Description
Бид бүгдийн эргэн тойронд сүнслэг түнэр харанхуйд алхаж яваа хүмүүс олон бий. Тэр бүү хэл гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран ажиллагсад дунд ч олон бий. Бид тэдэнд Бурханы гэрлийг хуваалцах гэж оролдох үед зарим нь бидний өмнөөс эсэргүүцэн дургүйцдэг бол зарим нь зүгээр л үл тоодог.
Аль нь ч байлаа гэсэн Бурханыг үл тоож, Бурхан руу ойртохоос татгалзаж байгаа хэн бүхэн “СҮНСЛЭГ СОХОР БАЙДАЛ” дунд амьдарч байна гэсэн үг юм. Учир нь тэд үнэнийг таньж, үнэнийг ухаарах чадваргүй болсон байдаг.
Тэгвэл таны эргэн тойронд байгаа тэдгээр сүйрэл рүүгээ алхаж яваа хүмүүсийг та эргэн санаарай. Др.Стэнли өнөөдөр бидэнд тэдгээр сүнслэг сохор байдалтай байгаа хүмүүст хэрхэн тусалж болох талаар Библийн дагуух зөвлөгөөг өгөх болно.
Та өөрийн хийж байгаа зүйлээ яагаад хийж байгаагаа мартаж урам хугарч байсан удаа байсан уу? Энэ зөвхөн танд тохиолдоогүй. Өнөөдрийн нэвтрүүлгээр та гарцаагүй урам зориг авах гэдэгт итгэлтэй байна.
Published 11/20/24
Маш олон итгэгчид итгэлийн амьдралдаа унаж бүдрэн, урам муутайхан амьдардаг. Үүний цаад шалтгаан нь ихэнх тохиолдолд тэд итгэлийн амьдралын үндсэн ойлголтуудыг сайтар ойлгож аваагүйтэй холбоотой байдаг. Тэгвэл Христэд итгэгчид бидний заавал ойлгох ёстой нэгэн чухал ойлголт бол “Христийн доторх...
Published 11/20/24
Гэрчлэл биднийг хэн байсныг сануулж, Бурхан хэн болохыг гэрчилж байдаг. Тиймээс гэрчлэхийн тулд хийж байсан гэм нүглээ санадаг байх нь уг нь бол энгийн зүйл. Гэхдээ өнөөдрийн нэвтрүүлгээс та нэг зүйлийг анхаарч явах ёстойг сурах болно.
Published 11/20/24