ҮЛ МЭДЭХ Подкаст #66: Зочин И.Урангоо “Хувцасны Дизайнер, Имидж Мэйкэр Мэргэжил & Карьер төлөвлөлт”
Description
Байгальд ээлтэй хувцас хийхийг зорьж, үүнийгээ хөгжүүлэн 11 дэх жилдээ ажиллаж буй "Urangoo Ider Brand"-ийн Үүсгэн Байгуулагч, дизайнер манай дугаарт оролцон байгаль орчин болон гоё хувцас өмсөх өөрийн хэрэгцээг ч орхигдуулахгүйгээр тэнцвэртэй байх боломжтойг хувирдаг хувцасны коллекц гаргаж олны хүртээл болгосон төдийгүй, Redesigned ТББ-ээр дамжуулан үүнтэй холбоотой мэдээлэл, сургалт ордог байна. Тэрээр хувцсыг олноор үйлдвэрлэж буй компаниудыг сайн материалаар байгальд ээлтэй сонголт хийхийг уриалан ажиллаж буй төдийгүй инновацыг түгээж олон улсад хүртэл загвараа үнэлүүлсэн нэгэн билээ. Ажил мэргэжил, карьерынхаа талаар үр өгөөжтэй зүйлсийг хөөрөлдөв. Хэрэв та хувцасны дизайн тэр дундаа байгальд ээлтэй чиглэлийг сонирхдог, энэ чиглэлээр сурах гэж байгаа бол доорх холбоосоор сургалтыг нь сонирхоод заавал бүртгүүлээрэй.
"Urangoo Ider" Брэндийн Үүсгэн байгуулагч, дизайнер И.Урангоо
Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм...
Published 09/22/22
Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах...
Published 02/14/22