Episodes
Бурханы энэрэл ба Израилийн зөрүүдлэл. Эсэргүүцлийн түүхэн улбаа. Израильд буух хатуу шүүлт. Гэмшлийн гуйлт. Өршөөл ирэх нь лавтай.
Published 09/05/24
Published 09/05/24
Израилийн нүгэл ба олзлогдол. Израилийн дээрх Бурханы шүүлт. Хуваагдмал амьдрал шүүлтийг авчирдаг. Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж авах.
Published 09/04/24
Өнөөдөр бид Хосеа номны 9-р бүлгийг үзэх болно. Израильчууд өөрсдийн хөгжил цэцэглэлтийг хараад бүх зүйл хэвийн байна гэж бодож байсан. Бурхан тэднийг хөгжил цэцэглэлтээр ерөөсөн ч, энэ нь тэдний нүдийг сохолж, тэд Эзэн Бурханаасаа эргэсэн юм. Үүнээс болж тэд Бурханы шүүлтэд орсон.
Published 09/02/24
Израилийн урвалт, Израильчууд Бурханы гэрээг зөрчиж хуулиас нь тэрсэлсэн учраас шийтгэл хүлээж байна. Бурханы мэлмийд зөвт бус хаад хаан ширээнд сууж байсан.
Published 08/30/24
Харийнхныг түших нь хоосон. Далд хийдэг байсан гэм нүглээ илээр хийх болсон. Тэр үед тэдний дээр Бурханы шүүлт ирсэн. Тэдний дунд байсан өлсгөлөн нь тэдний дээр буусан Бурханы шүүлт байсан.
Published 08/28/24
Гэм нүглээс болж шүүгдэхээс өөр аргагүй. Шашныг бус Есүс Христийг хүлээн авцгаая. Бурхан тахилыг бус энэрлийг хүсдэг. Бурханы Үгийг тунхаглахаар дуудагдсан хүн тунхаглахгүй байвал хүн алж байна гэсэн үг.
Published 08/26/24
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номын 5-р бүлгийг үзэх болно. Энэ бүлэгт умардын хаанчлалын гэм нүглийг үргэлжлүүлэн шийдвэрлэж, тэдний дээр шүүлт авчирч байгаа талаар гарна.
Published 08/23/24
Израилийн гэм нүгэл. Биеийн завхайрал, сүнслэг завхайрал, шунал, архидал. Бид зөрүүдэлсээр байвал Израиль боолчлолд орсон шиг асуудалд орох үе ирэх болно. Тэр үед Бурхан биднийг зөнгөөр нь орхих болно.
Published 08/21/24
Хосеа номны 4-р бүлгээс эхлэн бид Хосеа эш үзүүлэгчийн хувийн амьдралын талаар үзэхгүй. Өмнөх бүлгийн сүүлийн хоёр ишлэлээс эхлээд Хосеагийн хувийн амьдрал гарахаа больж Бурхан завхарсан Израиль үндэстэнд хандсан үгс рүү шилждэг. Тиймээс энэ номын 4-14-р бүлэг бол эш үзүүллэгийн талаар өгүүлсэн хэсэг юм.
Published 08/19/24
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номны 3-р бүлгийн үүх түүхээр аялж суралцах болно. Өмнөх хичээлээр Бурхан Израилийг Өөр лүү нь эргэн ирэх болно гэдгийг хэлсэн. Харин өнөөдрийн хичээлээр итгэмжгүй байсан ч эргүүлэн Өөртөө авчрах болно гэсэн Бурханы үг гардаг. Бид ийм зүйлийг хүртэх зохистой хүмүүс биш ч, Бурхан биднийг ийм агуу хайраар хайрлажээ.
Published 08/16/24
Өнөөдрийн хичээлээр Бурхан Израилийг Өөр лүү нь эргэн ирэх болно гэдгийг хэлсэн байдаг. Бурханы хайр байхад бүх зүйл боломжтой гэдгийг та энэ хичээлээс ойлгож авах болно. Бурхан өөрийн авран зольж авах тэр л хайраараа Израйлийн ард түмэнтэй байгуулсан гэрээний харилцаагаа дахин сэргээх болно гэдгээ амлахыг та сонсох болно. Үүн шиг Бурхан бидэнтэй ч бас харилцаагаа дахин сэргээхийг хүсэж байгаа.
Published 08/14/24
Хамгийн том гэм нүгэл бол таныг хайрласан нэгэнд итгэмжгүй хандах. Израиль үндэстэн бүхэлдээ хиймэл шүтээн рүү эргэсэн байсан. Бурхан Израилийг өршөөхгүй, хүүхдүүдийг нь ч өршөөхгүй гэдгээ хэлж байна. Тансаглахын тулд биеэ үнэлдэг. Гомдоллохгүй байх. Байгаа зүйлдээ сэтгэл ханалгүй, илүү ихээр тансалахын тулд биеэ үнэлдэг. Бурханыг таньж мэдээгүйгээс бидэнд зовлон ирдэг.
Published 08/12/24
Бид Библийн агуу номнуудын нэг болох Хосеа номыг үзэх гэж байна. Эхний гурван бүлэгт Хосеагийн хувийн амьдрал болон түүний итгэмжгүй эхнэр Гомер, гэр бүлийнх нь завхайрал болон хотынхоны хов живийн талаар гардаг.
Published 08/09/24
Өнөөдрийн хичээлээр бид Өөрийн ард түмнийг хайрласан хайраа Бурхан хэрхэн илэрхийлж байгаа талаар өгүүлдэг Хосеа номын тухай үүх түүхээр аялах болно. Биднийг хайрласан Бурханы хайрын талаар Хосеагийн амьдралын түүхээс үргэлжлүүлэн хамтдаа судлая.
