Монгол хэл - "Есүс ба Мосе".mp3 / 蒙古语 - "耶稣和摩西".mp3
Listen now
Description
Монгольский - "Иисус и Моисей".mp3 / Mongolian - "Jesus and Moses".mp3 //. ИОХАН - БҮЛЭГ 11 Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан.2 Тэр эхэнд Бурхантай хамт байсан.3 Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй.4 Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв.5 Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.6 Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба нэр нь Иохан юм.7 Иохан гэрлийн тухай гэрчилж, бүгдийг өөрөөрөө дамжуулан итгүүлэхийн тулд гэрчлэл хийхээр иржээ.8 Тэр бол өнөөх гэрэл байсангүй, харин гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн ажээ.9 Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.10 Тэр ертөнцөд байсан. Ертөнц Түүгээр бий болсон атал, ертөнц Түүнийг таньсангүй.11 Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй.12 Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв.13 Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.14 Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.15 Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч—“Миний араас Ирэгч нь надаас эрхэм. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ.16 Учир нь Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан.17 Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ.18 Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй бөгөөд Эцэгийн өвөр дэх цорын ганц Хүү болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.
More Episodes
"Via Dolorosa" - "Painful Path" (Russian (русский)).mp4
Published 11/15/22
 Халимаг -Ойрад - "Нэргүй".mp3 / Kalmyk-Oirat - Untitled.mp3 // KALMYK-OIRAT: Bible NTEphesians (Епесинхн) 6:10-1810 Аштнь иигҗ келхәр седләв: Деед Эзнлә нииләд, Терүнә алдр күчәр батртн.11 Бурхна ѳгсн цуг зер-зев бийдән ѳмстн. Тиигхләрн эрлгин мектә зурала сѳрлцлҗ чадхит.12 Бидн әмтнлә ноолда...
Published 11/15/22