ҮЛ МЭДЭХ Подкаст #50: Зочин Д.Уянгаа " Компьютерийн Сүлжээ, Техник Хангамжийн Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт"
Description
Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ одоог хүртэл тасралтгүй 15 жил ажиллаж байгаа төдийгүй ажлын гараагаа мэдээлэл технологийн салбарын 60 гаруй инженерийг цуглуулсан компаниас эхлүүлж байсан тэрээр баг доторх есөн хүнээс ганцаараа эмэгтэй нь байсанг өгүүлж байв. 2011 онд ХААН Банкны Дата төвийн сүлжээний дэд бүтцийг өөрчлөх, шинэчлэх ажилд гар бие оролцсон IT салбарын манлайлагч эмэгтэйн дугаарыг хүргэж байна. Эмэгтэйчүүдийг IT салбарт өндөр амжилт гаргаж чадахгүй гэж үзэх нь бий гэхдээ ур чадвараа харуулж эхлэхэд аяндаа үнэлж, хүндэтгэж эхэлдэг гэдгийн тод жишээ болсон мэргэжилтний дугаараас энэ чиглэлээр ажиллах болон сурах гэж буй хэн бүхэн нэгийг ойлгож, хоёрыг тунгаах биз ээ.
“Хаан Банк”-ны Сүлжээний Аюулгүй Байдлын Администратор Д.Уянгаа
Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм...
Published 09/22/22
Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах...
Published 02/14/22