Episodes
Бүжиг дэглээч, бүжгийн багш Н.Сувд монгол бүжгийг гадаад дуун дээр сонирхолтой байдлаар дэглэн, бүжиглэж байгаа юм.
Published 09/18/20
Эх орныхоо торгон хилийг манаж хилийн цэрэгт 33 жил ажилласан эрхэм бол хүндэт хилчин, хурандаа, доктор, профессор Ц.Нэргүй гуай юм. Түүний аав болон охин нь хилийн цэргийн албанд ажилладаг 3 үеийн хилчин гэр бүл юм.
Published 09/18/20
21 жил гэр бүлээрээ хилийн цэргийн албанд ажиллаж байгаа хосуудтай ярилцлаа. Эхнэр Сарантуяагийн хувьд эм зүйч мэргэжилтэй ч нөхөртэйгөө танилцсанаар хилийн цэрэгт ажиллах болжээ.
Published 09/18/20
2 Настай хүүхдийн сэтгэл зүйн талаар хүүхдийн зохиолч, хүүхдийн сэтгэл судлаач А.Найгалмаатай ярилцлаа.
Published 09/16/20
- Хүний нэг нүдний дээд зовхинд дунджаар 90-150 ширхэг сормуус, доод зовхинд 70-90 тооны сормуус байдаг.  Сормуус нүдний алим руу хүрч шүргэн орохыг сормуусны буруу ургалт гэдэг. Сормуусны буруу ургалтын талаар зөвлөгөө мэдээлэл нүдний их эмч Э.Солонго хүргэлээ. 
Published 09/11/20
- Хиймэл сормуус нүдэнд хэрхэн нөлөөлдөг талаар эмч мэргэжилтэнтэй ярилцлаа.
Published 09/11/20
Эмэгтэй хүүхэд анх төрөхдөө 2 сая орчим өндгөн эстэй төрдөг. Энэхүү 2 сая орчим өндгөн эс нь насан туршийн нөөц болдог. Өөрөөр хэлбэл эдгээр өндгөн эс дээр дахин эс боловсорч шинээр бий болдоггүй гэсэн үг. Өндгөн эс маань сар бүр ялгарч хорогдсоор байгаад ихэнхдээ 40-с дээш насанд нөөц нь дуусаж, эмэгтэй хүн цэвэршдэг байна.
Published 09/09/20
Жирэмсэн эмэгтэйн сэтгэл зүй маш эмзэг, мэдрэмтгий болдог. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд болон түүний ойр дотныхонд зориулан сэтгэл судлаач Ж.Үйлст зөвөлгөө хүргэж байна. 
Published 09/09/20
Жирэмсэн хугацаанд хөл хавагнаж заримдаа гар бамбайх, нүүр хөөсөн мэт болох тохиолдол гардаг. Энэхүү хаван нь ихэвчлэн жирэмсний хожуу үед илэрдэг.  
Published 09/09/20
Та яг одоо самар түүж эсвэл самар идэж байна уу? Самар бүрэн гүйцэт боловсорч дуусах хугацаа нь 9 сарын 15-с 10 сарын 1 байдаг . Иймээс самрыг энэ үед хураах нь хуш мод болон дараа жилийн самрын ургацад сөргөөр нөлөөлдөг.
Published 09/04/20
Ц.Галсансанжаа багаасаа бөх сонирхож, наадам цагаан сарын бөхийн барилдаануудыг тасралтгүй үздэг. Энэ жил дэргэдээс нь үзэхийн тулд өөрөө улсын наадамд зодоглон нэг давж бөхөө үргэлжлүүлэн үзэх боломжтой болжээ.  Түүний дэмждэг бөх Бүрэнтөгс түрүүлэхэд Галсансанжаа дээл хувцсыг нь барих хүндтэй үүргийг хүлээсэн.
Published 09/02/20
Б.Хулан багш автын инженер мэргэжилтэй ч хүүхэдтэй ажиллах багын мөрөөдлөө даган 186-р тусгай цэцэрлэгт туслах багшаар ажилд орж байжээ. Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ бүрэн зориулсан Б.Хулан багш төгссөн шавь нартайгаа уулзахын тулд сургууль дээр нь очдог талаараа ярьсан юм. Түүний өхөөрдөм шавь Ж.Амирлан студид ирж багшдаа гэнэтийн бэлэг барилаа.
Published 09/02/20
Энэ зун сошиал сувгуудаар олон давалгаа явсны нэг нь машинаасаа бууж монгол бүжиг бүжиглэх буюу “Dance Chance” давалгаа байсан. Энэхүү сонирхолтой давалгааг санаачлан эхлүүлсэн Бүжгийн спортын ОУХМ О.Эрдэнэ-Очир, Б.Халиун нартай ярилцсан ярилцлагыг подкастаар хүлээн авна уу.
Published 09/02/20
10 жилээсээ эхлэн 20 гаруй жил нөхөрлөсөн таван найз дундаа хуримтлал үүсгэж эхэлжээ. Цугласан мөнгөөрөө 2 ч удаа гадагшаа аялсан, дараа дараагийн аяллаа ч хэдийн төлөвлөжээ. Хуримтлалтай байхын давуу тал болон дундын хуримтлал үүсгэх туршлагаасаа тэд хуваалцлаа.
Published 06/17/20
Эмэгтэй хүний амьдралын хамгийн нандин мөч бол арван сар тээж төрүүлсэн бяцхан үртэйгээ уулзах агшин байдаг. Энэхүү мөчид ямар мэдрэмж төрсөн, хэрхэн төрөхийн өвдөлтөө даван туулсан зэрэг хөгжилтэй дурсамжаа хуваалцахаар А.Гэрэлтуяа хүрэлцэн ирсэн юм.
Published 06/17/20
Өдөр бүр ном уншдаг 10 настай П.Төгөлдөр хүү
Published 06/17/20
Охидын анхны сарын тэмдэг ирэх үед юу юу анхаарах талаар Э.Сугармаа эмч зөвлөж байна.
Published 06/17/20
Сүнсэнд даруулах гэж байдаг уу? Энэ талаар сонирхолтой ярилцлагыг сэтгэл зүйн булан эрхлэгч Р.Энхтүвшин хүргэлээ.
Published 06/17/20
Хөгжимчин У.Нандинзулын хувьд 2004-оноос эхлэн чих нь шуугьж эхэлснээс сонсгол нь бага багаар муудсан. Түүний хувьд дунгийн суулгацын мэс засалд орж түүнийхээ хажуугаар хүүхдүүдэд төгөлдөр хуурын хичээл заан маш амжилттай явж байна.
Published 06/17/20
Өнөө өглөө хөтөлбөр маш хөдөлмөрч нэгэн хосыг онцолж байна. П.Мөнхбаяр, Г.Эрдэнэтунгалаг нар үр хойчдоо үлдээх хамгийн том хөрөнгийг өөрсдийнх нь тарьж ургуулсан мод, төгөл байлгахаар хүсжээ. 2008 оны намар хашаандаа анхны модоо суулгаж байсан бол одоо шилмүүст мод, шинэс, нарс, гацуур, долоогоно, бөөрөлзгөнө, чацаргана, алимны мод зэрэг нийт 23 төрлийн 1000 гаруй модтой болоод байгаа.
Published 06/17/20