Description
Др.Стэнли өнөөдөр бидэнд нэгэн онцгой тулааны тухай өгүүлэх болно. Гэхдээ энэ тулаан бол нүдэнд үл үзэгдэх сүнслэг тулаан юм. Христэд итгэгчид бид бидний эргэн тойронд өрнөж буй сүнслэг тэмцлийн талаар мэдрэмжтэй байгаад зогсохгүй өөрсдөө ч тэрхүү сүнслэг тэмцэлд орж, сүнслэг тулаанд ялалт байгуулж сурах нь чухал юм.
Тиймээс Др.Стэнли өнөөдөр бидэнд диаволын дайралтын эсрэг өөрсдийгөө хэрхэн хамгаалах тухай өгүүлэх болно. Ингэхдээ бид Бурханаас Есүс Христийн дайчин болсон хүн нэг бүрд өгдөг сүнслэг хуяг дуулга, өвч бүрэн зэвсгийн талаар суралцах болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийг угтан авцгаая.
Та өөрийн хийж байгаа зүйлээ яагаад хийж байгаагаа мартаж урам хугарч байсан удаа байсан уу? Энэ зөвхөн танд тохиолдоогүй. Өнөөдрийн нэвтрүүлгээр та гарцаагүй урам зориг авах гэдэгт итгэлтэй байна.
Published 11/20/24
Маш олон итгэгчид итгэлийн амьдралдаа унаж бүдрэн, урам муутайхан амьдардаг. Үүний цаад шалтгаан нь ихэнх тохиолдолд тэд итгэлийн амьдралын үндсэн ойлголтуудыг сайтар ойлгож аваагүйтэй холбоотой байдаг. Тэгвэл Христэд итгэгчид бидний заавал ойлгох ёстой нэгэн чухал ойлголт бол “Христийн доторх...
Published 11/20/24
Гэрчлэл биднийг хэн байсныг сануулж, Бурхан хэн болохыг гэрчилж байдаг. Тиймээс гэрчлэхийн тулд хийж байсан гэм нүглээ санадаг байх нь уг нь бол энгийн зүйл. Гэхдээ өнөөдрийн нэвтрүүлгээс та нэг зүйлийг анхаарч явах ёстойг сурах болно.
Published 11/20/24