Episodes
Published 05/04/23
Үхлийн дараа юу болох бол? Таныг там эсвэл диваажин хүлээж байгаа юу? Хаашаа явахаа сонгож болох уу? Христитгэгчид энэ талаар ямар итгэл үнэмшилтэй байдаг вэ?  [email protected] хаягаар санал, асуулт, шүүмжлэлээ явуулаарай.  Enjoy!
Published 08/19/21
Христэд итгэгчид сүнсний тухай ямар ойлголттой байдаг вэ?  Сүнс байдаг уу? Библийн дагуу сүнслэг зүйлсийг хэрхэн тайлбарладаг вэ? Гүйдэлтэй газар, сүнстэй байшин? Ариун сүнс, муу ёрын сүнсийг юу гэж ойлгодог вэ? зэрэг нэлээд өргөн хүрээг хамран ярилцлаа.  Асуулт, шүүмж, санал хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлээрэй. 
Published 07/30/21
Эмэгтэйчүүдийн эрх сүм чуулганд зөрчигддөг үү? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижил эрхтэй юу? Библид эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс доогуур байр сууринд тавьсан уу? Гэр бүлд эхнэр нөхрийн эрх үүрэг ямар хэмжээнд байх ёстой гэж заасан байдаг вэ? гэсэн асуудлуудын хүрээнд ярилцлаа. Enjoy! [email protected] гэсэн мэйл хаягаар санал шүүмжлэл, асуулт байвал илгээгээрэй. 
Published 06/28/21
Итгэгчид ямар ч үед худлаа хэлэхгүй гэж хичээдэг, өөрт нь хохиролтой байсан ч шударга байх гэж зүтгэдэгийн учир вэ?  Бидний амьдарч буй энэ нийгэмд "үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх" боломж байгаа юу? Үнэн байх ямар хэрэгтэй юм бэ? Энэ удаагийн дугаартаа ажил амьдралдаа шударга зөв байх зарчмыг баримтлахаар хичээдэг итгэгчид үзэл бодлоо илэн далангуй ярилаа. Шударга учраас ганцаарддаг чамд ч бас зориулав :)   followers.podcastmng@gmail хаягаар бидэнтэй өөрийн үзэл бодлоо...
Published 02/20/21
Published 02/20/21
Энэ асуултыг сүүлийн үед олон хүн асууж, төрөл бүрийн таамаг дэвшүүлж байна. Итгэгчид арай мэдэж байгаа юм биш биз?  Дэлхийн төгсгөл хэрхэн ирэх тухай Библид юу гэж бичсэн байдаг вэ? Ямар шинж тэмдгүүд илрэх юм бол? Хэзээ гэдгийг нь тодорхой мэдэх боломжтой юу? Эдгээр асуултад Христитгэгчдийн байр сууринаас хариулж, дэлгэрэнгүй ярилцлаа.  Асуулт, санал хүсэлт, шүүмж байвал [email protected] хаягаар бичээрэй. И-мэйл бүрийг унших болно :)
Published 01/17/21
Христэд итгэгчдийн амьдралын хэв маягт цэвэр ариун байдал чухал байр суурь эзэлдэг.   Бие махбод, оюун бодол, зүрх сэтгэлээ ариун байлгах тухай итгэгчид ямар үзэл бодолтой байдаг вэ? Яагаад заавал ингэж ноцтой авч үзээд байна? Өнөө цагт ариун амьдрах боломжтой юу? Нэгэнт сонголтоо хийсэн хүмүүс яах вэ?  Бэлгийн амьдрал, гэр бүл, харилцааны үнэ цэнийн талаар илэн далангуй ярилцлаа.  Үнэ цэнэтэй цагаа гаргасан зочин, хайрт Г.Эрдэнэзулдаа дахин баярлалаа :)
Published 09/18/20
Христэд итгэгчид үхлийг юу гэж үздэг вэ?  Үхлийн дараа?  Итгэгчдийн оршуулгын зан үйл ямар байдаг вэ?  Амиа хорлолтыг юу гэж үздэг бол?  Үхлийг тойрсон асуудлуудыг өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу дэлгэрэнгүй ярилцлаа. Асуулт, санал хүсэлтээ бидэнтэй доорх имэйлээр хуваалцаарай : [email protected]
Published 09/11/20
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ? Юу юуг хүчирхийлэл гэж тооцдог вэ? Гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн сэргийлэх болон хүчирхийлэлд байгаа  хүмүүст яаж туслах талаар энэ дугаартаа хөндлөө. Зочноор жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүл судлаач Чанцалсүрэн оролцож Монгол орон даяар хийсэн судалгааны үр дүн, бодит нөхцөл байдлын талаар хуваалцсан байгаа. 
Published 06/13/20
Нийгэмд буй асуудлууд бидний сэтгэлийн шархтай холбоотой байж болох уу? Хүчирхийлэл, уй гашуу, урвалт, гомдол, өшөө хорсол, гологдол зэрэг биднийг шархлуулсан зүйлсийн үр дагаврыг нь л хараад байгаа юм биш биз? Сэтгэлийн шархнаас эдгэрэх боломж бий юу?  Сэтгүүлч, сэтгэл зүйч мэргэжилтэй 2 host нь шинэ дугаараараа энэ сэдвээр ний нуугүй ярилцлаа. 
