Description
Хэрвээ бид сэрэмжтэй байхгүй бол нэг л мэдэхэд Христээс ангид, хүний уламжлалын дагуух гүн ухаанд автсан байх болно. Харин Христийн дотор бүрэн төгс болгогдсон бидний ертөнцийг үзэх үзэл үл итгэгчдээс тэс өөр байх учиртай юм. Тиймээс та өнөөдөр өөрийн ертөнцийг үзэх үзэл хүний уламжлалын дагуух гүн ухаанд автсан байна уу үгүй юу гэдгийг нягталж үзэх нь чухал юм.
Др.Чарльз Стэнлийн Библийн цуврал хичээлээр бэлтгэн хүргэдэг ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Др.Стэнли бидэнтэй “Христийн дотор төгс болгогдсон” гэсэн сэдвээр ярилцах болно. Ингэхдээ хүний уламжлалын дагуух гүн ухаанд автана гэдэг нь юу гэсэн үг болохыг бидэнд тайлбарлаж өгөх болно. Ингээд хамтдаа Колоссай номын 2-р бүлгийг гаргацгааж, Др.Стэнлийг угтан авцгаая.
Та өөрийн хийж байгаа зүйлээ яагаад хийж байгаагаа мартаж урам хугарч байсан удаа байсан уу? Энэ зөвхөн танд тохиолдоогүй. Өнөөдрийн нэвтрүүлгээр та гарцаагүй урам зориг авах гэдэгт итгэлтэй байна.
Published 11/20/24
Маш олон итгэгчид итгэлийн амьдралдаа унаж бүдрэн, урам муутайхан амьдардаг. Үүний цаад шалтгаан нь ихэнх тохиолдолд тэд итгэлийн амьдралын үндсэн ойлголтуудыг сайтар ойлгож аваагүйтэй холбоотой байдаг. Тэгвэл Христэд итгэгчид бидний заавал ойлгох ёстой нэгэн чухал ойлголт бол “Христийн доторх...
Published 11/20/24
Гэрчлэл биднийг хэн байсныг сануулж, Бурхан хэн болохыг гэрчилж байдаг. Тиймээс гэрчлэхийн тулд хийж байсан гэм нүглээ санадаг байх нь уг нь бол энгийн зүйл. Гэхдээ өнөөдрийн нэвтрүүлгээс та нэг зүйлийг анхаарч явах ёстойг сурах болно.
Published 11/20/24