Episodes
Өнөөдөр бүгдээрээ Даниел номны 8-р бүлэгт гарч буй хуц ба ухны тухай үзэгдлийг судалж эхлэх гэж байна. Энэ ямар агуулга онцлоготой үзэгдэл болохыг хамтдаа ярилцацгаая.
Published 07/21/24
Даниелийн үзэгдлийн дөрөв дэх араатан бол Небухаднезарын зүүдэн дэх барималын төмөр ташаа болон төмөр шавар холилдсон тавхай билээ. Энэ бол Ромын эзэнт гүрэн юм. Урьд цагт гарч ирж, мандан бадарч байсан Ром улсын анхны хэлбэр төдийгүй, бас эдүгээ салж бутарсан боловч хожимны нэгэн цагт эргэн нэгтгэгдэх Ромын шинэ маягийн засаглал юм. Тэр дөрөвдэх араатны толгой дээр арван эвэр байсан. Мөн хожим бас нэг “жижиг эвэр” гарч ирсэн билээ. Үүний утга учирыг өнөөдөр сурцгаая.
Published 07/20/24
Энэ удаад 7 бүлгийн дараагийн хэсгээс Даниелд өгсөн үзэгдлээ Бурхан түүнд Өөрийнхөө ер бусын үйлчлэгч нараар тайлбарлаж өгөх тухай уншина. Өнөөдрийн хичээлээс Бурханы дэлхийд зориулсан төлөвлөгөөний тухай, тэрний зарим хэсэг нь хэрхэн яаж биелэгдсэн талаар бүгдээрээ хамт сурцгаая.
Published 07/19/24
Өмнөх нэвтрүүлгээр Даниел номын 7-р бүлгийн эхний 6 эшлэлийг бид уншиж судалсан. 7-р бүлгээс эхлэн Бурханы Даниелд өгсөн үзэгдлүүдийг бид ярилцаж эхэлсэн билээ. Эхний үзэгдэл дэх гурван араатан чухам юу болох талаар бид өмнөх хичээлээр сургаасан. Тэгвэл өнөөдрийн нэвтрүүлэгт үргэлжлүүдээд Даниел ямар зүйлийг үзэж, түүний утга юу болохыг одоо унших болно.
Published 07/18/24
Бид өмнөх нэвтрүүлгээс эхлэн Даниел номны 7-р бүлгийг судлаад эхэлсэн билээ. Энэ 7-р бүлгээс эхлээд Даниел номны өгүүлэл арай өөр болж байгааг бид сурсныг та санаж байгаа байх. Үүнээс өмнөх бүлгүүдэд Даниел өөрийн амьдралын намтрыг түүх шастирын байдлаар тэмдэглэсэн бол энэ бүлгээс хойш Бурханы өөрт нь өгсөн үзэгдэл, эш үзүүллэгийг тэмдэглэсэн юм.
Published 07/17/24
Өнөөдрөөс бүгдээрээ 7 бүлгийг шинээр судалж эхлэх гэж байна. Өнөөдрийн хичээлээр Даниелд ямар үзэгдлийг Бурхан өгсөнийг харцгаая.
Published 07/16/24
Даниел номны 6-р бүлэг бол Библи дотроос хүмүүсийн хамгийн танил хэсэг болоод зогсохгүй тус номны хамгийн алдартай бүлэг билээ. Энэ бол Даниелийг арслантай нүхэнд хаясан тухай түүх юм.
Published 07/15/24
5-р бүлгийн эхэн хэсэгт Белшазарын найр эд болж, хаан зочидынхоо хамтаар Бурханы сүмээс олзлогдсон ариун савнуудад архи хундаглаж ууж байсныг бид уншсан. Яг тэр мөчид Бурханы мутар ханан дээр нэгэн бичээс бичсэн нь Белшазар хааныг цочоосон, айлгаж түгшээсэн юм. Бичээсийг тайлж чадах мэргэдийг хаан дуудуулсан боловч хэн ч мэдэхгүй байлаа. Эцэст нь Даниелийг авчруулсанд Бурхан Өөрийнхөө сануулгыг түүгээр дамжуулан өгөхөөр хэдийнээ бэлтгэсэн байжээ. Даниел хааны өмнө ирээд түүний өвөг эцэг...
