Description
Харийн орноос хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг хэлц үгээр энэ дугаарыг эхлүүлж байна. Өнөөдрийн дугаарт бага наснаасаа Ирланд улсад боловсрол эзэмшиж олон улсад өөрийн мэргэжлээрээ туршлага хуримтлуулан хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж байгаад эх орондоо хийж бүтээх чин хүсэл тээн ирээд удаагүй ч өрнүүн их ажилд түүчээлэн нүүдэлчин соёлыг хадгалсан байдлаар яаж орчин цагт байгальд ээлтэйгээр аж төрж амьдрах вэ? гэсэн судалгаа болон шийдэл, гарц, боломж гэсэн чиглэлд ажиллаж буй залуу Архитектурчийн ажлын арга барил, мэргэжлийн талаарх онцлогийг хүргэж байна.
“RURAL URBAN FRAMEWORK” судалгааны архитектурын компанийн Архитекторч Э.Минжмаа
Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм...
Published 09/22/22
Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах...
Published 02/14/22