ҮЛ МЭДЭХ Подкаст #61: Зочин Д.Болор “Холбооны Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт”
Description
CEO гэж ямар байх ёстой вэ? гэдэгт хариулт өгсөн дугаарт Сургалт, Зөвлөх Үйлчилгээний National Consulting Service-ийн гүйцэтгэх захирал Д.Болор гуайг урин ярилцав. Тэрээр харилцаа холбооны салбарт засварын инженерээс гараагаа эхлэн олон жил үр бүтээлтэй удирдах албыг хашиж буй төдийгүй маш олон сайн сайхан үйлийн эхлэлийг тарьж байсан гээд тоочвол түүх арвин төдийгүй үүрэн холбооны Мобиком, Скайтел зэрэг томоохон компаниудад удирдах алба хашиж байсан эрхэм билээ. Энэ хугацаанд салбарынхаа технологи, менежментийн олон шинэчлэл өөрчлөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрээр өөрийн арвин туршлагаа "СЕО" номдоо буулгаж багагүй хугацааг өнгөөрсөн харин дараагийн цуврал нь 7 сард бидний гарт ирэх болсныг дуулгаж буйдаа баяртай байна. Агуулга ихтэй, арвин туршлагыг чөлөөтэй хуваалцсан гээд чухам үнэнийг цөөн үгээр хүргэсэн дугаарыг таалан сууж тухлан сонсоно уу.
"NCS" компанийн гүйцэтгэх захирал Д.Болор
Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм...
Published 09/22/22
Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах...
Published 02/14/22