Episodes
Мөнгө бол бидний амьдралын чанарт шууд нөлөөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн. Мөнгө бидэнд сонголт хийх эрх чөлөөг олгодог. Гэхдээ мөнгө "аз жаргалын түлхүүр" мөн үү? Та мөнгөтэй хэрхэн харилцдаг вэ? Мөнгөтэй харилцах харилцаагаа ойлгох нь ямар чухал вэ? Эдгээр асуултуудын хүрээнд бид энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.
Published 11/20/24
Бид ээж, эхнэр, охин, найз, ажлын мэргэжилтэн гээд маш олон дүр буюу "identity"-тайгаар нийгэмд оролцож, бас өөрийгөө бүтээдэг билээ. Амьдралын мөчлөгөөс хамаарч бид зарим үед нэг дүрээ илүү тордож, нөгөөгөө түр хойш тавих шаардлагатай болдог. Нэг дүр маань үгүй болоход ахин нэг өөр дүр шинээр бий болох үе ч амьдралд бишгүй тохиолддог. Бид энэ удаа өөрсдийн амьдралын олон дүрүүдийн тухай ярилцлаа.
Published 11/10/24
Хориод насандаа хөл тавиад удаагүй байгаа нэгэн сонсогчийнхоо хүсэлтээр бид энэ удаад өөрсдийн 20-иод насны хөгтэй, сургамжтай, дурсамжтай үеүүдээ дурсаж шинэхэн дугаараа бэлтгэлээ. Бид энэ дугаартаа эргээд 20-иод насандаа очсон бол юуг яаж хийх байсан, бүх зүйл тодорхойгүй мэт санагддаг сэтгэл догдлом хэрнээ ээдрээтэй, донсолгоотой, адал явдалтай амьдралын энэ үеийн тухай буу халав.
Published 10/20/24
Гэр бүл, хосуудын харилцаанд мөнгө санхүү, гэрийн ажил, сэтгэл зүй гээд бүхий л талаар хоёр талаас яг эн тэнцүү буюу 50/50 хувь оролцоотой байх боломжтой юу? Бид энэ удаад хосын харилцааны балансын тухай буу халлаа.
Published 10/10/24
Энэ дугаарын ивээн тэтгэгч Zakka Mongolia - Nerugoo Hot Mask
Хүн дунджаар амьдралынхаа 3-ны 1-ийг унтаж өнгөрүүлдэг гэдэг. Нойрны чанар бидний бие махбодь, сэтгэл зүй болоод амьдралын чанарт шууд нөлөөлдөг билээ. Бид энэ удаад нойрны чанарын тухай, нойрны чанараа сайжруулахын тулд хийж үзсэн, туршиж үзсэн зүйлсийнхээ тухай ярилцлаа. Мөн бидэнд ирсэн захидлуудыг хуваалцаж байна.
Published 09/30/24
Хүүхдүүдээ зөв, эрүүл өсгөх нь эрүүл, аз жаргалтай нийгмийг бүтээх анхны алхам. Тун удахгүй ээж болох гэж буй болон аль хэдийн хүүхдүүдээ өсгөх аялалаа эхэлчихсэн ээжүүд хамтдаа суугаад эрүүл нийгэм бүтээх тухай, феминизмын тухай буу халав. Бид энэ удаагийнхаа дугаараар трифт соёлыг сурталчилж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой контентуудыг бүтээж байгаа @agiimaa.burged -ийг урьж оролцууллаа.
Published 09/20/24
Сүүлийн үед цахим орчинд Сэксцагаанбогд, Урин нарын асуудал хурцаар яригдаж байгаатай холбогдуулан бид энэ удаагийн дугаартаа хосын харилцааны хүчирхийллийн тухай ярилцлаа. Хосын харилцаан дахь хүчирхийлэл гэж юу вэ, энэ нь ямар ямар хэлбэрээр илэрч болох вэ, хос хоорондын маргаан, хүчирхийлэл зөвхөн тэр хосын хувийн асуудал уу, эсвэл нийгмийн асуудал уу гээд олон сэдвийг хөндсөн шинэ дугаарыг маань хүлээн авна уу.
