#020. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба #54АягаКофе-гийн шилдгүүд
Listen now
Description
“54 аяга кофе” подкаст 20 дахь дугаараараа 2020 онтой золгож байна. Өнгөрсөн намрын улс төрийн гол сэдэв – Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар энэ дугаарт хөндлөө. Мөн ирэх жилийн улс төрийн календарьт улаанаар тэмдэглэгдэж буй #Сонгууль2020 болон Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцсан юм. Ирэх жилүүдийн улс төрийн өнгийг тодорхойлох эдгээр гол хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, тэдгээрийн үр дүнг мэргэжлийн судлаачид хэрхэн харж байна вэ? Мөн энэ онд дотоодод болон гадаадад болсон улс төрийн онцлох үйл явдлуудыг хостууд нэрлэж, ерөнхийд нь тоймлон ярилцлаа. Подкастын хостууд бас шинэ жилийнхээ талаар ярилцаж, шилдгүүдээ шалгаруулах номинациудаа тодорхойлж амжив. Шилдгийн шилдэгт Төрөө өөрийн нэрээ дэвшүүлсэн бол шилдэг тоймчоор Мийгаа, шилдэг хөтлөгчөөр Долгион тус тус нэр дэвшиж байна. Харин энэ удаагийн дугаарт Малайзаас оролцсон хост Болдоод ямар номинаци ногдсон бол? 😉 Ийнхүү “54 аяга кофе” подкаст 2019 оны отгон дугаараа хүргэлээ. Богино хугацаанд биднийг Шилдгийн шилдэг подкаст болгосон сонсогчдодоо баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе!
More Episodes
54 аяга кофе чөлөөт подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. 23 дахь дугаар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр сонсогчдодоо хүрч байна. Хостуудаар судлаач С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар ажилласан бол зочноор “Ногоон нүдэн лам”...
Published 03/08/20
Published 03/08/20
“54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай...
Published 02/14/20