ҮЛ МЭДЭХ Подкаст #55: Зочин Ц.Мөнхтуяа “Бизнесийн эдийн засаг, Менежмент болон Контроллинг Мэргэжил & Карьер төлөвлөлт”
Listen now
Description
БНЧУ-ын Эдийн Засгийн Их сургуулийн Бизнесийн эдийн засаг, Менежмент болон Контроллинг мэргэжлээр төгсөөд  IBM-тэй эн дүйцэхүйц үзүүр түрүүгээ үзэлцэж байдаг Accenture улс дамнасан зөвлөх компанид технологийн хэрэгжилтийн салбарт нь ажиллаж, харийн газраас эрдэм өвөртлөн эх нутагтаа ирж  Азийн Хөгжлийн Банк, Азийн Сан болон НҮБХХ-ийн төслүүдэд зөвлөхөөр ажиллаж буй залуу мэргэжилтэнтэй мэргэжил болон туршлагынх нь талаар ярилцав. Тэрээр хэлэхдээ 2 хүний үг сэтгэлд хоногшсон үлдсэн төдийгүй өнөөдөр ч амьдралдаа баримталдаг зарчмуудад чиг шугам болж явдаг гэв. Энэ бол Оюутан байхад нь саарал хулгануудын дунд саарал хулганаар үлдэж бусдаас ялгагдахгүй амьдарч болох ч өнгөө хувиргаж бусдын нүдэнд тод харагддаг чадварт суралцвал амьдрал өнгөлөг болно гэж гамшгийн менежментийн багш нь хэлж байв. Харин нөгөөх нь бол хамгийн анхны төслийн менежерийнх нь хэлсэн үг: Чиний удирдлага нь доор ажиллаж буй хүмүүстээ хэдий чинээ хурдан мэдлэг, ур чадвараа хуваалцаж шилжүүлнэ, төдий чинээ чи өөрийгөө ахин дэвшүүлэх ур чадварт суралцаж амжилтад хүрэх болно гэсэн бөгөөд улам ихийг мэдье гэвэл энэ дугаарыг дуустал нь сонсоорой? Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн ахлах зөвлөх, ШУТИС-ийн Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн багш Ц.Мөнхтуяа
More Episodes
Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм...
Published 09/22/22
Published 09/22/22
Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах...
Published 02/14/22