ҮЛ МЭДЭХ Подкаст #73: Зочин Б.Алтантуяа “Судлаач, Орчуулагч, Эмт ургамлын багш Мэргэжил & Карьер төлөвлөлт”
Description
Өнөөдрийн дугаар хэв маягт баригдалгүй их чөлөөтэй ярилцсан бөгөөд манай зочноор Эмт ургамлын багш Андо буюу Б.Алтантуяа оролцон мэргэжил сонголт, эрүүл зөв хооллолт, дэлхийн ирээдүйн чиг хандлага, ажиллаж, сурч байхдаа эрүүл мэнддээ юуг анхаарах вэ? гээд олон сонирхолтой зүйлсийг өөрийнхөөрөө ямар ч нэмэлт хачиргүйгээр судалгаа шинжилгээтэйгээр хуваалцав. Тэрээр Австри Улсын Венийн Их сургуулийн Хятад судлалын ангийг төгссөн бөгөөд шинийг эрэлхийлэгч, сониуч өөрийн үндэс угсаа болон нүүдэлчдийн соёлыг өөрөө үлгэрлэн түгээж буйгаас нь ихээхэн зүйлсийг ухаарч бид юуг анхаарч амьдрах ёстойг хөтлөгч миний бие цухас ойлгов.
Хятад судлаач, Эмт ургамлын багш Б.Алтантуяа
Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм...
Published 09/22/22
Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах...
Published 02/14/22