Episodes
За сайн уу манайхаан. Season 2-н 2 дахь дугаараа жил дамнан оруулж байгаад хүлцэл өчье өө. Энэ удаагийн дугаараар алс холын арлын Япон улсад өөрийн старт аппаа байгуулан үзэж тарч үсэрч наалдаж байгаа “Харахад зөөлхөн ч хазахад халуухан онигири”-н маань амьдралынх нь хэсэгхэн мөчтэй танилцаарай. ps: ойрд подкастаа хийгээгүй бантацгаав. episode 17-н зочин Эма маань guest host-р оролцов. валентинаас өмнө цацна гэсэн худрав 😂
Published 02/27/22
Published 02/27/22
Зээ сайн байна уу манайхаан? Ойрд бид хэдийн цаг зав муудсан тул нэг хэсэгтээ л юм хийж чадсангүй ээ. Шинэ он гараад талдаа орсон байхад л season 02-ынхоо анхны дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаар дээр урлаг урлаг дотроо бидний язгуур урлагийн нэг хэсэг уртын дуучин бүсгүй орсон байгаа. Анх яаж яваад уртын дуунд дурласнаас эхлээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадам дээр гарсан, авъяаслаг Монголчуудын тайзан дээр гарсан зэрэг яриаг манай энэ удаагийн аарцтай бөгөөд...
Published 06/05/21
Заа юу байцгаана даа онигиринуудаа. Onigiris in Tokyo подкастын маань Season 01 ийнхүү дуусч байна. Одоог хүртэл хамт байж бидэнд урам өгч байсан бүх сонсогчдодоо сэтгэлийн гүнээсээ талархал илэрхийлж байна. Энэ удаагийн дугаар дээрээ бид 3 өнгөрсөн нэг жилээ дүгнэж хоорондоо ярилцлаа. Season 02 дээр олон сонирхолтой зочид урьж та нартаа гоё яриа хүргэх болно гэж хэлмээр байна. Заа тэгээд бүгдэд нь шинэ оны мэнд хүргэж бүх зүйлд нь амжилт хүсч байна аа. ps: Яагаад season дугаар 2 оронтой...
Published 12/31/20
Зээ дүн хүйтэн өвөл айсуй дулаан хувцасла, маскаа сайн зүүж бас ариун цэврээ сайн сахиж байгаа биз дээ манай онигиринууд. Японд хараахан хүйтэн орж эхлээгүй л байна даа :) За тэгээд 1р ангиасаа төгсөх хүртлээ анигийн дарга байсан, Японы хамгийн урд муж Окинавад өнгөрүүлсэн мөчүүд, 11р ангидаа бодсон бодолдоо хэрхэн тууштай явж ирсэн талаар манай not your typical gurwaljin onigiri-ийн ярианаас хүлээн авна уу? ps: Золоо жинхнээсээ шүдний эмнэлэг орсон юм байна (Болзоо биш юм байна шүү)
Published 12/11/20
Зээ сайн байцгаана уу Онигиринуудаа. Манай дараагийн дугаарыг хүлээн авна уу! Коочид байсан дурсамжтай өдрүүд болон түүний гоё сулралгүй gang, Киотод өнгөрүүлсэн chill бөгөөд спортлог амьдрал болон найз охинтойгоо хэрхэн хамтарч "ажиллаж" байгаа зэрэг олон сонирхолтой яриаг манай даруухан байхыг хичээдэг эрдэмтэй бөгөөд давстай онигирины ярианаас сонсоорой! ps: Энжи энэ удаагийн episode оо андуурав ps-ийн ps: Золоо болзоонд яваагүй шүдээ үзүүлж байсан болно (үнэн гэж найдацгаая!)
