УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Хүн бүрд Онесифор хэрэгтэй
Listen now
Description
Нэгэн Библи судлаач Библид дурдсан 3272 өөр хүнийг тоолжээ. Бид тэдний бүх нэрийг мэдэх шаардлагагүй ч тэд сайн эсвэл муугийн үлгэр жишээ болсон байдаг. Үүний нэг нь Онесифор, элч Паулын найз. Онесифор Библид хоёрхон удаа гардаг ч түүний нэрийн утга их сонирхолтой: “ашиг авчрах” эсвэл “ашигтай” гэсэн утгатай. Паул 2Тимот 1 бүлэг дээр түүний талаар бидэнд бичсэн. “Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй. 17 Харин Ромд байхдаа тэр намайг хичээнгүйлэн хайж олсон юм. 18 . . . Ефест тэр хэчнээн их үйлчилснийг чи сайн мэднэ.” Онесифор Паулд хэрхэн тусалсныг харж байна уу? Нэгд, Паулыг хэд хэдэн удаа сэргээсэн. Хэн нэгэн таны болон миний амьдралын талаар ингэж хэлээсэй хэмээн хүсэж байна. Та өөрөөсөө нэг асуугаарай: Би өнөөдөр хэн нэгнийг урамшуулсан уу? Үгээрээ, үйлдлээрээ, эелдэг байдлаар?
More Episodes
Та өөрийн хийж байгаа зүйлээ яагаад хийж байгаагаа мартаж урам хугарч байсан удаа байсан уу? Энэ зөвхөн танд тохиолдоогүй. Өнөөдрийн нэвтрүүлгээр та гарцаагүй урам зориг авах гэдэгт итгэлтэй байна.
Published 11/20/24
Маш олон итгэгчид итгэлийн амьдралдаа унаж бүдрэн, урам муутайхан амьдардаг. Үүний цаад шалтгаан нь ихэнх тохиолдолд тэд итгэлийн амьдралын үндсэн ойлголтуудыг сайтар ойлгож аваагүйтэй холбоотой байдаг. Тэгвэл Христэд итгэгчид бидний заавал ойлгох ёстой нэгэн чухал ойлголт бол “Христийн доторх...
Published 11/20/24
Гэрчлэл биднийг хэн байсныг сануулж, Бурхан хэн болохыг гэрчилж байдаг. Тиймээс гэрчлэхийн тулд хийж байсан гэм нүглээ санадаг байх нь уг нь бол энгийн зүйл. Гэхдээ өнөөдрийн нэвтрүүлгээс та нэг зүйлийг анхаарч явах ёстойг сурах болно.
Published 11/20/24