Description
Сайн уу хөөрхөн хүмүүс ээ
Хүүхэд гэхэд хүүхэд биш, том хүн гэхэд том хүн ч биш яг ямар новшоо хийгээд байгаагаа гайхдаг насан дээрээ явж байвал лэссгөөөүүү. Бид хоёр ч гэсэн. Аав ээжийнхээ хаяанаас гарч, амьдрал гэх хөлгүй их далайд далайн дээрэмчдийн хаан болохоор... за худлаа худлаа. Анх удаа байрны түрээс төлж, анх удаа ажил хийж, анх удаа болзоонд явж, анх удаа өөрийнхөө мөнгөөр мах, вок, саван авах гээд том хүн болж тоглож явна өө бид хоёр. Яагаад энэ подкастыг хийхээр ч болсон юм, Жавхаа, Түвшөө хоёр гэж яг хэнүүс ч юм, Америкд оюутан болох, Хооливүүдэд дадлага хийх, гадаад хүнтэй үерхэх vs. монгол хүн гээд олон зүйлсийн талаар бид хоёр энэ дугаараараа ярилцлаа.
Бидэнтэй хамт эморч, хамт хөгжилдөж, хамт хов базаж, хамтдаа том хүн болох аялалд гарцгаая.
Бидний подкастын хамгийн эхний дугаарыг тухлан сууж, таалан соёрхоно уу. Хамтдаа амьдралд сайн уу гэж хэлцгээе!
Сайн уу Амьдрал минь!
Америкийн хамгийн том 10 банкны нэг болох, “Capital One” - д ажилладаг Ж. Тэмүүлэнтэй буу халлаа. Сонирхолтой юм юу ярьсан юм бэ гэж үү? Өөрөө ороод сонсохгүй юу.
За яахав тоймчилвол:
- Яаж энэхүү ажилд орсон, их сургуулийн оюутны амьдралаас корпорацийн амьдрал руу шилжилт гэх мэт ажил хайгаад...
Published 11/10/23
10 сар гарч жинхэнэ утгаараа намар болжээ. Улирал солигдохын хэрээр бие физиологи, сэтгэл зүй нь ч бас савлаж байгаа бид хоёр шиг хүмүүс байна уу? Энэ дугаараар бид хоёр зуныг нэг эргэн дурсаад 3-р курсэд орсон сэтгэгдэл, Монголд болж буй ногоон автобуснаас авахуулаад Түвшөөгийн шинэ краш,...
Published 10/06/23