#017. Нийгмийн давхарга хооронд шилжих, хөрвөх чадвар буюу social mobility-ийн тухай
Listen now
Description
Нийгмийн давхарга хооронд дээш, доош шилжих, хөрвөх чадвар буюу "social mobility" сэдвийг “54 аяга кофе” подкастын шинэ дугаарт судлаачид сонгон ярилцлаа. Гарал үүслээс үл хамааран нийгмийн доод давхаргаас дээш шилжих хөдөлгөөн идэвхтэй өрнөдөг, өөрөөр хэлбэл иргэд, нийгмийн бүлгүүд нь хөрвөх чадвар сайтай улс орнуудыг Умард Европын орнууд тэргүүлдэг. Тэгвэл Монгол Улс энэ үзүүлэлтээр дэлхийд хаана явна вэ? Сүүлийн үед ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ? Түүнээс гадна мэдээллийн эмх замбараагүй эх сурвалжууд бүхий өнөөгийн орчинд хүлээн авч буй мэдээллээ хэрхэн шүүх, нийгэм, улс төрийн баримжаагаа хэрхэн олж авах тухай сэдвийг хостууд хөндөж байна. Төгсгөлд нь, энэ долоо хоногт олны анхаарлын төвд байх сэдвүүдийг подкастын 17-р дугаарт тоймлосон юм. http://instagram.com/54CupsOfCoffee http://twitter.com/54CupsOfCoffee http://facebook.com/54CupsOfCoffee
More Episodes
54 аяга кофе чөлөөт подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. 23 дахь дугаар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр сонсогчдодоо хүрч байна. Хостуудаар судлаач С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар ажилласан бол зочноор “Ногоон нүдэн лам”...
Published 03/08/20
Published 03/08/20
“54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай...
Published 02/14/20