Published 09/09/24
Бид хоёрын аль алины амьдралд нэгэн шинэ бүлэг эхэлж байгааг тохиолдуулан энэхүү дугаарыг бэлтгэв. Хүн бүрийн амьдралд нэгэн хуучин бүлэг ард хоцроход шинэ бүлэг эхлэх шилжилтийн үе байдаг билээ. Амьдралынхаа шинэ бүлэг эхэлж байсан үеүүдээсээ коммент хэсэгт, эсвэл имэйлээр бидэнтэй хуваалцаарай.
Published 08/30/24
Эмэгтэй хүн байх сэтгэл зүй ямар байдаг вэ? Өөрийгөө голох мэдрэмж, нийгмээс ирэх хүлээлт дарамтыг даван туулах тэрний хажуугаар сэтгэл гутрал гэгч зүйлтэй яаж зохицон амьдарч буй талаар Vika ( Дөлгөөн ) найзтайгаа буй халлаа. Та хэд бас яаж энэ үеийг даван туулдаг вэ? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай
[email protected] хаяг руу илгээгээрэй.
Published 08/10/24
Хортой харилцааг илтгэх "Red Flag" буюу Улаан дохионуудын тухай бид энэ удаад буу халав. Хайр дурлал, найз нөхөд, гэр бүлийн гээд бүхий л харилцаанд эдгээр улаан дохионууд элбэг тохиолдох нь бий. Та харилцаандаа улаан дохионуудыг байнга мэдэрдэг юм биш биз? Тэгвэл тийм хортой харилцаанд та цаг хугацаа, энерги, сэтгэл зүрхээ зарцуулах хэрэгтэй гэж үү? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Мөн бидэн рүү захидал илгээх, өөрсдийн түүх, санал сэтгэгдэлийг хуваалцахыг хүсвэл манай...
Published 07/30/24
Улаанбаатарт чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг гоё шинэ цэцэрлэгт хүрээлэн нээгдээд удаагүй байгаа билээ. Бид энэ удаад шинэ парк болон Улаанбаатарт байдаг бусад олон нийтийн газруудын тухай ярилцлаа. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, цэцэрлэгт хүрээлэн хотын соёл, хотын иргэдийн аз жаргалд ямар нөлөө үзүүлдэг вэ? Та бүхэн маань санал бодлоо хуваалцаарай.
Published 07/20/24
Бид энэ жилийн Playtime-ийн сүүлийн өдөр Waldo асар дээр анх удаа подкастынхаа шинэ дугаарыг live-аар бичиж үзлээ. Энэ жилийн Playtime-ийн сонин хачин, хобо жибэг хуваалцаж байна.
Published 07/10/24
Энэ жилийн УИХ-ын сонгууль холимог системээр санал хураана. Энэ системийн талаар, санал өгөх хуудас ямар байх, 4 жилд нэг болдог энэ цаг үед цахим орчинд тархаж буй ташаа мэдээллээс гадна мэдээлэл авах баталгаатай эх сурвалжуудын талаар “Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв”-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан менежер Ж. Өнөмөнх найзтайгаа буу халлаа.
Published 06/20/24
Бидний амьдарч буй орчин, хүрээлэн байгаа газар нутаг амьдралын чанар, аз жаргалд шууд нөлөөлдөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл бид энэ удаад амьдрах орчноо огцом өөрчилж, гэр бүлээрээ хотоос хөдөө орон нутаг руу суурьшсан бүсгүй Ч.Бат-Уянгыг шинэ дугаартаа урьж оролцууллаа.
