Description
Итали төдийгүй Дэлхийн шилдэг хаалгачдын нэг Ж.Буффоны 17 настай өөртөө зориулан бичсэн сэтгэл хөдөлгөм нэгэн захидлыг аудио хэлбэрээр уншигч, дагагчдадаа хүргэж байна. Энэхүү захидал нь спортын сэтгүүлч Г.Баярсайханы орчуулсан "Хөлбөмбөгчдийн захидлууд" номонд орсон юм.
1995 онд 17 насандаа мэргэжлийн хөлбөмбөгийн дебютээ хийснээсээ хойш Буффон авч болох бүхий л цом шагналыг хүртэж, алдар хүндийн оргилд гарсан. Одоо ч гэсэн тэр 42 насандаа хөлбөмбөгөө тоглосоор л байна. Улирч одсон залуу насаа дурсахаас гадна амьдрал карьерын замналаа эхлүүлж буй одоогийн залууст захих үгээ тэр энэ захидалдаа дайжээ.
Захидлыг текст хувилбараар уншихыг хүсвэл доорх линкээр орно уу.
KOO.MN
Хоолойг уншсан: Ганаа