Episodes
Бид бүгд амьдралдаа эрт орой хэзээ нэгэн цагт зовлон бэрхшээлтэй нүүр тулдаг Заримдаа түүнээс болоод Бурханы сайн сайхан, хайр энэрэл, хүч чадалд эргэлзэх үе ч тулгардаг. Тэгвэл итгэлийн амьдралдаа тоолж баршгүй олон зовлон бэрхшээлийг туулсан элч Паул бидэнд Бурхан тайвшрал бидэнд дэндүү хангалттай гэдгийг сануулж байна. Ингээд хамтдаа өнөөдөр 2 Коринт 1-р бүлгийг үргэлжлүүлэн судалцгаая.
Др.Стэнли өнөөдөр бидэнтэй “бүх тайвшралын Бурхан” гэсэн сэдвээр ярилцах болно. Ингэхдээ бид...
Published 08/17/24
Библид Бурханыг Өөрийн хүүхдүүдэд санаа тавьдаг, хайр энэрлийн Бурхан Эзэн хэмээн илэрхийлсэн байдаг. Тэр бидний бүхий л хэрэгцээг мэддэг. Тиймээс Еврей 13:5-д хэлэхдээ “Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан” гэсэн байдаг.
Энэ бол итгэгч бидэнд өгөгдсөн гайхамшигтай амлалт юм. Тиймээс хамтдаа энэ цагт Др.Стэнлийг угтан авцгаая. Тэрээр өнөөдөр бидэнтэй “БҮХ ТАЙВШРАЛЫН...
Published 08/10/24
1500-аад оны үед Мартин Льютер “Бидний Бурхан бол хүчит цайз” хэмээх алдартай магтуу дуугаа зохиосон байдаг. Тэрээр энэхүү дуундаа, “Эд хөрөнгө алдар нэр төрөл садан амь насаа бүгдийг алдавч үнэн амьд байж Түүний улс үүрд мөнхөд байна Амен” хэмээн тунхагласан байдаг. Энэ л үгс хавчлага дарамт дунд амьдарч байсан итгэгчдэд урам зориг өгч, тэдэнд итгэлээ бат сахих хүчийг өгч байсан юм.
Тэгвэл тэр цагаас хойш 600 жил өнгөрсөн ч итгэгч бидний амьдралд бидний итгэлийг сулруулж, бүдрүүлэх маш...
Published 08/03/24
УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Муу нэгэн таны сүүлд хийсэн гэмийг сануулж байна уу? by Itgelradio
Published 07/29/24
Бурхан танд ямар их хайртай болохыг та мэдэх үү? Тэр агуу хайрыг мэдрэхэд Есүс Христийг Аврагч Эзэнээ болгон хүлээн авах нь хангалтгүй юм. Учир нь Бурхан бидний хүн нэг бүртэй ойр дотно, хувьчилсан харилцаа тогтоохыг хүсдэг. Тэр л харилцаагаар дамжуулаад бид Бурханы хайрыг бүр илүү гүн гүнзгий мэдрэх боломжтой юм. Ингээд хамтдаа Др.Стэнлийг угтан авцгаая. Тэрээр өнөөдөр бидэнтэй “БУРХАНТАЙ ХУВЬЧИЛСАН ХАРИЛЦАА ТОГТООХЫН ХҮЧ ЧАДАЛ” гэсэн сэдвээр ярилцах болно.
Published 07/27/24
Өнөөдөр хүн төрөлхтөнд Бурханд “ҮҮРД ХАЯГДАХ”-аас зайлсхийж, мөнхийн амийг хүлээж авах цорын ганц зам бий гэдгийг Др.Стэнли бидэнд сануулж байна. Харин тэрхүү цорын ганц Зам бол Есүс Христ юм. Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнд Есүс Христ яагаад цор ганц Зам юм бэ? гэдгийг тайлбарлаж өгөх болно. Өөрөөр хэлбэл Есүс Христээс өөр авралын зам гэж үгүй болохыг Др.Стэнли бидэнд тайлбарлаж өгөх болно. Ингэхдээ Др.Стэнли бидэнд Матай номын 7-р бүлгийн 21-р эшлэлд тулгуурлан хэрхэн Бурханд “ҮҮРД...