Published 08/07/24
Өнөөдрийн хичээлээр бид Хосеа номыг эхлүүлэн судлах болно. Өөрийн ард түмнийг хайрласан хайраа Бурхан хэрхэн илэрхийлж байгаа талаар энэ номон дээр гардаг. Биднийг хайрласан Бурханы хайрын талаар улам илүү ихээр судлахад энэ ном та бидэнд туслах болно. Бурхан Хосеагаар дамжуулан Өөрийн ард түмнээ харь шүтээн шүтэж, Өөрт нь итгэлгүй амьдарч байгааг буруу болохыг харуулахыг зорьсон. 
Published 08/05/24
Өнөөдөр бид Даниел номны хамгийн сүүлийн 12-р бүлгийг уншиж судалхад бэлэн болчихоод байна. Үүгээр Даниел номыг бид бүрэн судлаад дуусах болно. 12-р бүлгийг ерөнхийд нь харвал тэртээ 10-р бүлэгт бичиж эхэлсэн үзэгдэл энэ бүлэгт дуусах гэж байна.
Published 07/30/24
Өнгөрсөн хичээлийн хамгийн сүүлчийн эшлэлд бид Нүглийн хүн буюу Антихристийн тухай сураад хичээлээ өндөрлөж байсныг санаж байгаа байх. Тэр хүн бол Даниел номны эхэнд гарч буй Ромын эзэнт гүрнийг эргүүлэн нэгтгэх нэгэн. Тэр бол Бурхан ба Христийг эсэргүүцэгч. Тэр дур зоргоороо авирлагч, бардам дээрэнгүй нэгэн. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ тэр Нүглийн хүний тухай үргэлжлүүлэн сурцгаая.
Published 07/29/24
Энэ удаад 11-р бүлгийг үргэлжлүүлэн судална. Дэлхийн түүх хэрхэн өрнөх тухай өнөөдрийн хичээлээс үргэлжлүүлэн унших билээ. Бурхан бүгдийг урьдаас мэддэг тул бидэнд бас сануулга өгөх зорилготойгоор үүнийг тэмдэглүүлж үлдээснийг бүгдээрээ одоо судлах гэж байна.
Published 07/28/24
10-12-р бүлгүүд бүгд нэг л үзэгдлийг авч үзэж байгаа учраас одоо бидний үзэх 11-р бүлэг бол өмнөх 10-р бүлгийн үргэлжлэл болно. Энэ бүлэг үнэхээр чухал. Яагаад гэвэл 9-р бүлэгт гарсан Далан долоо хоногийн зарим нэг нарийвчилсан тайлбарыг энд өгсөн билээ. Далан долоо хоног бол Даниелийн ард түмэн болох Израильтай онцгой хамааралтай үзэгдэл юм.
Published 07/27/24
Даниел 10 бүлгээс номны төгсгөл хүртэл ерөнхийдөө нэг үзэгдэл үргэлжилж байгааг дурдмаар байна. Энэ үзэгдлийн эхний хэсгийг бид түрүүчийн хичээлээрээ сурсан. Даниел амьдралынхаа төгсгөлд, нас өндөр болчихсон байхдаа Алдаршуулагдсан Христийг үзэгдлээр харжээ.
Published 07/26/24
Өмнөх хичээлээр Даниел номны есдүгээр бүлгийг бид судалж дуусгасан билээ. Энэ бүлэг бол залбирал болон эш үзүүллэг гэсэн хос сэдэвтэй бүлэг гэдгийг бид сурсан. Харин өнөөдөр бид Даниел номны шинэ нэгэн бүлгийг уншиж сурч эхлэх гэж байна. Энэ бол Даниел 10-р бүлэг. Даниел номны төгсгөл маш их ойртсон байна. Тиймээс энэ 10-р бүлэг ямар учиртай, юуны тухай өгүүлэхийг миний хувьд сонсох гэж ихэд тэсэн ядан хүлээж байна. Энэ нь бас л Даниелд өгөгдөх нэгэн үзэгдэл эш үзүүлэгтэй лавтай холбоотой гэж...
Published 07/25/24
Даниелийн чин сэтгэлийн, ний нуугүй залбиралын тухай бид сурсан. Даниел Бурхан Эзэнтэйгээ хэрхэн харилцаж, ард түмнийхээ өмнөөс юу гэж хичээнгүйлэн залбирсныг бид мэдэж авсан билээ. Харин энэхүү хичээлээрээ уг бүлгийн дараагийн сэдэв буюу Даниел залбирлын хариуд ирсэн эш үзүүллэгийн талаар хамтдаа судалцгаая. Өнөөдөр бид есдүгээр бүлгийн 20–27-р эшлэлийг  уншиж ярилцах болно.
Published 07/24/24
Өнөөдөр бид Даниелийн залбирлыг уншиж судална. Даниелийн энэхүү залбирал бол үнэндээ залбирлаар дүүрэн түүний амьдралын оргил нь билээ.
Published 07/23/24
Өмнөх дугаараар бид Даниел номны 8-р бүлгийг судалж эхэлсэн билээ. Энэ бүлэгт Белшазар хааны гуравдугаар онд Вавилонд байхад нь Бурхан Даниелд хуц болон ухны тухай нэгэн үзэгдлийг үзүүлснийг бид ярилцсаныг та санаж байгаа байх. Бид энэ удаад тус бүлгийн үлдсэн 13-27-р эшлэлийг судална. Хуц ба ухны үзэгдэл чухам ямар утга учиртай болохыг бүгдээрээ өнөөдрийн хичээлээр уншиж судлах гэж байна.
Published 07/22/24