Хайрыг түгээе подкаст-Дугаар #0 Мял богдын тухай
Listen now
Description
Give love podcast #0 Мял богд багадаа баян айлын эрх танхи хүү байлаа. Эцэг нь зуурдын өвчнөөр талийсны дараа авга нар нь хүний мөсгүй зан гаргасан юм. “Аман дээрээ эх, хүүхдийг асарна гээд ачир дээрээ юу ч үгүй дээрэмдэж билээ. Амь зуухын эрхээр ээж, дүү бид гурав зун авга ахын боол болж тариалан дээр ажиллана. Өвөл авга эгчийн зарц болж унгас ноосон дээр өнжинө. Тэглээ гээд биднийг нохой шиг хооллож, илжиг шиг дарладаг байв. Онгорхой цоорхой тэрлэг олс дээсээр бүсэлчихээд амсхийх завгүй ажилладаг тул гар хөл яр дайраас салахгүй. Зовлон зовлогодоо дээрэлхүү хойно царай цонхийж, бие чөрийж, өмнө нь алт оюу асгарч байдаг гил үс хожим өнгөө алдан хогжруутаж, бөөс хуурс л бурзайх болсон юм” гэж дурсан өгүүлжээ. Эрийн цээнд хүрч өв хөрөнгөө авах гэхэд нь, “Танай өмч гэж хөгцтэй тос, хөөтэй алчуур ч үзээгүй. Газар тамгалах ганц мал ч хараагүй. Цэнгийн чинээ алт, атгын чинээ арвай ч байхгүй. Байсан ч та нарт өгөхгүй. Өнчин бэлбэсэн амьтдыг өлбөрүүлж үхүүлээгүй нь бидний сайхан сэтгэл. Олуулаа бол цэрэглэж ирээд аваарай. Цөөхүүлээ бол хараал хийгээд аваарай” гэж авга нар нь доромж тохуу хийсний улмаас ээжийнхээ захиас даалгавраар хар хүчний эрдэмд суралцахаар орон гэрээ орхин оддог. Догшин хараалын хүчээр олон хүний амийг бусниулсан өшөө авалтаасаа жаргал амсалгүй, өдөр хоол орохгүй, шөнө нойр хүрэхгүй гэмшиж зовох болсон. Тэгээд хар дарсан зүүд шиг энэ амьдралаас сэрж, гэгээн хутгийг олохоор сэтгэл шулуудан явсаар аугаа их бодьсадва Марва багштайгаа учирч, энэрэл билгийн мөн чанарт их хөлгөний гэгээрэлд хүрсэн юм. Олон жилийн дараа нутагтаа ирэхэд нь ахиад л бирдийн хомхой сэтгэлээр хожиж ховсрох гэсэн авга эгчээ хараад: “... Гэгээрлийн замд хамгийн чухал нь хүлцэл өршөөл гэдэг. Хүлцэл өршөөлд дасгалжуулагч нь авга эгч мөнөөс мөн. Ариун номтой учирсан минь ч цаанаа авга нарын маань ач байсан. Ийм их ачтандаа ачийн хариу болгож, энэ насны эд хөрөнгө байтугай эцэс чанадын бодь хутгийг ерөөн зориуляа” гэж боддог. Нээрээ л авга нар нь тийм зан гаргаагүй бол Мял хүү баян эцгийн өв завгамжлагч болж, арилжаа наймааг нь үргэлжлүүлэн нэг насаараа өнгө мөнгө хөөсөөр дуусах ч байсан бил үү. Тийм нэг наймаачин амьдарч байсн