Description
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тойрсон асуудлаар “54 аяга кофе” подкастын шинэ дугаар үргэлжилж байна. Уламжлал ёсоор эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач Д.Мягмарсүрэн хостоор ажиллаж, хуульч Б.Ган-Очир зочноор оролцлоо.
Үндсэн хуулийн сэдвээс гадна хуульч Б.Ган-Очир Хятадын зүүн эргээс баруун эрэг хүртэл урт хугацаагаар хийсэн аяллынхаа талаар, тэр дундаа Хятадын Цахиурын хөндий – Ханжоугийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Болгооно уу.
Манай подкастын хост - улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр нар Монголд тун удахгүй ирэх тул бид бүрэн бүрэлдэхүүнээрээ подкастаа та бүхэнд хүргэх болно.
54 аяга кофе чөлөөт подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. 23 дахь дугаар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр сонсогчдодоо хүрч байна.
Хостуудаар судлаач С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар ажилласан бол зочноор “Ногоон нүдэн лам”...
Published 03/08/20
“54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай...
Published 02/14/20