ХЭРЭГЦЭЭ ТУЛГАРСАН ҮЕДЭЭ ХЭНД ХАНДАХ ВЭ?
Listen now
Description
1500-аад оны үед Мартин Льютер “Бидний Бурхан бол хүчит цайз” хэмээх алдартай магтуу дуугаа зохиосон байдаг. Тэрээр энэхүү дуундаа, “Эд хөрөнгө алдар нэр төрөл садан амь насаа бүгдийг алдавч үнэн амьд байж Түүний улс үүрд мөнхөд байна Амен” хэмээн тунхагласан байдаг. Энэ л үгс хавчлага дарамт дунд амьдарч байсан итгэгчдэд урам зориг өгч, тэдэнд итгэлээ бат сахих хүчийг өгч байсан юм. Тэгвэл тэр цагаас хойш 600 жил өнгөрсөн ч итгэгч бидний амьдралд бидний итгэлийг сулруулж, бүдрүүлэх маш олон саад бартаа, зовлон бэрхшээлүүд байсаар байна. Тиймээс өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд харцаа Есүс Христээс салгахгүй байхыг сануулах болно. Өнөөдөр бидний амьдралд аливаа хэрэгцээ тулгарсан үед бид хэнд хандах вэ? Бид Бурхан руу, Түүний үг рүү хандах учиртай. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая. Тэр өнөөдөр бидэнтэй “ХЭРЭГЦЭЭ ТУЛГАРСАН ҮЕДЭЭ ХЭНД ХАНДАХ ВЭ?” гэсэн сэдвээр ярилцах болно.
More Episodes
Та өөрийн хийж байгаа зүйлээ яагаад хийж байгаагаа мартаж урам хугарч байсан удаа байсан уу? Энэ зөвхөн танд тохиолдоогүй. Өнөөдрийн нэвтрүүлгээр та гарцаагүй урам зориг авах гэдэгт итгэлтэй байна.
Published 11/20/24
Маш олон итгэгчид итгэлийн амьдралдаа унаж бүдрэн, урам муутайхан амьдардаг. Үүний цаад шалтгаан нь ихэнх тохиолдолд тэд итгэлийн амьдралын үндсэн ойлголтуудыг сайтар ойлгож аваагүйтэй холбоотой байдаг. Тэгвэл Христэд итгэгчид бидний заавал ойлгох ёстой нэгэн чухал ойлголт бол “Христийн доторх...
Published 11/20/24
Гэрчлэл биднийг хэн байсныг сануулж, Бурхан хэн болохыг гэрчилж байдаг. Тиймээс гэрчлэхийн тулд хийж байсан гэм нүглээ санадаг байх нь уг нь бол энгийн зүйл. Гэхдээ өнөөдрийн нэвтрүүлгээс та нэг зүйлийг анхаарч явах ёстойг сурах болно.
Published 11/20/24