Episodes
Үр тогтсон үеэс эхлээд амьдралын эхний 3 жил буюу 1000 хоног нь хүүхдийн уураг тархи, оюун ухааны хөгжилд чухал нөлөөтэй байдаг. Хүүхдийн тархины хөгжлийн талаар Хүүхдийн эмч, Нярайн эмч, ОУ-ын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх, эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн Х.Мөнгөнцэцэг зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
Published 04/19/21
#Өнөө_өглөө
Төрсний дараах сэтгэл гутралын талаар Х.Мөнгөнцэцэг эмчтэй ярилцлаа.
#MongolTV #ORI
Published 03/02/21
Хүүхдийг хөхөөр хооллох үед тулгардаг зарим асуудлууд болох хөхний толгой хагарах, хөх үрэвссэн үед ямар арга хэмжээ авах талаар Хүүхдийн эмч, нярайн эмч, Олон Улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх Х.Мөнгөнцэцэг зөвлөж байна.
Published 02/09/21
Хүүхдийн дархлаанд идэж байгаа хоол хүнс, өдөр тутмын хэвшил чухал нөлөөтэй. Сайн унтаж амарч, эрүүл хэрэгтэй хүнсээ авч чадвал хүүхдийн дархлаа сайн байдаг. Хүүхдийн дархлааны талаарх эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
Published 02/02/21
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл нь хүний тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар хүний их эмч Н.Эрхэмбаяртай ярилцлаа.
Published 02/01/21
Хүүхдийг 6 сар хүрэхээс нь өмнө эрт нэмэлт хоолонд оруулснаар харшилд өртөмтгий болох магадлал ихэсдэг байна. Хүүхдэд нэмэлт хоол өгөхдөө анхаарах олон хэрэгтэй мэдээллүүдийг дараах ярилцлагаас аваарай.
Published 01/20/21
Хүний тархи 140 жил амьдрах чадалтай байдаг байна. Бид тархиа хэрхэн хөгжүүлж, хамгаалах ёстой талаар хүний их эмч Н.Эрхэмбаяртай ярилцлаа.
Published 01/12/21
Таны хүүхдийн анхаарал ямар нэг зүйлд төвлөрөхгүй, маш их хөдөлгөөнтэй байна уу? Тэгвэл та ADHD буюу анхаарал дутмагшил, хэт хөдөөлгөөнтөх эмгэгийн талаар ярилцсан ярилцлагыг сонсож хүүхдээ ажиглаж, дүгнээрэй.
Published 12/22/20
100 өдрийн хугацаанд өөрийн биеийн жингээ хүссэн хэмжээндээ хүргэхээр зорьж, тэрхүү зорилгодоо хүрсэн тууштай бүсгүй Э.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
Published 12/16/20
Хөл хорионы үеэр 35 кг жингээ хаяж чадсан жүжигчин М.Энхчимэгтэй ярилцлаа.
Published 12/16/20
Мэдрэлийн сульдлын талаар зөвлөгөө мэдээллийг мэдрэлийн эмч Ц.Оюунчимэг хүргэлээ. #MongolTV #ORI
Published 12/16/20
Хөл хорионы үед ихэнх байгууллагууд гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Тэгвэл гэрээсээ ажиллахын давуу тал болон арга барилын талаар Э.Ануратай ярилцлаа.
Published 12/11/20
Халуун элгэн нутаг дуу нь анх "Түмний нэг" МУСК-ны төгсгөлд анх дуулагдсан ба УГЗ найруулагч, дуучин Л.Эрдэнэбулган дуулж үзэгчдэд хүргэсэн байна.
Published 11/29/20
Йогоор хичээллэдэг гэр бүлтэй ярилцлаа.
Published 11/04/20
Охиныхоо бахархал болохын тулд 5 сарын дотор 32 кг хасаж чадсан аав. Тэрээр 107 кг жингээс 76 кг хүртэл туржээ.
Published 10/30/20
Охид бүсгүйчүүдийн хамгийн анхны болзооны эзэн өөрийнх нь хайртай хүн байдаг. Тэгвэл охидынхоо анхны болзооны эзэн болж чадсан аавыг онцолж байна. Тэрээр 3-7 насны охидтойгоо байгальд болзож олон талын мэдлэг олгохыг зорьдог юм.
Published 10/30/20
Эцэг эхчүүд хөхний сүүг хоол гэж үзээд хүүхдэдээ нэмэлт ус, байхуу гэх мэт шингэн зүйл өгөх хэрэгтэй гэж боддог нь төөрөгдөл юм. Нярай хүүхдийг 6 сар хүртэл дан хөхний сүүгээр хооллохыг хүүхдийн эмч, нярайн эмч, хөхөөр хооллолтын зөвлөх Х.Мөнгөнцэцэг зөвлөж байна.
Published 10/30/20
"The Voice of Mongolia" шоунаас төрөн гарсан "The Raisins & Nuts" хамтлаг.
Published 10/30/20
Б.Жесси охин 15 настай. 1-р ангид орох жилдээ цусны цагаан эсийн багадалт өвчтэй гэж оношлогдсоноос хойш 7 жил уг өвчнөөр өвдсөн. Бусад хүүхдүүдийн адил урлаг, спортоор хичээллэж чадаагүй ч зохиол бичиж, өөртэйгөө адил өвчтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгч, 13хан насандаа өөрийн гэсэн нүүр будгийн брэндээ ч гаргаж амжжээ.
Published 10/30/20
Жүжигчин Г.Эрхэмбаяр чөлөөт цагаа гэр бүлдээ зарцуулахын тулд ухаалаг утаснаас татгалзаад 2 жил болж байна.
Published 09/30/20
Дэлхийд болон Монголд ажиллах хугацаанаас илүү цагаар ажиллуулсан бол нөхөн амруулах эсвэл хөдөлмөрийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин хөлс олгоно гэсэн журамтай байдаг.
Published 09/25/20
Аэробикийн спортоор 35 жил хичээллэж, 6 үеийн шавь бэлтгэн төрүүлсэн ахмад багш Тунгалагтай ярилцлаа.
Published 09/25/20
1995 онд Аэробикийн анхны ДАШТ-д оролцож байсан ОУ-ын хэмжээний мастер, ОУ-ын шүүгч Б.Оюуны ярилцлагыг подкастаар хүргэж байна
Published 09/25/20
Ээж хүний амьдралд тохиолддог бүхий л жаргал зовлонг хөгжилтэй цуврал зургуудаар хүргэдэг ээж М.Сугартуяагийн ярилцлагыг хүргэе.
Published 09/24/20