Episodes
Бид хоёр Токио-2020 Олимпын наадмын шууд дамжуулалт болон "Тамирчны Манлайлал-2021" хөтөлбөрийн тухай ярилцлаа.
Published 08/31/21
Зуны Олимпийн 32 дугаар наадам эхлэхэд ердөө 47 өдөр үлдээд байна. Энэ л өдрүүдэд ТОКИО-2020 наадмыг тэсэн ядан хүлээж буй та бүхэнтэйгээ уг наадамтай холбоотой мэдээллүүдийг бэлтгэн хуваалцахаар шийдлээ. Хүлээн авч сонсоно уу :)
Published 06/07/21
Шинэ оны эхний дугаараа хүлээн авна уу. Бид энэ удаад Монголын спортын сэтгүүл зүйд 26 дахь жилдээ хүчин зүтгэж буй "Таван Цагариг" сонины сэтгүүлч,хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшинг урьж ярилцлаа.
Published 02/10/21
Бүгдээрээ сайн уу? Халдвар хамгааллын дэглэмээ сахиад гэр, гэртээ карантиныг дажгүй өнгөрөөж байгаа гэдэгт найдаж байна. Шинэ дугаартаа бид Тусгай Олимп гэж юу болох, спорт оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын амьдралд болон нийгмийн чиг хандлагыг эергээр өөрчлөхөд хэрхэн гүүр болж буй талаар Монголын Тусгай Олимпийн Хорооны Спорт хариуцсан захирал Х.Номинзул болон тус хорооны сайн дурын ажилтан, дэмжин тоглогч, хөлбөмбөгийн Дэрэн клубийн тоглогч Н.Эрдэм нарыг урьж ярилцсан юм.
Published 11/21/20
Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаартаа МУГТ, Олимпийн наадмын хошой хүрэл медальт, буудлагын ДАШТ-ий хошой алтан медальт Д.Мөнхбаяр эгчийгээ урьж, буудлага спорт, тамирчны карьер гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
Энэхүү дугаарыг Дуугай Тогло видеокасттай хамтран бэлтгэв.
Видео хувилбарыг доорх холбоосоор үзнэ үү
https://bit.ly/2HAq9VN
Published 10/27/20
Сайн байцгаана уу? Энэхүү дугаараа бид гүйлтийн талаар мэдээ, мэдээллийг түгээдэг Run Ants Run подкасттай хамтран бэлтгэв. Дугаарын зочдоор Монголын домогт марафон гүйлтийн тамирчин, Олимпийн наадамд 4 удаа эх орноо төлөөлөн оролцсон, Ази тивийн аварга, МУГТ Б.Сэр-Од болон түүний дасгалжуулагч, гэргий О.Оюунтуяа нар оролцож, марафон гүйлтийн спорт мөн тэдний хамтдаа бүтээсэн олон гайхалтай амжилтууд, ирээдүйн төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр ярилцлаа. Түүнчлэн подкаст маань та бүхний сонорт хүрч...
Published 10/06/20
Сайн байцгаана уу? Шинэ дугаартаа бид сагсан бөмбөгийн дасгалжуулагч Б. Мандуулыг урьж дасгалжуулагчийн ажил, тэр дундаа багийн спортын дасгалжуулагч байхын онцлогуудыг, мөн тамирчдын бэлтгэлжилтийн талаар ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Манай зочны Youtube хуудсаар зочлон, дасгалын бичлэгүүд болон сонирхолтой ярилцлагуудыг нь үзээрэй!
https://www.youtube.com/user/Manduulero
Published 08/12/20
Шинэ 7 хоногт ээлжит подкастаараа уулзаж буйдаа баяртай байна. Дугаарын зочноор Олон Улсын Олимпийн Хорооны “Эмэгтэйчүүд ба Спорт” комиссын гишүүнээр 2015-2019 оны хооронд сонгогдон ажиллаж байсан П.Тунгалаг эгч маань оролцож, спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо болон тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцлаа. Үргэлж биднийг дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Бас share хийхээ мартав аа! 😊
Published 06/30/20
Сайн байцгаана уу?
Ээлжит дугаараа бид хүрээлэн буй орчны асуудлуудыг хөндөж ярилцдаг, “ногоон” подкаст Sustainable Mongol-той хамтран бэлтгэлээ. Энэхүү подкастаас ОУОХ (Олон Улсын Олимпийн Хороо) өөрсдийн боловсруулсан тогтвортой хөгжлийн 18 зорилтуудыг үйл ажиллагааныхаа хүрээнд болон Олимпийн наадмуудад хэрхэн тусгаж ажиллаж буйг, мөн энэхүү үзэл санааг спортоор дамжуулан олон нийтэд түгээх боломжуудын талаар ярилцсныг хүлээн авч сонсоно уу.
Published 06/08/20
Сайн байцгаана уу? Бид энэ удаагийн дугаартаа Монголын Электрон Спортын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргалыг урьж, Монголдоо хамгийн олон тамирчинтай гэгддэг E-спортын тухай ярилцлаа.
1:50-07:30 Дотоодын болон олон улсын тэмцээн, уралдаануудын эргэн тойронд
8:20-11:30 ОУОХ-ны залуу сэтгүүлч хөтөлбөрийн тухай
11:50-12:57 Монголын Е-спортод үзүүлж буй Ковид-19-ийн нөлөө
13:20-16:22 Е-спорт спортын төрөл мөн үү? Үндсэн төрлүүд
16:50-22:25 Мэргэжлийн тамирчин болон...
Published 06/08/20
Шинэхэн дугаартаа бид волейболын спортоор Япон болон Солонгос улсын оюутны лигт тоглодог Б.Баярсайхан, Г.Хандсүрэн нарыг урьсан юм. Тэдний волейболын спорттой холбогдсон түүх, мэргэжлийн тэр дундаа олон улсын түвшинд хэрхэн суралцаж, хичээллэх болсон тухай сонирхолтой сэдвүүдийн хүрээнд ярилцсныг хүлээн авч сонсоно уу
Published 03/29/20
Спорт сонирхогч бүхэнд зориулан бэлтгэх Behind the Sport подкастын анхны дугаараа Олимпийн наадмын сайн дурын ажилтанаар хэрхэн сонгогдох талаар ярилцлаа. Энэхүү дугаарын зочидоор Рио 2016 оны Зуны олимпийн наадам, Пёнчаны 2018 оны Өвлийн олимп, 2020оны Лозанны Залуучуудын өвлийн олимпийн наадам дээр тус тус ажиллаж байсан, Токио 2020 зуны олимпийн наадам дээр ажиллах Ө.Энхцацрал, Э.Гуамарал нартай ярилцлаа.
Тэд хэрхэн сонгон шалгаруулалтанд бэлтгэж, олимпийн наадам дээр ажиллаж, байсан...
Published 03/20/20