#011. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн бүрэлдэхүүнээрээ ...
Description
Амласнаараа “54 аяга кофе” подкаст маань үндсэн бүрэлдэхүүнээрээ шинэ дугаараа хүргэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой сэдвийг энэ удаа бид дахин хөндөж, эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр нар нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан саналууд, тэдгээрийн үр дагавар, мөн манайхтай төстэй болон ялгаатай тогтолцоотой улс орнуудын жишээг харьцуулан ярилцлаа. Подкастын төгсгөлд та бүхэн Америк, Коста Рика, Куба, Польш, Эстонид аялаад ирсэн С.Энхтөрийн аяллын сонин хачныг сонирхоорой.
54 аяга кофе чөлөөт подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. 23 дахь дугаар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр сонсогчдодоо хүрч байна.
Хостуудаар судлаач С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар ажилласан бол зочноор “Ногоон нүдэн лам”...
Published 03/08/20
“54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай...
Published 02/14/20