Description
Өнөөдөр 5-р сарын 8-ны өдөр "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкастын анхны, зочинтой дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Та тус дугаарыг подкаст тоглуулагч дээрээ Ulaanbaatarian гэж хайж олоод сонсоорой.
Харин энэ дугаар бол Ulaanbaatarian подкастын удиртгал буюу анхны улирлын анхны дугаараа сонсохоос өмнө хоёр хөтлөгчтэйгөө болон энэ улирлын сэдэвтэйгээ танилцах зорилготой дугаар юм.
Та хэрвээ энэ удиртгал дугаараа аль хэдийн сонссон бол одоо шууд Ulaanbaatarian подкастыг олж шинэ дугаараа сонсоорой.
- - -
ПОДКАСТЫН ТУХАЙ:
382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна.
Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болно.
Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын тойм, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, сонирхолтой зочны ярилцлага гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх тул таныг огтхон ч уйдаахгүй.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад У. Дэлгэрхишиг энэ подкастаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, Монголын өнөөгийн нөхцөл байдал, тоо баримт, судалгаа, статистик мэдээ, бодит түүх болон хор...
Published 11/27/24
Бид нийтээрээ 1% сайжрахад их зүйл өөр болно. Бүх түвшинд сайжрах шаардлагатай байна. Өнөөгийн улс төрийн өнгө төрх бүх нийтээс хамааралтай болсон. Нийгмийн асуудлыг шийдэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Зөвхөн асуудал яриад орхих биш түүнийг сайжруулъя гэсэн зорилготой байх ёстой.
Цогц Хөгжлийн...
Published 11/27/24