Published 06/10/24
Өөрийгөө хайрлан халамжлах гэдэгт зөвхөн маникюр, педикюрт орохыг хэлэх үү, эсвэл өөрийн мэдрэмж, хэрэгцээгээ ойлгож, тэр хэрэгцээгээ хангах тухай асуудал уу? Бид энэ удаад өөрөө өөртэйгээ харилцах харилцааны тухай, өөрийгөө хайрлах тухай, мөн энэ сэдэв өөртөө итгэх итгэлтэй хэрхэн холбогддог тухай санаа бодлуудаа хуваалцаж, буу халав. Та бүхэн хэрхэн өөрийгөө хайрладаг вэ? Тэр аргуудаасаа бусадтайгаа хуваалцаарай ;)
Published 05/30/24
Танд заримдаа Монголоос л гарчихвал амьдрал сайхан болчих гээд байгаа юм шиг санагддаг уу? Энэ бодол магадгүй залуу хүн бүр хэзээ нэгэн цагт ийм мэдрэмж авч байсан байх. Тэгвэл бид энэ удаад гадаад л явчихвал "тэнд" үнэхээр аз жаргал байдаг эсэх тухай ярилцсан юм.
Published 05/20/24
Манай хост Ари нэг том, сонирхолтой аялал зохиогоод ирсэн тухай сонин сайханаа хуваалцлаа. Мөн бид хоёр өөрсдийн баримталдаг амьдралын философи, энд тэндээс сонссон амьдралын утга учир, аз жаргалын тухай үзэл санаануудын тухай буу халав.
Published 05/10/24
Энэ удаагийн дугаартаа Энэрэлтэйгээ бага насны хүүхэдтэй аялахад юуг анхаарах талаар мөн аялал хүүхдийн хүмүүжил, хөгжилд хэрхэн нөлөөлдөг тухай өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.
Published 04/30/24
Өнөөдрийн дугаартаа Маралаатайгаа сошиал бүллиг хэрхэн даван туулсан талаар ярилцлаа.
Published 04/20/24
Бид энэ удаагийн дугаартаа хүүхдийн модон тоглоом, тавилга үйлдвэрлэн олон улсын, тэр дундаа БНХАУ, АНУ-ын зах зээлд худалдаалж буй Avdar Toys компанийн үүсгэн байгуулагч DashaLulu-г урьж оролцууллаа. Том хүүдээ зориулан хийсэн нэг модон тоглоомноос эхлэн олон улсын зах зээлд өрсөлдөгч бизнес болтлоо өргөжин хөгжиж байгаа энэхүү бизнесийг Даша нөхөртэйгээ хамт БНХАУ-д явуулдаг. Бид гэр бүлийн хүнтэйгээ бизнес эрхлэхийн сайхан ба саар талууд, бизнес ба гэрийн ажлуудаа эрх тэгш хуваарилах тухай...
Published 04/11/24
Бид энэ дугаарт хувийн дасгалжуулагч Куш найзтайгаа дасгал хөдөлгөөн хүний амьдралын чанар, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Мөн дасгал хөдөлгөөн бидний бүтээлч байдалд ямар нөлөө үзүүлдэг тухай санал бодлоо хуваалцаж байна.
Published 03/30/24
Ажлын шугамаар найзалж эхэлсэн хүмүүстэйгээ амьдралын найзууд болсон тухайгаа бид хоёр найзуудтайгаа тойрч суугаад ярьсан байдаг юм. Хүний амьдралд ямар төрлийн найзуудын хүрээллүүд байдаг вэ? Ер нь хүн найз нөхдийн харилцаанаас юу авч, юу өгдөг вэ? гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.
Published 03/20/24
Төрөлхөөс бидэнд заяагддаг зүйлсийн нэг бол бидний төрсөн ээж, аав, гэр бүл билээ. Бид хоёр энэ дугаартаа ээж аавтайгаа харилцах харилцааны тухай олон өнцгөөс ярилцлаа.
Published 03/10/24
Бид энэ удаад салалт, төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл зүйн шарх гээд маш олон эмэгтэйчүүдэд тохиолддог чухал сэдвүүдийг хөндлөө. Подкастын хөтлөгч Тиа маань өөрийнхөө эдгэрэх аялалын тухай энэхүү дугаарт дэлгэрэнгүй хуваалцлаа.
Published 02/29/24