Description
Өмнөх дугаараар бид Даниел номны 8-р бүлгийг судалж эхэлсэн билээ. Энэ бүлэгт Белшазар хааны гуравдугаар онд Вавилонд байхад нь Бурхан Даниелд хуц болон ухны тухай нэгэн үзэгдлийг үзүүлснийг бид ярилцсаныг та санаж байгаа байх. Бид энэ удаад тус бүлгийн үлдсэн 13-27-р эшлэлийг судална. Хуц ба ухны үзэгдэл чухам ямар утга учиртай болохыг бүгдээрээ өнөөдрийн хичээлээр уншиж судлах гэж байна.