ҮЛ МЭДЭХ Подкаст #58: Зочин Д.Наранцэцэг “Япон Хэлний Багш Мэргэжил & Карьер төлөвлөлт”
Description
Өнөөдрийн дугаарт Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байсан 1977 онд Монгол Улсын шилдэг сургууль болох Монгол Улсын Их сургуульд япон хэлний анхны ангийг төгссөн төдийгүй тус сургуульдаа япон хэлний багшаар ажиллаж, 15 жил гаруй уран зохиол, хуулийн тэнхимүүд болон оройн ангийн олон оюутанд япон хэлийг зааж, Монголд япон хэлний боловсролыг түгээсэн анхдагч багш нарын нэг хүндэт зочноор оролцсон юм. Тэрээр Японы судлаач нартай хамтран “Монгол-Япон ярианы дэвтэр”, “Монгол хүнд зориулсан япон хэлний сурах бичиг”, “Япон-Монгол хэлний үндсэн үгийн толь бичиг”-ийг зохиоход гар бие оролцож, монгол, Японы хэлний хэл шинжлэлийн судалгаа, боловсролоор дамжуулан хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан үйл хэргийг 2020 онд үнэлэн Япон улсаас “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг гардуулсан билээ. Тэрээр багш мэргэжлийн юу нь чухал юуг анхаарах тухайг хуучлан бидэнтэй хөөрөлдсөн юм
Монгол Улсын Их Сургуулийн Япон хэлний багш асан Д.Наранцэцэг
Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм...
Published 09/22/22
Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах...
Published 02/14/22