Episodes
Он солигдох мөч ойртсоор байна. Манай сайнавтар найзууд байна ёолкдоод завгүй гүйцгээгээд л байна уу? Мэдээж гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлаж байгаа гэдэгт бид хоёр итгэлтэй байна. Гэсэн ч "архиан бага ууж, айргаа тааваараа уугаарай" гэж Заяагийн Далай ламлаг хэлсэн санамжтай хамт энэ удаагийн дугаараа хүргэе!
---------------------------------------------------------
FOLLOW US ON INSTAGRAM
@ozia.podcast
@the_od
@uyan_azz
---------------------------------------------------------
Published 12/20/23
Бүх сайнавтар найзууд даа энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ удаагийн шинэ дугаараараа бид хоёр шинэ жилийн гоёл болон өөрийн хувийн амьдрал дахь хувцас загварын талаар ярилцлаа. Enjoy!
Published 12/13/23
12 сар ер нь хамгийн завгүй бөгөөд гуниг, аз жаргал, баяр хөөр хослосон юм юмтай сар байхаа тэ. Бид хоёрын хувьд ч гэсэн Мюнхэнд цас хур их орсон, LA-д Одын завгүй өдрүүд үргэлжилсээр.. Долоо хоног бүр хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг яриатай минь хамт байдаг та нартай хайртай шүү 😜😍. Одоо юухан байхав дээ 24хөн хоног 2023 он дуусахад тэр болтол хуучин ондоо үлдээх хүнээ үлдээхдээ бэлдээд шинэ ондоо шинэ хүнээ угтаж авахдаа өөрийгөө бэлдээрэй 🫣
Published 12/07/23
Сар гаран үргэлжилсэн Заяагийн маань аялал дуусч байна. Гэртээ очсон эхний өдрөөс сүүлийн өдөр хэр ялгаатай байгаа талаар энэхүү шинэ дугаараасаа сонсцгооё
Published 11/29/23
Hi guys! Энэ удаагийн дугаар дахиад л хоцорч орж байгаад хүлцэл өчье! Гэхдээ яахав дээ... 😜😜 Шинэ дугаараасаа Заяагийн солонгосын аяллын сонин сайхнаас сонирхонгоо, Одын муухай аашийг гайхацгаая! 😂😂
Published 11/23/23
Сайн уу? Манайхаан Заяа нь эргэн ирсэээн кк. Шинэ дугаар маань хааштай нь бухимдалтай байгаа нийгмийн бухимдалтай юмыг ярьсанд сорри. ГЭХДЭЭ Л.
За за тэр ч яахав Zozo подкастын маань Монгол/LA гэсэн дугаарыг маань амтархан сонсоорой
Published 11/15/23
Зээ Заяаг эзгүйд Од ганцаараа нэг дугаар хийе гэж бодоод хийтэл үнэхээр хэцүүхэн юм боллоо. Нэг л зүйлийг ойлголоо. Ганц мод гал болохгүй, ганц од подкаст болохгүй юм байна. 😂 Гэхдээ яахав амласан болохоор ямар ч байсан хийгээд орууллаа. Таалах таалахгүйгээ өөрсдөө л мэд 😜
---------------------------------------------------------
FOLLOW US ON INSTAGRAM
@ozia.podcast
@the_od
@uyan_azz
---------------------------------------------------------
Published 11/08/23
Цоо шинэ сарыг цоо шинэ дугаараар угтаж байгаа даа таатай байна. Бидний шинэ дугаараа сонсож байх хооронд Заяа маань агаар дээр өвдөг нь чичирчихсэн нисэж явах болно. Сайн яваад, сайхан амраад ирээрэй Заяа! Ярьсандаа бэлтгэлээ сайн хангаж байгаад хангу залуу янзлаад ирээрэй 😂😂Жич: Заяа амарч байх хугацаанд подкаст маань хэсэг завсарлаж байгааг хэлэхэд таатай ч юм шиг, таагүй ч юм шиг л байна 😜😜
Published 11/01/23
Хүндхэн амаргүй завгүй долоо хоног Зөөзөөгийн хоёрт нь болж өнгөрлөө. Хааяа бидний энерги 100 магадгүй 200 бдаг бол хааяа 0 заримдаа бүүр -0 хүртэл болдог үе ч хүртэл байх юм. Тийм болохоор яг одоо өөрсдийгөө баярлуулаад хиймээр бгаа, авмаар бгаа юмаа аваад сайн найзруугаа залгаад хов хүртэл базаад амьдралын сайхныг мэдрээрэй 🤗
Published 10/25/23
Зэээ өнөөдрийн энэ сайхан өдрийг өнжин хүлээж сарын сайхныг саатан хүлээж өнөр өтгөн Зөөзөөгийнхөө сонсогч нартаа шинэ дугаарын мэнд хүргэе ээ🤗 За бурхан бумбын орон минь зүйр цэцэн үгээр уран сайхан ярина гэдэг чинь их амаргүй даваа юм бна. За тэгээд нялуунаас шулуухан дээр шинэхэн дугаараа тухлан сууж таалан болгооно уу 😝😉
---------------------------------------------------------
FOLLOW US ON INSTAGRAM
@ozia.podcast
@the_od
@uyan_azz
---------------------------------------------------------
Published 10/19/23
За үнэхэээр сорри баас шээс ярьдаг Заяа, хөгширч бгаагаа дугаар бүр дээр тоочдог Од бид хоёрыгоо энэ удаа л уучилчих 😂(ахиад ярьчихсан 😂😂) гэхдээ бас хажуугаар нь зөндөө өөр сэдэв ярьсан болохоор хамтдаа сонсоод тархиа амраагаарай.
