Description
"Монголын эдийн засгийн чуулган-2022" арга хэмжээг Монголын Улсын Засгийн Газрын "Шинэ сэргэлтийн бодлого" санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж байна. Уг чуулганы хүрээнд бэлтгэн хүргэж буй "Хэм тэгш" подкастаараа бид "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжих зургаан салбаруудын төлөөллүүдтэй ярилцаж байгаа. Ийнхүү "Ногоон хөгжлийн сэргэлт" сэдэвтэй подкастынхаа 6-р дугаарыг хүргэж байна. Энэ дугаарт Засгийн газраас дэвшүүлж буй байгаль орчны гол зорилтуудын талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай зочин хөтлөгч, "Sustainable Mongol" подкастын хөтлөгч Н.Энхзул ярилцлаа.
Монгол улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас 2 дахин хурдтай явагдаж, нийт газар нутгийн 76.9% нь цөлжилтөд өртөөд байгаа. Засгийн газар хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болох ногоон хөгжлийн хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг "Шинэ сэргэлтийн бодлого"-д багтаасан. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд бодит хувь нэмэр оруулах "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилготой "Хөх морь" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Хэм тэгш подкастын 5-р дугаарт Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням зочин хөтлөгч, Өрөг.мн сайтыг үүсгэн байгуулагч Б.Болорчимэгтэй ярилцлаа.
КОВИД-19 цар тахлаас үүдэж дэлхий даяар нийлүүлэлтийн гинжин хэлхээнд доголдол үүсэж, тээврийн асуудлууд даамжирч,...
Published 03/28/22
Хэм тэгш подкастын 4-р дугаарт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн зочноор оролцож зочин хөтлөгч болох архитектор, хот төлөвлөгч мэргэжилтэй Доктор Г.Лувсанжамцтай ярилцлаа.
Улаанбаатар хотын хүн амын тоо жилд дунджаар...
Published 03/28/22