Published 06/04/20
Донтолт гэж юу вэ? Хамаарал, донтолт хоёр ялгаатай юу? Ямар хүмүүс донтох хандлагатай байдаг вэ? Христэд итгээд донтолтоосоо салж чадах уу? яг энэ сэдвээр судалгаа хийсэн сэтгэлзүйч мэргэжилтэй host маань маш ойлгомжтой тайлбарласан байгаа. 
Published 05/21/20
Ажлын байрандаа итгэгчид ямар өнцгөөс ханддаг вэ? Ёс зүйтэй ажилтан байх гэдэг нь биднийхээр юу болох, шударга бус зүйлсийг ямар өнцгөөс хардаг вэ. Мөн уул уурхайн салбарын хар бараан талыг илэн далангуй ярьсан зочиндоо баярлалаа. 
Published 05/14/20
Христэд итгэгчид энэ тал дээр ямар байр суурьтай байдаг бол? Библи дээр юу гэж бичигдсэн байдаг вэ? Практик дээр нөхцөл байдал ямар байна? Үр хөндүүлсөн бол яах вэ? тэр бүр ил яриад байдаггүй "хөндүүр" сэдвийн талаар өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу илэн далангүй ярилцлаа.
Published 05/07/20
Бэлгийн цөөнхийн талаар Библи дээр юу гэж бичсэн байдаг вэ? Христэд итгэгчид ЛГБТ-т эсэргүүцдэг үү? Ер нь энэ асуудлын талаар ямар байр суурьтай байдаг юм бол? Подкастын хөтлөгч нар үзэл бодлоо хуваалцлаа. 
Published 04/30/20
Дагалдагчид подкастын хоёрдугаар улирал эхэлж байна. #excited  Энэ удаагийн цувралаар юу яриах талаар маш товч тайлбарласан байгаа. Stay tuned!
Published 04/30/20
Христэд итгэгчид архи, тамхи хэрэглэдэггүй, наргидаггүй юм чинь уйтгартай биш үү? Залуу насны цог золбоогүй, гунигтай уйтгартай юм биш үү гэж их хэлдэг. Тэгвэл Христэд итгэгч бид юу хийдэг вэ? 
Published 04/09/20
Христэд итгэгчдийн залбирал ямар учиртай вэ? Тодорхой зан үйл үү? Ойлгогдохгүй хэлээр яриад байдаг нь юу вэ? Тогтсон хэв маяг байдаг уу? Итгэдэггүй хүн залбирвал яах вэ? "Ааваа, намайг ашиглаач" гэнэ үү?  Дээрхи бүх асуултад хариулт өгөхөөр зорилоо. 
Published 04/02/20
Цуглаанд дуулдаг дуунууд ямар учиртай вэ? Олуулаа хамт дуулдаг тэр дуунууд юуны тухай вэ? Дуулахгүй байж болох эсэх, ямар ялгаатай зэрэг олон сэдвээр ярилцлаа. 
Published 03/26/20
Итгэгчдийн өргөл ямар учиртэй вэ? Яах гэж өргөл өгдөг? Тэр мөнгөөр юу хийдэг юм бол? Заавал өгөх ёстой юу?  Эдгээр анхаарал татсан, нэлээн чухал асуултад хариуллаа. Мөнгөтэй холбоотой дугаар маань нэлээн урт болжээ кккк. 
Published 03/19/20
Христийн цуглаан гэсэн болгонд итгэж болохгүй!   Яг тийм. Христийн гэх нэрийн дор хонины арьс нөмөрсөн чононууд олон. Итгэгчид ч гэсэн гаж буруу сургаал, гаж урсгалууд ямар аюултай болохыг мэддэг байх ёстой. Энэ бодлын үүднээс бид энэ дугаартаа Библийн сургалтын төвийн багш Г.Түмэнбаярыг урьж илэн далангүй ярилцлаа.  
Published 03/12/20
 "Ирээч, итгээч" гээд ятгаад байдаг нь ямар учиртай юм бэ?   Өөрсдөө л цуглаандаа явна биз, заавал яагаад уриад байдаг юм бол гэж та бодож үзсэн үү? Биднээс энэ асуултыг нэлээн олон удаа асуудаг. Шалтгааныг нь энэ дугаараар тайлбарлахыг хичээлээ. 
Published 03/05/20
Христэд итгэгчид өөрсдийнхөө итгэдэг Бурханаас бусдыг яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ? Огт хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгээд байдгийн шалтгаан юу вэ? Зан үйл, харш жил, хараал гэх мэт өргөн сэдвийг хөндөн ярилцлаа. 
Published 02/27/20
Сүмдээ явсаар л байгаа юу? гэж олон удаа асууж байсан.  Хийх юмгүйдээ л цуглаан цуглаан гээд яваад байна уу? Тэнэг болохоороо тархиа угаалгачихаад салж чадахгүй байна уу? Эсвэл мөнгө санхүү ч юм уу, бусад зүйлээр татаад байдаг юм уу? гэж олон талаас бодож, бас асуудаг. Нээрээ яагаад огт болихгүй яваад л байдаг вэ гэдгээ өөрсдийнхөө зүгээс тайлбарлахыг хичээлээ. 
Published 02/21/20