PS: Бид хоёрынхон хамгийн дуртай хийдэг ажилуудын нэг коммент унших болохоор дугаар бүрийн дор коммент бичдэг та нартаа баярлалаа
---------------------------------------------------------
FOLLOW US ON...
Published 10/11/23
Уламжлал ёсоороо Лхавга гаригийн мэнд манайхаан.
Хэрвээ яг одоо энэ өгүүлбэрийг уншсан бол юу ч хамаагүй коммэнт хэсэгт бичээрэй 😂😂😂
---------------------------------------------------------
FOLLOW US ON INSTAGRAM
@ozia.podcast
@the_od
@uyan_azz
---------------------------------------------------------
Published 10/03/23
Их олон зүйл мэддэг хүмүүс биш ч гэлээ өөрсдийнхөө үзэж харж, ойлгож мэдэрсэн мэдрэмжээ ярилцдаг бидний подкастын цоо шинэ дугаар та бүхэнд маань хүрч байгаад баяртай байна. Хов жив, хайр дурлал, итгэл сэтгэлээс авахуулаад хөнгөн хүндээр биеэ засах тухай хүртэл ярьсан холион бантан шиг энэ удаагийн дугаарыг хүлээн авна уу 😜😂
Published 09/27/23
Хэрвээ хэн нэгэн дуучны тоглолтонд очиж үзэх боломж олдвол хэний тоглолтыг очиж үзэх байсан бэ? Өнгөрсөн долоо хоног ямар сонин завгүй олон юмнууд давхцсан долоо хоног болж өнгөрвөө. Од маань ганцаараа 12 цаг машинд өнгөрүүлсэн бол Заяа нэг өдөрт 400.000 хүн очиж пиав уудаг алдарт Оktoberfest дээр очиж хамаг байдаг юмаа гайхуулчаад иржээ 😜😂 За тэгээд үргэлжлэлийг подкастнаас сонсоорой…
---------------------------------------------------------
FOLLOW US ON...
Published 09/20/23
Хорвоо дэлхий уужим юм, базах хов ч их юм. Энэ дугаараар Одыг эргүүлдэг бүсгүйчүүдийн тухай, Заяагийн бүтэлгүйтэл, сонсогчийг маань стрессдүүлж байгаа шинэ ажил гээд сонирхолтой сонирхолгүй яриа өрнүүлсэн байдаг юм.
Заяа нь Одын асуултанд хариулах гэж ахин хэдэн үсээ цайруулсан байдын:
Хэрвээ чамд боломж бсан бол 100 жилийн өмнөх рүү буцах уу, эсвэл 100 жилийн ирээдүй рүү явах уу?
Та нар маань хариултаа бичиж үлдээгээрэй 🤗😊
---------------------------------------------------------
FOLLOW...
Published 09/13/23
Амьдралаа шинээр эхлэдэг саруудын нэг эхэлж бна 😜
Та нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Энэ удаа л яг алаад өгөөрэй гээд бхгүй юу за за тоголсын. “Зөөзөө” подкастын шинэ дугаарыг тухлан сууж таалан сонсоорой.
Отто Од 😳🤪
---------------------------------------------------------
FOLLOW US ON INSTAGRAM
@ozia.podcast
@the_od
@uyan_azz
---------------------------------------------------------
Published 09/13/23
Юм юмтай дугаар гэж энийг л хэлэх байх даа 🙊
Гунигтай түүхтэй, адал явдалтай амьдрал, ковидийн дараах сэтгэл зүй, зарааны сексийн амьдралаас эхлүүлээд зүгээр л хийцгүүрсэн яриа гээд бүх л зүйлийг багтаасан шинэ дугаараараа эргэн уулзаж байгаа даа баяртай бна.
