр болоод хоолойн өнгийг бид өөрчилсөн Enjoy!
Published 03/15/21
Баярын мэнд бүсгүйчүүд ээ! Мөн эрчүүддээ шинэ долоо хоногийн мэнд. Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд Ариунаагийн ээж Т.Цацралт уригдан оролцож байна. Бид эмэгтэй нь 12 насаар эгч харилцаа ямар байдаг тухай нээлттэй ярилцсан байгаа. Зарим хүмүүсийн хувьд байж боломгүй энэ зүйлд та нар ямар хандлагатай байдаг вэ? Enjoy!
Published 03/07/21
Эрчүүдийн хувьд гэр бүл нь чухал юм уу, эсвэл найз нөхөд нь илүү чухал байдаг уу? "Виз авна, өгнө, дарна" гэсэн асуудал үүсэх бүрт иймэрхүү яриа хосуудын хооронд болж өрнөдөг байх. Тэдний хувьд яг аль нь илүү чухал байдаг тухай бид Quiza-тай ярилцлаа. Ойрд хэвлэл мэдээллийн хэрэгслээс, ярилцлагуудаас хол явсан түүнийг бид Хүлээлгийн Өрөөний сандал дээр суулгасан дээрээ ёстой баахан юм асуугаад амжсан ккк Enjoy!
Published 03/01/21
Гэр бүл салахад хүүхдүүд ихэвчлэн ээж дээрээ үлддэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин аав дээрээ үлдвэл ганц бие аавыг болон хүүхдүүдийг ямар амьдрал угтдаг вэ? Бид энэ дугаарыг хийж дуусаад өмнө нь хэн ч нээж байгаагүй тоос дарсан цонх нээсэн мэт уужим амьсгал авсан. Та ч бас тэгнэ гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
Published 02/21/21
Валентин, хайрын баяр, хосууд гэхээр хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд уламжлалт эр, эм хос л буудаг. Тэгвэл энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд гей гэр бүл хос саатсан байгаа. Тэд юугаа ч нуулгүй бидэнтэй илэн далангүй ярьсан. Та нарын бодож байгааг ч асуусан. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Published 02/14/21
Нүцгэн эмэгтэйг хараад эр хүнд хамгийн түрүүнд ямар бодол төрдөг, тэр нь эмэгтэйчүүдийн бодлоос хэр зөрүүтэй байдаг тухай энэ удаагийн дугаарт ярилцлаа. Nude Art чиглэлээр зураг авдаг, байнга нүцгэн бүсгүйчүүдтэй ажилладаг хүний нүдээр эмэгтэй хүний гоо сайхан яг хаанаа байдаг тухай та нар сонсоод гайхах байх. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
Published 02/07/21
Yeeeeeeey! Шинэ улиралдаа тавтай морил. Энэ улиралын гол концепц эрэгтэй хүмүүс харилцаа, сексийн тухай юу гэж боддог, яагаад тэгж боддог тухай нээлттэй ярилцах дээр төвлөрч байгаа. Тэдний нууцлаг ертөнцөөр хамтдаа аялцгаая. Түүнд элдэв чимэг хэрэггүй Тэр бол Mr.D Enjoy!
Published 01/31/21
Түүнгүйгээр, түүний дуулсан дуугүйгээр шинэ жилийн баярыг төсөөлшгүй. Яг үүн шиг түүний дуугаар сэтгэл нь тэтгэгдэж, түүний мэдрэмжтэй хамт ганцаардлаас гэтлэгдэж явсан мянга мянган сонсогчдод энэ удаагийн дугаараа өргөн барья. Дуучин Б.Сарантуяа өнөөдөр Хүлээлгийн Өрөөнд саатаж байна. Enjoy!
Published 12/28/20
Манай сонсогчдын зүгээс бид хоёроос хамгийн олон удаа нэхсэн зочныг бид өнөөдрийн дугаартаа урьж оролцууллаа. Ямар ч дугаар руу ороод сэтгэгдэл уншсан дотор нь "Хийлч Дээгийг оруулъя аа" гэж шаардах шахам нэхдэг, та нарынхаа хүсэмжит бүсгүйтэй Хүлээлгийн Өрөөнд бид Сээтгэнэл ба Сээгстин гэсэн сэдвээр ярилцсан байгаа. Хөгжмийн аялгуу гэж боддог байсан бүсгүйг яг үнэндээ өөрөө хөглөгч байж хэмээн дүгнээд дууссан дугаар болсон. Enjoy!