Published 12/01/20
Удаан уулзсангүй шүү онигиринуудаа. Шинэ дугаараараа уулзаж байгаад маш их таатай байна аа. Гүйлтийг identity based habit (зан чанар дээрээ суурьласан зуршил) болгох бусад олон сонирхолтой зүйлийн талаар манай тэжээл ихтэй бас тэвчээр сайтай онигирины ярианаас сонсоорой. ps: Манай зочин бас гүйлтийн талаар подкаст хийдэг байгаа. Орж сонирхоорой. @run-ants Аан бас бид хэд ойрд подкастаа хийгээгүй их төсөөрчихсөн байна лээ ;)
Published 10/13/20
Сайхан хотод амьдрахын тулд иргэн хүний оролцоо ямар хэрэгтэй вэ? Энэ тухай болон Монголд ажилласан хугацаа цаашлаад Японд докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй түүхийг манай санагдахгүй ч гэсэн сайхан онигириний ярианаас сонсоорой. ps: Манай зочны нэрний утга нь оюун ихт далай юм.
Published 07/03/20
Зээ сайн уу онигиринууд аа? Манай дараагийн дугаарыг хүлээн авна уу. Ерөнхий боловсролыг 7н жилд дуусгасан, анимэ-р дамжуулан харилцааны скилээ буцаан олж авсан болон YOUTUBE багш ямар агуу болох талаар манай хүсэл хангагч онигиригийн ярианаас сонсоорой.
Published 06/16/20
Сайн уу онигиринуудаа! Нэг өдөрт 2 episode орсон сайхан өдөр байна ;) ЯМОХ(Япон дахь Монгол Оюутны Холбоо)ны 2 онигиритой хамт сууж ЯМОХ-ын гэж юу болох талаар ярилцлаа. Таалан соёрхно уу
Published 06/06/20
Сайн уу онигиринуудаа! Карантиний үеэр юу хийцгээж байна даа? Усанд сэлэлт, хүний төлөө гэсэн цагийн ажил зэргийг манай майoнезтай онигириний түүхээс сонсоорой. Одооноос идэвхтай байна аа :))
Published 06/06/20
Удаан уулзсангүй шүү онигиринуудаа. Өвөрмөгц нэртэй спортын тухай, хууль болон ёс заншил ямар холбоотой болох зэрэг маш сонирхолтой яриаг манай энгийн боловч эгэлгүй онигиригийн түүхээс болон ирээдүйн зорилгоос сонсоорой.
Published 05/27/20
Корона тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа болон бусад сонин хачинг энэ дугаараас сонсоорой
Published 04/23/20
Анх учирсан өвөрмөгц түүх, хамтдаа туулсан цаг хугацаа болон бие биедээ тавьдаг итгэл гэх мэт маш олон сонирхолтой яриаг манай эсрэг тэсрэг боловч эвтэй найртай онигиринуудын ярианаас сонсоорй Манай Золоо яг үнэндээ бол болзоонд яваагүй шүү. Явж чадах ч үгүй байх :)
Published 03/20/20
Амьдралд нь тохиолдсон эргэлтийн цэгүүд болон 3.5 жил сурч төгссөн Япон хэмээх амьдралын их сургуулиас юу суралцсан тухай манай үнэ цэнэтэй онигириний ярианаас сонсоорой Энэ дугаар дээр манай Эбо маань ажил хайлтын ивэнт рүү яваад ядарсан байсан тул сүүлдээ тасарсан болно ;)
Published 03/15/20
Газар хөдлөлтийн үеэр учирсан явдал, карма гэж зүйлийн талаар ойлгосон ойлголтын талаар манай нэг үгээр илэрхийлэгүй онигирины ярианаас сонсоорой
Published 02/29/20
Юманд эерэгээр хандах хандлага болон бусдад чин сэтгэлээсээ талархах тухай манай эрч хүчтэй бөгөөд бусдад энерги түгээдэг онигирины ярианаас сонсоорой
Published 02/18/20
Хүнд хор хүргэхгүй энгийн амьдрах талаар манай исгэлэн онигириний ярианаас сонсоорой.
Published 02/08/20
Хэт яарах Хэт их бодох Хойш нь тавих буюу 3-н Х болон найз нөхөрлөлийн талаар манай эргэлзээнгүй заавал сонгогддог ониригийн ярианаас сонсоорой
Published 01/29/20
Simple онигири маань simple бус яриагаараа та бүхнийг уйдаахгүй шүү
Published 01/17/20
Анхны бөгөөд амттай онигири
Published 01/09/20