Episodes
Монголын Эмнести Интернэшнлээс бэлтгэн хүргэдэг подкастын энэ удаагийн дугаараар Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн С.Дондов оролцож, 2023 онд Монгол улсын хүний эрхийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэсэн тухайгаа танилцууллаа. Та бүгд энэ удаагийн дугаараар Эмнести Интернэшнлийн Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайланд Монгол улсыг хэрхэн дүгнэсэн тухай, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа, хүний эрхийг хамгаалах...
Published 08/05/24
Фэйсбүүк Гүүгл зэрэг технологийн аварга компаниудын хөгжүүлсэн алгоритм , царай таних технологи, нийгмийн хамгааллын салбарт ашиглаж байгаа технологиудад хүний эрхийн өнцгөөс дүгнэлт хийж, гарч болох эрсдэл, мөн боломжуудын талаар ярилцлаа. Олон нийтэд хүний эрхийн боловсрол түгээх зорилготой Эмнести Подкастын эхний дугаараар Глоб Интернэшнлийн хуульч, судлаач Л.Галбаатар, Infosec+ компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал У.Ганбаяр нар оролцлоо.
Published 06/27/24
Хот дахин төлөвлөлтийн талаар мэргэшсэн хуульч бий юу? Хот дахин төлөвлөлтөд өртөж буй иргэд хэзээ, хэрхэн хуульчид хандах хэрэгтэй зэрэг асуудлын хүрээнд хуульч Түвшинжаргалтай ярилцлаа.
Published 06/13/23
Монголын Эмнести Интернэшнлийн залуу активистууд улсын төсвийг тойрсон асуудлуудыг хүний эрхийн линзээр харж, хүний эрхэд ээлтэй төсвийн зарчмын тухай ярилцлаа.
Published 05/16/23
Газрын багц хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа вэ? Түүнчлэн тус хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллагуудаас ямар санал зөвлөмжийг гаргаж байгаа талаар болоод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийдэг ажлын талаар ярилцлаа.
Published 05/03/23
Шинэ газрын багц хууль юуг зохицуулахаар боловсруулагдаж байгаа вэ? Батлагдан гарвал иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Монголын онцлогт нийцсэн хууль болж чадах уу?
Published 05/03/23
Шинэ газрын хууль гарах хэрэгцээ шаардлага бий болсон уу? Хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулахдаа иргэдийн оролцоог хангаж байгаа юу? Эдгээр асуултын хүрээнд Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоожтой ярилцлаа.
Published 05/03/23
Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай шинээр өргөн барьсан газрын тухай багц хуулийн талаар ярилцлаа.Show less
Published 04/18/23
Монголын Эмнести Интернэшнлийн урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг "Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн тухай ярилцлаа.
Published 04/04/23
Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай шинээр өргөн барьсан газрын тухай багц хуулийн талаар ярилцлаа.
Published 03/22/23