Published 07/14/24
Даниел номны 5-р бүлэгт тэмдэглэсэн үйл явдлууд урьдын бүлгүүдийн үйл явдлаас хамаагүй хожим сүүлд тохиосон билээ. Дахин хэлэхэд энэ бол Вавилоны түүхэн шастираас авсан нэгэн хуудас төдий. Учир нь 4 бүлэгт гарсан үйл явдлаас хойш нэлээд олон өөр зүйлс бас тохиосон юм. Одоо ямар үйл явдал болсоныг Даниел номноос үргэлжлүүлэн сурцгаая.
Published 07/13/24
Бид Даниел номны 4-р бүлгээс суралцан явж байна. Энэ бүлэгт онцгойлон Небухаднезар хааны зүрх ба итгэлийн эргэлтийн явцыг харуулсан байна.
Published 07/12/24
Энэ удаад Небухаднезар хаан бас нэг гайхамшигтай үзэгдлийг үзсэн. Тэр үзэгдэлдээ юу харсан тухайгаа хаан ярьж өгч байна. Энэ үзэгдэл өөртэй нь бас хаант улстай нь нягт холбоотой учраас хаан үүний тайлалыг мэдэхийг үнэхээр ихэд хүсч байгаа. Харин Бурхан үүгээр түүнд нэгэн том сургамжийг өгөхөөр зэхэж байгааг. Үзэгдлийн тайлал юу болох ба ямар сургамж өгөхөөр бэлдэж байгааг өнөөдрийн хичээлээс сурна.
Published 07/11/24
Өнөөдрөөс бүгдээрээ Даниел номны 4-р бүлгийг шинээр сурах гэж байна. Энэ бүлэгт бид Небухаднезар гэдэг хүний тухай өмнөхөөс илүү мэдээллийг сурч авах юм. Үнэн хэрэгтээ түүний гэр бүлийхэнд нэгэн нууц байсан билээ. Тэр нууц бол тэр айлын хувьд бахархах зүйл биш байжээ.
Published 07/10/24
Өнгөрсөн хичээл дээр бид хамгийн сүүлд гурван Еврей залуугийн хаанд өгсөн хариултыг уншаад тэр тухай ярилцаад дууссан. Тэр гурав өөрсдөд нь юу ч тохиосон хамаагүй Бурхан Эзэндээ үнэнч хэвээр үлдэх шийдвэрээ гаргасан байв. Өнөөдөр тэд үргэлжлүүлэн юу гэж хариулсан ба тэдэнд юу тохиолдсоныг сурцгаая.
Published 07/09/24
Өмнөх хичээл дээр Небухаднезар хаан алтан хөрөг бүтээж, хаант улсынхаа бүх албатыг цуглуулж хөрөгийн нээх ёслол зохиож буй тухай бид сурсан. Ёслолд хүрэлцэн ирсэн хүн бүр алтан хөрөгт мөргөхийг хаан шаардсан. Үүнийг өнөөдрийн хичээлээр илүү дэлгэрэнгүй сурцгаая.
Published 07/08/24
Бид Даниел номны 2-р бүлгийг буюу тэнд гарсан Небухаднезар хааны зөнтэй зүүдийн тухай өнгөрсөн хичээлүүд дээр судалсан. Дэлхий дээрх хамгийн хүчирхэг хаанчлалуудын тухай бид сурсан билээ. Бурхан хүн төрөлхтний түүхийг Өөрөө бичдэг болохыг бид ойлгож авсан. Өнөөдрийн хичээлээс Небухаднезар хаан зүүднийхээ тайлалыг сонсоод яаж хүлээн авсан тухай хамтдаа үзэцгээе.