Published 07/20/24
Библид, 1 Петр 5:7 (АБ 2013), “Бурхан та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая” хэмээсэн байдаг. Энэ эшлэл бидэнд “Тэр таны төлөө санаа тавьдаг” гэж хэлсэн. Түүний гарт асуудлаа өгөх үед Тэр таныг асуудлаа шийдэхэд тань туслах болно. Өнөө орой гэр бүлдээ асуудлаа авч бүү ороорой. Таны төлөө санаа тавьдаг Нэгэнд тэр бүхнээ өг.
Published 07/16/24
Бид бүгдийн эргэн тойронд сүнслэг түнэр харанхуйд алхаж яваа хүмүүс олон бий. Тэр бүү хэл гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран ажиллагсад дунд ч олон бий. Бид тэдэнд Бурханы гэрлийг хуваалцах гэж оролдох үед зарим нь бидний өмнөөс эсэргүүцэн дургүйцдэг бол зарим нь зүгээр л үл тоодог.
Аль нь ч байлаа гэсэн Бурханыг үл тоож, Бурхан руу ойртохоос татгалзаж байгаа хэн бүхэн “СҮНСЛЭГ СОХОР БАЙДАЛ” дунд амьдарч байна гэсэн үг юм. Учир нь тэд үнэнийг таньж, үнэнийг ухаарах чадваргүй болсон...
Published 07/13/24
УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан хэр том бэ? by Itgelradio
Published 07/11/24
Бурхан хүн бүрд тохирох бэлгийг өгсөн гэдэгт би итгэдэг — энэ нь хөгжмийн талбарт, тогооч, багш, удирдах албанд, эсвэл борлуулагч гээд юу ч байсан энэ нь Бурханы бидэнд хариуцуулж өгсөн “ажил” юм. Түүний онцгой бэлгээр дамжуулан бид бусдыг ерөөх боломжтой болдог. Түүний үүрэг даалгаврыг биелүүлэхээр бид илгээгдсэн.
Published 07/09/24
Сүнслэг сохор байдал бол маш аюултай нөхцөл байдал юм. Учир нь сүнслэг байдлын хувьд сохор хүн өөрийгөө мөхөл сүйрэл руу явж байгааг огт мэддэггүй. Илэрхий шинж тэмдгүүдийг ч анзаардаггүй.
Диаволын заль мэх хүмүүсийг ийнхүү сохор болгодог. Харин Бурхан биднийг ийм байдалтайгаар хаашаа яваагаа мэдэхгүй тэнүүчилсээр амьдралыг бараасай гэж хүсдэггүй. Харин ч Бурхан Христэд итгэгч хүн нэг бүрд сүнсний хувьд сохор хүмүүст Есүс Христийн гэрлийг түгээх үүрэг хариуцлагыг өгсөн юм.
Тэгвэл Др.Чарльз...
Published 07/06/24
Хэрэв та өөрийн амьдралдаа Эзэн Есүсийг аврагчаа болгосон бол Түүний дүрс бичээсээр та тамгалагдсан. 2 Коринт 1:22 дээр “[Бурхан] Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.” Энэ нь бид Түүнийх гэсэн үг юм.
Есүс Бурхан юмыг Бурханд өг гэж хэлсэн. Тэр биднийг энэ амьдралдаа Түүний зорилгын төлөө үйлчлээсэй хэмээн хүсдэг.
Published 07/02/24
Др.Стэнли өнөөдөр бидэнд нэгэн онцгой тулааны тухай өгүүлэх болно. Гэхдээ энэ тулаан бол нүдэнд үл үзэгдэх сүнслэг тулаан юм. Христэд итгэгчид бид бидний эргэн тойронд өрнөж буй сүнслэг тэмцлийн талаар мэдрэмжтэй байгаад зогсохгүй өөрсдөө ч тэрхүү сүнслэг тэмцэлд орж, сүнслэг тулаанд ялалт байгуулж сурах нь чухал юм.
