Episodes
"Монголын эдийн засгийн чуулган-2022" арга хэмжээг Монголын Улсын Засгийн Газрын "Шинэ сэргэлтийн бодлого" санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж байна. Уг чуулганы хүрээнд бэлтгэн хүргэж буй "Хэм тэгш" подкастаараа бид "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжих зургаан салбаруудын төлөөллүүдтэй ярилцаж байгаа. Ийнхүү "Ногоон хөгжлийн сэргэлт" сэдэвтэй подкастынхаа 6-р дугаарыг хүргэж байна. Энэ дугаарт Засгийн газраас дэвшүүлж буй байгаль орчны гол зорилтуудын талаар БОАЖЯ-ны Ойн бодлого...
Published 04/01/22
Published 04/01/22
Хэм тэгш подкастын 5-р дугаарт Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням зочин хөтлөгч, Өрөг.мн сайтыг үүсгэн байгуулагч Б.Болорчимэгтэй ярилцлаа.   КОВИД-19 цар тахлаас үүдэж дэлхий даяар нийлүүлэлтийн гинжин хэлхээнд доголдол үүсэж, тээврийн асуудлууд даамжирч, улмаар аж үйлдвэрлэлийн бүтээмж Монгол Улс даяар хамгийн бага түвшинд хүрсэн. Иймд боомтын сэргэлт нь эдийн засгийг сэргээх чухал ач холбогдолтой юм.  
Published 03/28/22
Хэм тэгш подкастын 4-р дугаарт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн зочноор оролцож зочин хөтлөгч болох архитектор, хот төлөвлөгч мэргэжилтэй Доктор Г.Лувсанжамцтай ярилцлаа. Улаанбаатар хотын хүн амын тоо жилд дунджаар 80,000 хүнээр нэмэгддэг, үүний хагас нь Улаанбаатар хотод төрж буй хүүхдүүд бол нөгөө хагас нь хот руу шилжиж ирж буй иргэд юм. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдлаас болж Улаанбаатар хот руу...
Published 03/28/22
Хэм тэгш подкастын 3-р дугаарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал зочноор оролцож зочин хөтлөгч, инженер Б.Тайвантай ярилцлаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр "Алсын хараа-2050"-тай "Шинэ сэргэлтийн бодлого" хэрхэн уялдаж байгааг энэхүү дугаараар дэлгэрэнгүй тайлбарласан нь онцлогтой. Монгол Улс нь уул уурхайгаас хэт хамаарал бүхий эдийн засгийн бүтэцтэй. Экспорт, импортын хувьд ганц зах зээлээс хараат байдал өндөр гэж уг хөгжлийн хөтөлбөрт аюул эрсдэлээ...
Published 03/23/22
Хэм тэгш подкастын 2-р дугаарт Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо, Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцож зочин хөтлөгч, хуульч Б.Золзаяатай ярилцлаа.  Олон улсын жишгээс харахад төрийн бүтээмжийн гол цөм нь цахимжуулалт, мэдээллийн технологийн шийдэл байна. КОВИД-19 цар тахлын нөлөө ч иргэдийг цахим үйлчилгээг өргөн хэрэглэх нөхцөл байдлыг илүүтэй ойлгууллаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг...
Published 03/21/22
Хэм тэгш подкастын 1-р дугаарт Эрчим хүчний Дэд сайд М.Баярмагнай оролцож зочин хөтлөгч, Сэхээтэн Подкастын санаачлагч Х.Цогтбилгүүндарьтай ярилцлаа.  Эрчим хүчний салбар нь бусад салбаруудаасаа түрүүлж хөгжиж байж эдийн засагт тэлэх боломжийг бий болгодог. Монгол Улс эрчим хүчнийхээ 80%-ийг дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Эрчим хүчний салбарт хөгжлийн 22 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслүүд дунд сэргээгдэх эрчим хүчний салбарыг чанаржуулах төслүүд томоохон үр...
Published 03/20/22