Published 07/07/24
Өнөөдөр бид Даниел номны 2-р бүлгийн 40-44-р эшлэлийг судална. Хэдийгээр цөөн хэдхэн эшлэлийг ярилцах боловч энд гарч байгаа эш үзүүллэг бол Библийн нийт эш үзүүллэгийн яс модыг зангидсан ач холбогдолтой хэсэг байна. Энэ нь бас дэлхийн улс гүрнүүдийн түүх ба бидний эдүгээ амьдарч байгаа өнөө цаг үетэй холбоотойгоор бидний хувьд чухал юм.
Published 07/06/24
Өнгөрсөн хичээлээр Бурхан аливаа хүнтэй ярьж Өөрийн хүслээ мэдүүлдэг болохыг Небухаднезар хааны жишээгээр бүгдээрээ сурцгаасан. Хааны үзсэн зүүдийг тайлбарлуулахаар Бурхан, Даниелийг сургаж бэлтгэн, бас зүүд болон тайлалыг түүнд илчилсэн. Хичээлийн төгсгөлд Даниел зүүдийг тайлбарлахад бэлэн болчихоод хаанд дахин бараалхах хүсэлт гаргахаар очсон тухай дурьдаад өнгөрсөн. Тэгвэл цаашид юу болсон талаар өнөөдрийн хичээлээр сурцгаая.
Published 07/05/24
Өмнөх хичээлийг төгсгөхдөө бид Небухаднезар хааны зовнил ба зүүдийн тухай яриад дуусгасан. Харин өнөөдөр Даниел номны 2:2-23-р эшлэлээс хаан тэрхүү зүүдээ тайлуулах зарлиг буулгасан, мөн Бурхан Даниелд зүүд болон тайлалыг нь илчилсэн тухай хамтдаа сурах гэж байна.
Published 07/04/24
Даниел ба түүний нөхөд хааны шилмэл залуусын тоонд орж, цаашид хааны албанд зүтгэхээр ордонд сургагдаж байсныг өмнөх хичээл дээр сурсаныг та санаж байгаа байх. Хааны тогтоож өгсөн идээ ундыг Даниел ба түүний нөхөд хүртэхгүй байхаар шийджээ. Тэгээд өөрсдийг нь хариуцагч түшмэлээс богино хугацааны туршилт явуулж, ямар хоол идэхийг өөрсдөөр нь сонгуулахыг гуйсан. Энэ бол тухайн цагт биелэх бараг боломжгүй гуйлт байжээ. Тэгвэл ямар шийд гарсныг бүгдээрээ харцгаая.
Published 07/03/24
Даниел ном бол Библийг, тэр дотор Ариун Бичээс дэх эш үзүүллэгийг бүхэлд нь ойлгоход чухал хэрэгсэл болдог. Бид Даниел номны 1-р бүлгийг 1-р эшлэлийг сурсан. Вавилоны хаан Небухаднезар Иерусалимыг бүслэн авсан тухай ярилцаад хичээлээ дуусгасан. Өнөөдрийн хичээлээр үргэлжлүүлэн энэ түүх хэрхэн өрнөхийг бид харах гэж байна.
Published 07/02/24
Даниелийн амьдрал ба эш үзүүллэгүүд  
Published 07/01/24
Чуулган сайныг үйлддэг байх ёстой. Сайн үйлс нь өөрөө бидний авралын нотолгоо болдог. Сайн үйлс нь бидний одоо болон ирээдүйд тустай.
Published 06/29/24
Христийн чуулганд байх ёстой 3 гол шалгуурын нэг бол зөв эрүүл сургаал юм. Чуулган эрүүл сургаалыг заах үед итгэгчид нь зүй зохистойгоор биеэ авч явдаг. Итгэгчидийнх нь итгэлийн үйлс тэднийг итгэлийг гэрчлэн харуулдаг.   
Published 06/28/24
Бид итгэлээр аврагдсан. Харин бидэнд авралыг авчирсан тэр итгэл бидэнд бурханлаг амьдралыг өгдөг. Бидний итгэл сайн үйлсээрээ гэрчлэгдэх ёстой.
Published 06/27/24
Чуулган эмх цэгцтэй байхын тулд тодорхой шаардлагуудыг хангасан ахлагч удирдагчидтай байх ёстой.
Published 06/26/24