---------------------------------------------------------
FOLLOW US ON INSTAGRAM
@ozia.podcast
@the_od
@uyan_azz
---------------------------------------------------------
Published 09/13/23
We’re speechless! Бүх үнэнч сонсогч нартаа чангаас чанга тэврэлт. Бид хоёрыг төсөөлсөнөөс илүү хүлээн авсан та нартаа маааш их баярлалаа.
Энэ дугаар орсон байгаад энийг уншиж байгаа бол Од найз маань хар салхийг амжилттай даваад гарчээ 😜🙏 (Ойрд байгалийн аюултай үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрт болж бгаа учир болгоомжтой байгаарай манайхаан)
За тэгээд хар шуурга, gay party, feminism, диснейн кино, татар гээд хорвоогийн хамаг хов живийг шимж ярьсан дугаартаа тавтай...
Published 09/13/23
Hi манайхаан! Сайн сууцгааж байсан биз дээ? Заяа, Од хоёр нь цоо шинэ подкастаар сонсогч та бүгдтэйгээ уулзаж байгаа даа таатай байна. Хамгийн сүүлд уулзсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн учраас нэлээн төсөөрсөн байна. Хэд хэдэн дугаарын дараа жигдрэх байхаа гэж бид хоёр найдаж байна.
---------------------------------------------------------
FOLLOW US ON INSTAGRAM
@ozia.podcast
@the_od
@uyan_azz
---------------------------------------------------------
Published 09/11/23
Өнгөрсөн удаагийн "тулаан" тэднийг энэ удаад илүү хурцалжээ. Эр эмээрээ үзэхэд эрчүүд ялсан бол эр эм, эр эмээрээ болж "хэрэлдэхэд" хэн нь дийлэх вэ гэдгийг хамт үзэцгээе 😈
Published 10/18/22
Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид оо! Та бүхэнтэйгээ цоо шинэ улирлын, цоо шинэ дугаараа дахин уулзаж байгаа даа бид дөрөв маш их баяртай байна. Энэ удаагийн улирал маань өмнөхөөхсөө шинэлэг маягаар явагдах болно. Бид дугаар болгондоо шинэ шинэ сэдвүүдийн дагуу мэтгэлцэх бөгөөд хамгийн эхний сэдэв "Харилцааг эмэгтэй хүн удирдах дээр байдаг". Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. PEACE!
Published 10/12/22
OZIA! Подкастын маань гуравдугаар улирлын сүүлийн дугаар та нарт минь хүрэхэд бэлэн боллоо! Төгсгөл, эцэс гэдэг үгтэй хоршоо шахуу оршдог нэгэн сэдвийн талаар бид өнөөдөр ярилцлаа. Үзэхийн хязгаарыг бидэнд хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа амьдралыг харах өнцөг өөр болдог гэдэгтэй санал нийлэх үү? Энэ удаагийн дугаарыг Ариунаа хөтлөх болно.
Таалан болгооно уу
Published 07/05/22
Хэрвээ таны өмнө дургүй зүйлээ хийгээд хангалуун амьдрах эсвэл дурласан ажилаа хийгээд дундуурхан амьдрах гэсэн хоёр сонголт ирвэл та алийг нь сонгох вэ? Ер нь бидний амьдралд сонирхолоо дагаж ажиллаж амьдрах нь хэр үнэ цэнэтэй зүйл вэ? Энэ бүхнээ хангалттай цалин орлогоор сольж чадах зүрх зориг биднээс гарах уу? Энэ удаагийн хост мэдээж Ивээл.
Published 06/29/22
36 асуулт асуугаад л бие биедээ дурлачихна гээд боддоо амархан бөгөөд нэг л чихэнд наалдахгүй сонсогдож бгаа биз? Энэ удаагийн дугаартаа бид дөрөв нь тэртээх 80д онд судлагдсан “36 Questions How to fall in love” гэсэн судалгааг өөрсөд дээрээ туршиж үзсэн юм. Үнэхээр дурлуулдаг юм бна уу гэдгийг за тэгээд бид 4тэй хамт хариулангаа дараагийн болзоо нь дээрээ эдгээр асуултуудаас асуугаад үзээрэй. Юуны магад дурлуулчих ч юм билүү 😝
Published 06/22/22
Өдөр ирэх тусам даяарчлагдсан, олон нийтийн сүлжээ, интернетээс улбаалан дэлхий хавтгайрч байгаа өнөөгийн бидний амьдралд олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн уламжлал, ёс заншил бас хослон амьдардаг. Бид мартаж болохгүй бас тасалж болохгүй энэ уламжлал гэдэг зүйл бидний орчин үеийн энэ амьдралтай хэрхэн зөрчилддөг талаар энэ удаад ярилцлаа. Таалан болгооно уу. Энэ удаагийн хост мэдээж ааш муутай Од.
Жич: Одоо нээх удахгүй дээ!
Published 06/15/22