#022. Нэг жилийн ойн тусгай дугаар
Listen now
Description
“54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай дугаараа бэлтгэлээ. Эдийн засаг, улс төр, нийгмийн сэдэвтэй чөлөөт яриаг хүргэсэн өнгөрсөн 1 жилийн хугацаанд подкастын үндсэн хостууд – эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн – бидэнтэй хамт кофе уух зуураа бидний “уйтгартай”, “унтаа” яриаг идэвхтэй сонсож, санал сэтгэгдлээ хуваалцаж байсан сонсогч та бүхэнд баярлалаа. Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулга шингээгүй “54 аяга кофе” подкастыг бид чөлөөтэй сэтгэхийг хүссэн хүн бүрт зориулж байна. FACEBOOK - http://facebook.com/54CupsOfCoffee TWITTER - http://twitter.com/54CupsOfCoffee INSTAGRAM - http://instagram/54CupsOfCoffee
More Episodes
54 аяга кофе чөлөөт подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. 23 дахь дугаар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр сонсогчдодоо хүрч байна. Хостуудаар судлаач С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар ажилласан бол зочноор “Ногоон нүдэн лам”...
Published 03/08/20
Published 03/08/20
“54 аяга кофе” подкаст 2020 оны эхний подкастаа та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаарт олон улсад тархаад байгаа Уханийн тахлаас гадна Сонгуулийн тухай хууль, мандат, мөн тэтгэврийн зээл тэглэсэн үйл явдлын эргэн тойрон дахь асуудлыг ярилцлаа. Мөн Хятадад мөрдөгддөг Social Credit System буюу...
Published 02/10/20