Тиймээс Др.Стэнли өнөөдөр бидэнд диаволын дайралтын эсрэг өөрсдийгөө хэрхэн хамгаалах тухай өгүүлэх болно. Ингэхдээ бид Бурханаас Есүс Христийн дайчин болсон хүн нэг бүрд өгдөг...
Published 06/29/24
Нэгэн Библи судлаач Библид дурдсан 3272 өөр хүнийг тоолжээ. Бид тэдний бүх нэрийг мэдэх шаардлагагүй ч тэд сайн эсвэл муугийн үлгэр жишээ болсон байдаг. Үүний нэг нь Онесифор, элч Паулын найз.
Онесифор Библид хоёрхон удаа гардаг ч түүний нэрийн утга их сонирхолтой: “ашиг авчрах” эсвэл “ашигтай” гэсэн утгатай. Паул 2Тимот 1 бүлэг дээр түүний талаар бидэнд бичсэн.
“Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй. 17...
Published 06/25/24
Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ, амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв. Марк 12:44
ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Published 06/21/24
Дайн болох үед хүч ойролцоо хоёр тал тогтсон “стандарт” дайны дүрмийн дагуу дайтдаг. Харин аль энг тал нь илэрхий хүч сул бол тухайн тал стандарт бус партизаны дайныг илүүд үздэг. Тэд дайсны ард талд нууцаар нэвтэрч хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг. Энэ тактикийн гол давуу тал бол бол гэнэдүүлэх, бас эмх замбараагүй байдал үүсгэх.
Тэгвэл сүнслэг тулааны талбар дээр давуу тал олж авахын тулд Сатан ч бас үүнтэй төстэй тактик ашигладаг. Харин түүний энэ мэт дайралтуудыг няцаахын тулд бид...
Published 06/20/24
Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? Марк 10:38
ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Published 06/20/24
Есүс үүнийг сонсоод гайхаж, дагаж явсан олонд —Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна. Матай 8:10
ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Published 06/19/24
Баярлалаа Есүс by Itgelradio
Published 06/18/24
Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Ром 5:8
ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Published 06/18/24
Мөнгө ...
Унтах орыг худалдан авч чадах ч нойрыг авч чадахгүй
Амьдрах байр худалдан авч чадах ч халуун дулаан ор гэрийг авч чадахгүй
Эм тариа авч чадах ч эрүүл мэндийг авч чадахгүй
Үнэтэй чимэглэл зүүлт авч чадах ч мөнхийн амьдралыг авч чадахгүй.
Мөнгө бидэнд тулгарсан асуудлын шийдэл хэзээ ч болж чадахгүй. Бурханы агуу нигүүлслээр дамжуулж тахир дутуу мэт бидний амьдрал хүчирхэгжин, зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрч, үсрэн цэх зогсоод, алхаж Бурханыг магтах болно. Яг л тэр суунги залуу шиг.
Published 06/18/24
Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь, хүн Бурханыг эрж хайж, Түүнд хүрч, Түүнийг олоосой гэснийх билээ. Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй байдаг билээ.
Үйлс 17:26-27
ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Published 06/17/24
Ёс бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан нэгэн Юутай ерөөлтэй! Дуулал 32:1
#ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Published 06/14/24
Би та нарын сүнсний төлөө ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүү хайрлавал өөрөө бага хайрлагдах уу? 2Коринт 12:15
#ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Published 06/13/24
Харин мунхаг, утгагүй зөрчилдөөнүүд нь мөргөлдөөн бий болгодгийг мэдэн татгалз. 2Тимот 2:23
#ХермоныШүүдэр өглөөний хөтөлбөр #ИтгэлРадиоҮйлчлэл
Published 06/12/24