Тусгай дугаар!
Listen now
Description
Монголчууд бие даасан уу эсвэл хамтач уу? Монгол хүн өөрийгөө нийгэмд бусадтай ижил үүрэг, рольтой гэж үздэг үү, эсвэл дээрээс доошоо нийгмийн шаталсан бүтцийн нэг хэсэг гэж үздэг үү? Хот хөдөөгийн иргэдийн хариулт өөр байх болов уу? Монголчуудын соёлын чиг хандлагын талаарх судалгаанд оролцох хүмүүсийг хайж байна. Энэхүү судалгаа нь Лондонгийн Брунелийн Их Сургуулийн Сэтгэл Судлалын Магистрын зэрэг олгох ажлын нэг хэсэг бөгөөд хүмүүсийн өөртөө болон бусдад хандах хандлага, тэдний нийгмийн амьдралдаа чухалчлах зүйлсийн талаархи богино асуулгад хариулах юм. Лондонгийн Брунелийн Их Сургуулийн Анагаах Ухаан, Эрүүл Мэнд, Амьдралын Шинжлэх Ухааны Коллежийн Судалгааны Ёс Зүйн Хорооноос батлагдсан энэ судалгаа нь 2022 оны 3-р сарын 24-ний өдрөөс 2022 оны 5-р сарын 12-ний хооронд явагдана. Судалгаанд таны оролцоо нь бүхэлдээ сайн дурын үндсэн дээр, нууцалсан нэрээр, хувийн нууцыг чандлан хадгалсан байх бөгөөд та ямар ч үед ямар ч шалтгаангүйгээр татгалзаж болно. Таны өгсөн мэдээллийг зөвхөн Лондонгийн Брунелийн Их Сургуулийн Сэтгэл Судлалын Магистрын зэрэг олгох хөтөлбөрт ашиглах бөгөөд өөр ямар ч байгууллага энэхүү мэдээлэлийг хэрэглэх эрхгүй юм. Энэхүү судалгааг ямар нэгэн байгууллага ивээн тэтгээгүй, бид ямар нэгэн төлбөр эсвэл урамшуулал санал болгож чадахгүй. Сонирхсон хэвээр байна уу? Та дараах нөхцлүүдийг бүгдийг хангасан байх ёстой:  Монголд төрсөн  Монголд амьдардаг  18-аас дээш настай Хэрэв та дээрх нөхцлүүдийг хангах бөгөөд асуулгад оролцохыг хүсвэл доорх холбоосыг дарна уу. https://cutt.ly/oGzVMEi Хэрэв танд нэмэлт асуулт байвал [email protected] хаягаар илгээнэ үү. Баярлалаа!
More Episodes
“Хүний сэтгэл зүй болон тэр хүний улс төрийн үзэл бодол хоёр хоорондоо ямар хамааралтай байдаг вэ?” гэдэг асуултанд хариуллаа. Хүний зан төлөв, амьдарч буй орчин, ёс суртахууны хэмжүүрүүд нь тухайн хүний барууны талын (консерватив) намыг дэмжих үү, зүүний талын (либерал) намыг дэмжих үү гэдэгтэй...
Published 01/22/22
Published 01/22/22
Хүнд байдаг ямар сэтгэл хөдлөл, зөн совин, мэдрэмжээс болоод бид ёс суртахууны дүгнэлт хийдэг вэ? Ёс суртахуун нь хувьслын үед ямар шалтгаанаас болоод бий болсон зүйл вэ? Эх сурвалжууд: New York University professor Jonathan Haidt, “The Righteous Mind” Yale University professor Paul Bloom, “Just...
Published 03/23/21