ҮЛ МЭДЭХ Подкаст #64: Зочин О.Саранчулуун “Нийгмийн Ажилтан Мэргэжил & Карьер төлөвлөлт”
Description
Өнөөдрийн дугаарт Nike-ийн Үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” номын зохиолчын гүйх болон түүнийгээ тултал хөгжүүлэн олонд хүлээн зөвшөөрүүлж чадсан шалтгаантай тун адил хирнээ Монголд төдийлөн хөгжөөгүй гүйлт гэдэг төрлийг тэр тусмаа хэн ч гүйж болдог гэдгийг зориглон өөрийн биеэр үлгэрлэн харуулж буйгаас гадна оюутнуудад өөрийн сурсан мэдсэнээ зааж, олон нийтэд сурталчилж яваа зоримог бүсгүйг урин ярилцав. Тэрээр 13 настайдаа өвчний улмаас нэг хөлөө тайруулсан ч алдарт Нью Йоркийн марафонд мэргэжлийн болон хагас мэргэжлийн тамирчидтай зэрэгцэн гүйж, 42 км замаа амжилттай дуусгасан төдийгүй өдгөө АШУҮИС-ийн эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимд багшлахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хичээллүүлэх, спортоор дамжуулан хөгжүүлэх зорилготой "Achilles International" байгууллагын Монгол дахь салбарыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд жил бүрийн есдүгээр сард "Итгэл найдвар, боломж" марафон гүйлтийг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй олон хүнд итгэл найдвар, өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг билээ. Түүний хэлсэн нэг үг сэтгэлд одоо ч сонстоно. Энэ бол Боломж үргэлж байдаг үүнд итгээрэй бас зүтгэлтэй байхад бүх боломжууд шил шилээ даган гарч ирдэг гэв. Та нийгмийн чиглэлээр ажиллах гэж байгаа бол заавал сонсох дугаар шүү.
"Ахиллис Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн багш О.Саранчулуун
Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм...
Published 09/22/22
Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах...
Published 02/14/22