Published 12/21/20
Хосууд нэг нэгнээ цагдах, хувийн орон зайд нь халдах нь хэр зөв бэ? Ер нь хайртай л бол тэр хүнтэй бүх зүйлээ хуваалцаж, өөрийнхөө сонирхлыг хүртэл хойш нь тавих ёстой юу? Бас өөрт таалагдахгүй байгаа зүйлээ шууд боль гээд болиулах нь хэр оновчтой вэ? Энэ тухай бид хүмүүсийн нүдэнд амьдрал нь илхэн байдаг хос болох Төгс, Цэнгүүн хоёртойгоо ярилцсан байгаа. Шинэ дугаараа амтлан сонсоорой. Enjoy!
Published 12/14/20
Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд та бид нарын сайн мэддэгчлэн Positive Mongolians төслөөр овоглогдсон нэгэн гэр бүлийн тухай нээлттэй яриа өрнөсөн байгаа. Тэднийг сонсдог, үздэг, дэмждэг хүн бүр хоёр дахь амьдрал зохиосныг нь мэддэг, камерын наана өрнөж байгаа дүрээр нь төсөөлдөг, бас өөр өөрсдийн өнцгөөс шүүмжлэх нь ч бий. Гэхдээ яг үнэндээ хоёр дахь амьдрал ямар байдаг тухай Дөлгөөн маань бидний асуултад чин сэтгэлээсээ хариулж, ярилцсан энэ дугаарыг сонсоод таныг ямар реакц гаргахыг хүлээж...
Published 12/07/20
Даваа гарагт уламжлал ёсоороо та нартайгаа шинэ дугаараараа уулзаж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний зочноор Ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгээр хэдийнээ олонд танил болсон ахлах тогооч Таакийг бид урьж оролцууллаа. Хосуудын хувьд болзооныхоо үеэр хоол сонголт дээр ямар алдаа гаргадаг, түүнээс нь ямар дүгнэлт хийж болох тухай сонирхолтой яриа өрнөсөн байгаа. Enjoy!
Published 11/30/20
Одон орон судлалын тусламжтайгаар хос хоёрын харилцааг урьдчилан мэдэх, тэр ч байтугай сексийн нийлэмжийг нь хэлэх боломжтой гэдэг үгийг сонсоод энэ тухай Хүлээлгийн Өрөөнд заавал ярилцах шаардлагатай гэж үзсэн учраас өнөөдрийн зочноо бид урьсан юм. Artheal.mn Монголын Астрологийн Холбооны Астрологич Б.Мягмарсүрэнтэй бид маш сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Шар үс боссон хэд хэдэн момент байсан гэдгээ нуухгүй ээ. Enjoy!
Published 11/23/20
Монголд байгаа хэдийгээ хөл хорионд орсон болохоор уйдаж байгаа байх гэж санаад Улаанбаатарт даваа гарагийн өглөө болов уу үгүй юу шинэ дугаараа сандраад л оруулчихлаа. Энэ удаа Хүлээлгийн өрөөнд Эрчүүдийн нууцлаг ертөнцийн тухай ярилцсан байгаа. Бас та нартаа зориулж гоё бэлэг нуусан байгаа. Олоод сэтгэгдлээ бичээрэй. Enjoy!
Published 11/15/20
Хүн өөртөө итгэлтэй, аливаа хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандах нь тухайн хүний ажил карьер, хувийн амьдрал, цаашлаад харилцааны асуудалд нь хэрхэн нөлөөлдөг тухай энэ удаагийнхаа дугаарт ярилцлаа. Мөн бид хоёрын хамгийн их сонирхож байсан асуултуудын нэг Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авч болох вэ гэсэн өнцөгт зочинтойгоо хамт бид шийдэл олсон байгаа. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой, тас тас хөхөрсөн яриа өрнүүлсэн Уранзаяадаа маш их баярлалаа гэдгээ ахин дахин дамжуулж хэлмээр...
Published 11/09/20