“OCT ямар гоё хамаг инээд хүргэсэн дугаар байв аа. Би сексийг яг кинон дээрээс хардаг ерөнхий тайчиж шидэлсэн маягаар төсөөлдөг байж байгаад анхны шөнөө хийх үед нөхөр хувцасаа цэвэрхээн тайлж цэмбийтэл эвхэхээр нь үнэн шоконд орж билээ. Ийм OCT эмгэгийн талаар огт сонсож байгаагүй, ямар ч мэдлэггүй би өөрийгөө л 7 жилийн турш их замбраагүй заваан хүн юм байхдаа гэж бодож явлаа. Гэтэл манай нөхөр бүр яалт ч үгүй ялахгүй зовлонт үйлийн эмгэгтэй байжээ. Би бохир заваан бол биш юм байна. 😆 Ялах шалихгүй юман дээр үглээд цэмцэгнээд байдаг байсныг нь дайтаж байгаад зассаар байгаа юм. Харин энэ корона хамаг юмыг нь хөдөлгөж санитал, белизнатай цацлага 2-ийг гар буу шиг байнга бэлэн авч явдаг. 😄 гаднаас орж ирсэн бүхнийг 100% ариутгана. 😄 Ямартай ч энэ дугаараас 7 жилийн гацалтынхаа учирыг нь олж, түлхүүрийг нь атгалаа. Маш их тайвшруулсан, инээлгэсэн сайхан дугаар байна. Ер нь бүх дугаарууд нь л гоё байдаг шүү. 😘”
Энхномин via Apple Podcasts ·
Mongolia ·
09/10/21