Дугаар #5-Мэдээлэл технологи, компьютерийн шинжлэх ухаан инженерчлэл
Listen now
Description
Энэ удаагийн дугаараар Электроник, Кодинг, Компьютерын шинжлэх ухаан хичээлүүдийн талаар Орчлон ахлах сургуулийн багш нар Б.Мягмарзул, Б.Мөнхбаяр болон П.Төгөлдөр нартай ярилцлаа. П.Төгөлдөр багш нь "International Olympiad in Informatics (IOI)" буюу олон улсын компьютерын шинжлэх ухааны олимпиадад сурагч бэлдэж Хүрэл медаль авахуулсан, Б.Мөнхбаяр багш нь Энэтхэг улсад энэ мэргэжлээ суралцаж төгссөн ба Б.Мягмарзул багш нь Физик Электроник мэргэжлээр төгсөж ажиллаж байсан туршлагатай юм. Дэлхий дахин маш хурдтай өөрчлөгдөж, шинэчлэгдэж, дижитал хэлбэрт шилжиж буй энэ үед эдгээр хичээлүүд яагаад чухал болох мөн онцлог, давуу талуудын талаар сонсоорой. Мөн төсөл дээр суурилсан хичээл, сурагчид хамтдаа бүтээл гаргах зэрэг шинэлэг заах аргуудтай энэхүү хичээлүүдийн талаар сонирхоорой. Илүү олон сурагчид энэ чиглэлээр мэдлэгээ хөгжүүлэхийг уриалж байна.
More Episodes
Энэ удаагийн дугаартаа Орчлон сургуулийн төгсөгчидтэй Америк, Англи, Канад улсуудад хэрхэн элсэн орж суралцаж, ажиллаж буй талаар ярилцлаа. Зочдоор @University of Torondo-д суралцаж буй Сэцэн, @Loyola University-д суралцаж буй Үлэмж, @London School of Economics-т суралцаж буй Мөнхжин,...
Published 04/14/20
Published 04/14/20
Энэ удаагийн дугаараар Сэтгэцийн Эрүүл мэнд тэр дундаа өсвөр насны (10-19 нас) хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар ярилцлаа. Зочноор Орчлон бага, дунд сургуулийн сэтгэл зүйч Анагаах Ухааны доктор, сэтгэл засалч эмч Б.Жаргал болон Орчлон ахлах сургуулийн сэтгэл зүйч С.Долгорсүрэн нар оролцож...
Published 03/23/20