[6]. "Та босгоно" - Монголын сайн мэдээний дуу.3gp / “你让我振作起来” - 蒙古福音歌曲.3gp
Description
[6]. «Встанешь» - Евангелие из Монголии.3gp / "You Will Rise" - Mongolia Gospel Song.3gp // 1 КОРИНТБҮЛЭГ 151 Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүн дотроо зогссон.2 Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталбал, дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр ч мөн аврагдсан.3 Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд4 оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ.5 Тэрээр Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв.6 Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ.7 Дараа нь Тэр Иаковд, тэгээд бүх элч нарт үзэгдсэн.8 Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ.9 Учир нь би элч нараас хамгийн бага нь бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм.10 Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү их хөдөлмөрлөсөн юм. Гэхдээ би биш бөгөөд харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл болой.11 Иймд би эсвэл тэд байсан эсэх нь хамаагүй, бид тийнхүү тунхаглаж та нар түүнчлэн итгэсэн билээ.