Нийтлэлч Б.Цэнддоо: Өнөөгийн нийгмийн муу муухайг ч өнгөрсөн нийгмийн сайн сайхнаар солихгүй | E9
Description
“54 аяга кофе” чөлөөт подкаст шинэ дугаараа та бүхэнд хүргэж байна. Фельетон буюу нийгмийг “чимхсэн” шог найрууллаараа танигдсан нийтлэлч Б.Цэнддоо гуай шинэ дугаарт урилгаар оролцлоо. Эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач Д.Мягмарсүрэн нар түүнтэй улс төр, Монголын нийгэм, Монгол сэтгэхүй, соёл тэргүүтэй асуудлаар өргөн хүрээнд ярилцав. Харин подкастын хост С.Болдсайхан Америкт, С.Энхтөр Кубад “түр цагаачилсан” тул энэ дугаарт хараахан оролцсонгүй. Мэдээллийн их урсгал, сонгуулийн цикл, популизм, тархи угаалт дунд мэдээллийн зөв чиг баримжаагаа яаж олох, “эрүүл ухаанаа” хэрхэн алдалгүй хадгалах талаар нийтлэлч Б.Цэнддоо ярьж байна. Мөн Монголын улс төрийн шинэ феноменон – бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөний талаар энэ дугаараас сонсоорой.
54 аяга кофе чөлөөт подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. 23 дахь дугаар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр сонсогчдодоо хүрч байна.
Хостуудаар судлаач С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар ажилласан бол зочноор “Ногоон нүдэн лам”...
Published 03/08/20
“54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай...
Published 02/14/20