Description
Мьянмар улсын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийж цэргийн дэглэмийг тус улсад тогтоогоод байгаа. Эрх баригч намын тэргүүн Ан Сан Су Чи болон Мьянмар улсын Ерөнхийлөгч Вин Мьин нарыг цэргийн хүчин баривчилж хорьсон байгаа тул Бирмийн ард түмэн цэргийн дэглэмийг эсэргүүцэж, баривчлагдаад байгаа улс төрчдийг суллахыг шаардаж өдөр бүр жагссаар байгаа. Эдгээр жагсагчдын далайц, хамрах хүрээ өдрөөс өдөрт тэлж томорч, хүчээ авч байгаа тул тус улсын арми жагсагчдын нухчин дарах зорилгоор хоёр талын хооронд мөргөлдөөн үүсэх өндөр эрсдэл байгааг дотоодын холбогдох хүмүүс болон олон улсын ажиглагчид анхааруулсаар байна.
---
Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support