Аж үйлдвэржилтийн сэргэлт: Олон улсад тэгш өрсөлдөх шийдэл
Listen now
Description
Хэм тэгш подкастын 3-р дугаарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал зочноор оролцож зочин хөтлөгч, инженер Б.Тайвантай ярилцлаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр "Алсын хараа-2050"-тай "Шинэ сэргэлтийн бодлого" хэрхэн уялдаж байгааг энэхүү дугаараар дэлгэрэнгүй тайлбарласан нь онцлогтой. Монгол Улс нь уул уурхайгаас хэт хамаарал бүхий эдийн засгийн бүтэцтэй. Экспорт, импортын хувьд ганц зах зээлээс хараат байдал өндөр гэж уг хөгжлийн хөтөлбөрт аюул эрсдэлээ тодорхойлсон байдаг. Тэгвэл Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд уул уурхайн салбарын дараагийн том давааг бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээж экспортлох гэж харж байна. Дэлхийн нийт улс орнуудын талаас илүү нь байгалийн нөөц, баялагтай. Иймд бид дэлхийн хэмжээнд сэтгэж, өрсөлдөх ёстой салбар бол уул уурхайн салбар билээ. 
More Episodes
"Монголын эдийн засгийн чуулган-2022" арга хэмжээг Монголын Улсын Засгийн Газрын "Шинэ сэргэлтийн бодлого" санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж байна. Уг чуулганы хүрээнд бэлтгэн хүргэж буй "Хэм тэгш" подкастаараа бид "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжих зургаан салбаруудын төлөөллүүдтэй ярилцаж...
Published 04/01/22
Published 04/01/22
Хэм тэгш подкастын 5-р дугаарт Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням зочин хөтлөгч, Өрөг.мн сайтыг үүсгэн байгуулагч Б.Болорчимэгтэй ярилцлаа.   КОВИД-19 цар тахлаас үүдэж дэлхий даяар нийлүүлэлтийн гинжин хэлхээнд доголдол үүсэж, тээврийн асуудлууд даамжирч,...
Published 03/28/22